Хайлтын үр дүн

1638 илэрц олдлоо.

Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажиллагсад нь эмийн гаж нөлөө болон түүний улмаас хүний биед учрах хор хөнөөлийг мэддэг нь сайшаалтай байна. Тэдний 81% нь эмийн хэрэглэх заавар, 19% нь эмийн компаний бэлтгэсэн танилцуулга, гарын авлагаас эмийн гаж нөлөөний талаар мэдээлэл авдаг байна

Судалгаанд хамрагдсан 1589 хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэл ханамжийн ерөнхий дундаж түвшин 84.8%, 1543 амбулаторын үйлчлүүлэгчдийн 82.0% нийт хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин “сайн” үнэлгээтэй байна.

Монгол улсын хэмжээнд сүүлийн 6 жилийн динамикаар хүн амын тоо 1.1 дахин (дунджаар 309,206 хүн), хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 1.2 дахин (дунджаар 134,483 хүн), орны тоо 0.3 дахин (дунджаар 4315 ор) нэмэгдсэн байна. Орны тоогоор авч үзвэл, сүүлийн 6 жилд дунджаар 21,433 орчимд хэлбэлзэж, жигд өсөлттэй байгааг харуулж орны тоо нэмэгдэхийн хэрээр тусламж, үйлчилгээний хүлээгдэл ачаалал буурсан байна. Өөрөөр хэлбэл, орны тоо ба хэвтэн эмчлүүлэгчдийн тооны хооронд шууд хамааралтай байгаа нь бодлого, зохицуулалт өмнөх онуудтай харьцуулахад сайжирсан төлөвтэй байна.

Хүн амын 67.7% нь хот суурин газарт, 32.4% хөдөө орон нутагт амьдарч, эрүүл мэндийн нийт ажиллах хүчний хөдөө орон нутагт 10000 хүнд дунджаар эмч 24.4, сувилагч 33.1 байхад Улаанбаатар хотод 10000 хүнд эмч 46.0, сувилагч 45.1 байгаа нь хот суурин газарт эмч болон сувилагчийн нягтрал ихтэй байгаа нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн байршуулалт жигд бус байгааг харуулж байна. 2013-2017 оны 5 жилийн динамикаар авч үзвэл 20-оос доош насныхан хамгийн бага хувийг /0.14%0.21%/ эзэлж, ажиллах хүчний дийлэнх нь 40-49 насныхан байгаа ба жил тутам буурсан, 20-29 насныхан мөн 30-39 насныхан жил тутам нэмэгдсэн хандлага ажиглагдаж байна.

Төв болон төрөлжсөн эмнэлгүүдийн амбулаторийн элэг цөс, нойр булчирхай, нүд, бөөр, зүрх судас, мэдрэлийн кабинетэд хамгийн их хүлээгдэл бүртгэгдэж байгаа ба, анхан болон 2-догч шатлалын эмнэлгүүдийн хүчин чадал сул, тоног төхөөрөмж дутагдалтай байгаагаас шаардлагагүй үзлэг их хийгддэж байгаа нь 3-р шатлалын эмнэлгүүдэд хүлээгдэл үүсгэх голлох хүчин зүйл болж байна.

ангилаагүй архаг хепатитын өвчин, элэгний фиброз ба цирроз, вируст хепатит зэрэг өвчнүүд өндөр байна. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь амьдарч байгаа ба хотын хүн амд дээрх өвчнүүд өндөр байна. Бүс нутгаар нь харахад Элэгний фиброз ба цирроз өвчин нь Төвийн болон Зүүн бүсэд, Улаанбаатар хотод өндөр, харин Өөр бүлэгт ангилаагүй архаг хепатит өвчин нь 2016 оны байдлаар 10 000 хүн амд Зүүн бүсэд 63.7, Баруун бүсэд 15.4 нь улсын дунджаас дээгүүр байна

Судалгаанд төрийн өмчийн хоёр, гурав дахь шатлалын нийт 44 эрүүл мэндийн байгууллагад буюу Эрүүл мэндийн яамны харьяа 3 төв эмнэлэг, 8 тусгай мэргэжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа дүүргийн 9 эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, 3 амаржих газар, 4 бүсийн оношилгоо, эмчилгээ төв, 16 аймгийн нэгдсэн эмнэлэг тус тус хамрагдсан.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/340 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 10 хоног ажиллаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ, тооцоо судалгаа хийж дараах дүгнэлтийг гаргаж байна.

Ерөнхий гэрээгээр худалдан авах эмийн сонголтыг эрэлт хэрэгцээ нь төсөвт өндөр ач холбогдолтой, улсын эмнэлгүүд нийтлэгээр хэрэглэдэг (ерөнхий нэршлийн, Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан), оюуны өмчийн патент зэрэг өрсөлдөөнийг хязгаарлах хүчин зүйлсийн нөлөөллийг багасгасан, тасалдсан тохиолдолд тухайн эм өөр савлалтын хэмжээтэй байдаг эсхүл өөр эмээр орлуулах боломжтой зэргийг үндэслэн сонгон авсан. 29 нэрийн эмийн хэрэгцээний нэгтгэлийг харахад ихэнх эмийн хувьд 2016, 2017 оны хэрэглээтэй ойролцоо байна. Харин дараах 3 эмийн хувьд 2018 оны хэрэгцээ нь 2017 оны хэрэглээнээс илэрхий өссөн байна.

