Хайлтын үр дүн

361 илэрц олдлоо.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 30 өдрийн А/524 дугаар захирамжийн дагуу "Хот төлөвлөлт, судалгааны институт"ОНӨААТҮГ-тай "Шинэ төв" дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах НХААГ21/175/2 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. "Амгалан" дэд төвийн эцсийн тайланг 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 22 дугаар хурлаар хэлэлцүүлэн хүлээн авч холбогдох санхүүжилтийг олгосон. Зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу эцсийн тайланд орон тооны бус экспертүүдийг томилуулан магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулах хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02/2535 дугаартай албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. Барилга, хот байгуулалтын Сайдын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаар тушаалаар ” Хот төлөвлөлт, судалгааны институт“-ийн боловсруулсан ” Шинэ төв” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг хянаж 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЕД-1140/2023 дугаартай магадлалын нэгдсэн дүгнэлт гарсан байна. Улмаар дээрх ажлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11-р сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн болно.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын дагуу нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулав. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/524 дугаар захирамжийн дагуу ”Хот төлөвлөлт, судалгааны институт“ ОНӨААТҮГ-тай ”Амгалан" дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах НХААГ21/175/1 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Амгалан дэд төвийн эцсийн тайланг 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 22 дугаар хурлаар хэлэлцүүлж хүлээн авч холбогдох санхүүжилтийг олгосон. Барилга, хот байгуулалтын Сайдын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 251 дүгээр тушаалаар ”Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын боловсруулсан ”Амгалан” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг хянаж 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЕД-1140/2023 дугаартай магадлалын нэгдсэн дүгнэлт гарсан байна. Уг ажлыг НИТХ-н 2024 оны 11-р сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн болно.

/ 2024 он

Жунцаогийн технологид ашиглагддаг таримлууд нь ногоон массын ургац ихтэй, гол ишээр өндөр ургадаг өвслөг ургамлууд юм. Хөрсний элэгдэл эвдрэлийг бууруулах, элсний нүүдлийг багасгах, хөрсөнд макро микро элементүүд хуримтлуулах, мал амьтны тэжээлийн хэрэгцээг хангах зэрэг олн төрлийн ач холбогдолтой.

/ 2024 он

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас "Нийслэлийн боловсролын салбарт" хэрэгжиж дууссан болон хэрэгжиж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний нэгдсэн мэдээллийн санг баяжуулж, хөрөнгө оруулалтын ажлыг үнэлж дүгнэх, мэдээллийг ил тод болгох, цаашдын хөрөнгө оруулалтын судалгаа төлөвлөлтийг оновчтой болгох зорилгоор энэхүү эмхэтгэлийг 4 жил тутам буюу 2 дахь удаагаа цахим хэлбэрээр бэлтгэн танилцуулж байна. Тус эмхэтгэлээс 2020-2023 онд бүрэн хэрэгжсэн болон 2024 онд хэрэгжиж байгаа ажлуудын мэдээллийг ажлын төрөл, дүүрэг, он, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр харах боломжтой юм.

/ 2024 он

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас "Нийслэлийн боловсролын салбарт" хэрэгжиж дууссан болон хэрэгжиж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний нэгдсэн мэдээллийн санг баяжуулж, хөрөнгө оруулалтын ажлыг үнэлж дүгнэх, мэдээллийг ил тод болгох, цаашдын хөрөнгө оруулалтын судалгаа төлөвлөлтийг оновчтой болгох зорилгоор энэхүү эмхэтгэлийг 4 жил тутам буюу 2 дахь удаагаа цахим хэлбэрээр бэлтгэн танилцуулж байна. Тус эмхэтгэлээс 2020-2023 онд бүрэн хэрэгжсэн болон 2024 онд хэрэгжиж байгаа ажлуудын мэдээллийг ажлын төрөл, дүүрэг, он, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр харах боломжтой юм.

Сангийн Яам / 2024 он

Монгол улсын Сангийн яамны санаачилгаар 2021 оноос эхлэн Монгол улсын эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэх үүднээс “Хагас жилийн эдийн засаг, төсвийн тойм”-ыг жил бүр бэлтгэн олон нийтэд хүргэдэг билээ. 2024 оны эхний хагас жилийн тоймыг бэлтгэн хүргүүлж байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологид шаардлагатай сүүн хүчлийн бактерийг ялган авч, уургийн гидролизын бүтээгдэхүүний идэвхийг тодорхойлох, сүүн бүтээгдэхүүний шинж чанарыг сайжруулах зорилгийн хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлж ажилласан байна. Үүнд: Сүүн хүчлийн бактерийн цэвэр өсгөвөр гарган авах, сүүн хүчлийн бактерийн биологийн шинж чанарыг тодорхойлох, сүүн бүтээгдэхүүний уургуудын найрлагыг тодорхойлох, сүүн бүтээгдэхүүний уургуудын задралын бүтээгдэхүүнийг тодорхойлж, биологийн идэвхийг тодорхойлох.