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2016 оны байдлаар 31 тэрбум 736 сая төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон байна. 2. Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын болон хувийн эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг ижил тарифаар санхүүжүүлснээр мэдрэл, дотор, хүүхэд, чих, хамар хоолой, уламжлалтын тасгуудын ачааллаас 15-35 хувь хүртэл ачааллыг хуваалцах боломжтой байна. 3. Хувийн болон улсын эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг санхүүжүүлснээр жилд 50.0 тэрбум төгрөг нэмэгдэх тооцоо гарч байна. 4. Хувийн эмнэлгүүдэд урологийн тасгийн батлагдсан орны багтаамжийг 33.2 хувиар нэмэгдүүлж үйлчлүүлэгчдийг хэвтүүлэн эмчилж байна. 5. Өртөг ойролцоо оношийн бүлгээр санхүүжүүлэх арга нь тухайн бүлгийн өвчлөлүүдэд шаардлагатай хувьсах зардлыг тооцон санхүүжилт хийдэг арга. Хувийн болон улсын эмнэлгүүдийн алинд ч үйлчлүүлсэн тухайн өвчнийг нэг удаа хэвтүүлэн эмчлэхэд ижил зардал гардаг онцлогтой төлбөрийн арга юм. Гэтэл улсын болон хувийн эмнэлгүүдэд ялгаатай санхүүжилтээр санхүүжүүлснээр хувь хүний төлбөр өндөр эсвэл чанар муу, хямд эмнэлгийн хэрэгсэл ашиглах зэрэг сул тал гардаг байж болох юм.

Судалгааны таамаглал, хувьсагчийн хамаарлыг судлахын тулд судалгааны өгөгдлөө баримт бичгийн судалгаа, тендерээр худалдан авсан эмийн үнэ, тендерийн баримт бичгүүд, ажлын төлөвлөгөө тайлангууд, судалгааны тайлангууд, эм хангамжийн талаарх статистик мэдээлэл, холбогдох бусад баримт бичгүүдийг цуглуулж, Microsoft Excel 2007 програмын тусламжтайгаар хамаарах, үл хамаарах хувьсагчийн хоорондын хамаарлыг хэмжиж судалгааны үр дүнг гарсан. Судалгааны ажлын хүрээнд хоёр таамаглал дэвшүүлж, цуглуулсан өгөгдөлдөө дүн шинжилгээ хийж дараах дүгнэлтэнд хүрлээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд 68,9%-д нь Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдлагуудад дийлэнх сургалт зохион байгуулагдаж 0,8% нь Сум дундын эмнэлэг, 6,9% нь Сумын эрүүл мэндийн төв, 8,5% нь Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сургалт цөөн тоогоор зохион байгуулагдсан байна. Албан тушаалын хувьд 8,5% нь Орлогч/дэд захирал, 23,1% нь Дарга/захирал, 25,6% нь Алба/хэлтсийн дарга, 42,8% нь Тасгийн эрхлэгч нар сургалтад хамрагдаж сургалтын хугацаа 1-2 хоног, сэдэв нь стратеги удирдлага, ерөнхий удирдлага, манлайлал, хувь хүний менежментийн сургалтад түлхүү хамрагдсан байна.

Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 88% нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалалын дагуу өрхийн эрүүл мэнд, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгээс авч байна. Харьяалалын эмнэлгээр үйлчлүүлэхгүй байгаа гол шалтгаан нь эмнэлгийн хүлээгдэл их гэж судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 79.7% хэлсэн байна. Ажлын ачаалал их байдаг нь юутай холбоотой талаар судалгаанд хамрагдсан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдаас асууж үзэхэд 76% нь, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдын 64% нь, хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдын 78% нь үйлчлүүлэгчийн тоо хэт олон байдаг нь ажлын ачаалал их байх гол шалтгаан болж, тусламж үйлчилгээний тэгш байдал хангагдахгүй байна.

Нэгдүгээр хэсэгт амбулаторын 35 хэмжигдэхүүн, хэвтэн эмчлүүлэгчдийн 39 хэмжигдэхүүний 4 хэмжигдэхүүнээс бусад нь ижил учраас агуулгаар болон байгууллага бүрээр сэтгэл ханамжийн түвшин, үнэлгээг харьцуулан дүн шинжилгээ хийлээ. Хоёрдугаар хэсэгт эмч, эмнэлгийн ажилтны 6 бүлэг, 56 хэмжигдэхүүнийг сэтгэл ханамжийн түвшин, үнэлгээг харьцуулан дүн шинжилгээ хийв.

Судалгаанд ЭМЯ-ны харьяа 3 төв эмнэлэг, 11 тусгай мэргэжлийн төв, ХТС, УАУТХ нийт 16 байгууллагын 2535 эмч, эмнэлгийн ажилтан, 11 эрүүл мэндийн байгууллагын 3291 үйлчлүүлэгч нийт 5826 хүн хамрагдсан. Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилтны 19.3% нь эрэгтэйчүүд, 80.7% нь эмэгтэйчүүд байна.

2013 оны байдлаар улсын дүнгээр нэг өрх сард дунджаар 24,446.2 төгрөгийг тухайн оны үнээр эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт зарцуулсан ба тус зардлыг орлогын бүлгээр авч үзвэл, ядуу өрх чинээлэг өрхтэй харьцуулахад 11.9 дахин бага мөнгийг, бүс нутгаар авч үзвэл, Улаанбаатар хотын өрх хамгийн өндөр буюу 28,306 төгрөгийг эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт зарцуулжээ. Улсын дүнгээр авч үзвэл, 2013 онд өрхийн нийт зардалд эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн эзлэх хувь 2.4%, харин өрхийн төлбөрийн чадварт эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн эзлэх хувь 3.2% байна.

Судалгаа