Байгалийн гаралтай түүхий эдэд түшиглэсэн шинэ бэлдмэлийг хайх, илрүүлэх болон үйлдвэрлэх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: 1. Мал бордон тэнхрүүлэх замаар өвчнөөс сэргийлэх тэжээлийн нэмэлт бэлдмэлийн идэвхийг судлах, 2. Шинэ бэлдмэлийг /5000 толгой малд/ туршин, үр дүнг тогтоох, 3. Мал эмнэлгийн эм зүй, эм судлалын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, 4. Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх.

Монгол улсын хүнсэнд бэлтгэж буй үхэр, хонины маханд хүнсээр дамжин хапдварладаг эмгэг төрүүлэгчийг илрүүлэх дэвшилтэт арга, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн дамжлагад эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын стандартад нийцсэн хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бий болгох зорилго тавьж ажиллав.

Хээр, цөлийн хээрийн бүсийн зарим биелэгтэн ургамлуудын ургал эрхтэнээрээ нөхөн сэргэх чадавхийг илрүүлэх

Сарлагийн хөөврийн гарц, шинж чанарыг Алтай , Хангай, Хэнтийн өндөр уулсын газар зүйн нөхцөлд судалж, өөрчлөлтийн зүй тогтлыг илрүүлэхэд оршино. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд: 1. Сарлагийн үсний уутанцрын шинж чанарыг тодорхойлох 2. Сарлагийн хөөврийн гарц шинж чанарыг сонгосон байрлалаар судлах 3. Сарлагийн үсэн бүрхүүлийн ургалтыг өөрчлөгдөх зүй тогтлыг тодорхойлох 4. Сарлагийн хөөврийн үнэлэмжийг тодорхойлж зах зээлд таниулах цахим сан үүсгэх

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын тэргүүлэх чиглэл бол махны салбар юм. ХХААХҮЯ-наас зарласан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагаа 2016-2021 онд хэрэгжсэн бөгөөд түүний төлөвлөгөөнд тусгагдсан “Малын үржлийн ажил, үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгож, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх” зорилтот арга хэмжээтэй уялдуулан монгол малын махан ашиг шимийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт гаргах нь улам чухал болсоор байна

"Фасциолёзын халдварыг тандан судлах үндсэн зорилгын хүрээний зорилтууд: - Fasciola sp үүсгэгч, фасциолёзын тархалтыг тодорхойлох - Fasciola sp үүсгэгчийн завсрын эзэн Lymnaeid spp дун тодорхойлох

Адууны ям, малын бруцеллёз үүсгэгчийн фенотип болон генотип (зарим генийн нуклеотидийн дарааллын тогтоох) шинж чанар тодорхойлогдсон омог бий болгох

Монгол орны нөхцөлд тохиромжтой шар айрагны АРВАЙН сортыг шалгаруулан үрийг үржүүлэн. үйлдвэрлэлд нэвтрүүлэх Сүүлийн жилүүдэд селекцийн аргаар шинээр гаргасан арвайн гадаад, дотоодын шинэ сортуудыг нутагшсан жишиг сортуудтай харьцуулан судлаж, аж ахуй биологийн ашигтай шинж тэмдэг, шинж чанарыг илрүүлж, сортын потенциалыг богино хугацаанд ашиглах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан Үүнд: 1. Арвайн сортуудын болцын хугацааг тодорхойлох 2. Арвайн сортуудын биометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох 3. Арвайн сортуудын ургацын бүтцийг тодорхойлох 4. Арвайн сортуудыг тарих тохиромжтой хугацааг сонгох 5. Арвайн сортуудын тохиромжтой үрийн нормыг тогтоох 6. Биологийн тэсвэрийн үнэлгээ өгөх

Хөдөөгийн хөгжлийн нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, экспортын чиг баримжаатай биоэрчимт технологид суурилсан органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх үзэл баримтлал боловсруулах

Судалгаа