Хайлтын үр дүн

177 илэрц олдлоо.

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд харьяалагдах бөгөөд зүүн болон урд талаараа Чингисийн өргөн чөлөө, баруун талаараа Д.Чимэд-Осорын гудамжаар хүрээлэгдсэн. Тус байрнуудын ойр орчмыг хамруулан 17 га талбайд барилгын судалгааг гаргасан бөгөөд тухайн хэсэгт нийт 118 том, жижиг, одоо байгаа болон төлөвлөгдсөн барилга хамрагдаж байгаагаас 105 одоо байгаа барилга, 13 төлөвлөгдөж буй барилга байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1, 4, 6, 7, 10, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар барилгууд нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд харьяалагдах бөгөөд зүүн болон урд талаараа Чингисийн өргөн чөлөө, баруун талаараа Д.Чимэд-Осорын гудамжаар хүрээлэгдсэн. Газар олголтын судалгааг 2500 масштабтай зураг дээр 17 га талбайн 67 нэгж талбарыг хамруулан судалсан. Тус хэсэгт 1997 оноос эхэлж анх олгогдож эхэлсэн бөгөөд хамгийн багадаа 6м2 хэмжээтэй газар, хамгийн ихдээ 9000м2 талбайтай газар олгогдсон байна. Судалгаанд хамрагдаж байгаа 17 га талбайгаас аж ахуй нэгж болон иргэнд эзэмших хэлбэрээр олгогдсон нийт газар 4,6 га байгаа бөгөөд өмчилсөн газар байхгүй болно.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1, 4, 6, 7, 10, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар барилгууд нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд харьяалагдах бөгөөд зүүн болон урд талаараа Чингисийн өргөн чөлөө, баруун талаараа Д.Чимэд-Осорын гудамжаар хүрээлэгдсэн. Тус байрнуудын ойр орчмыг хамруулан 17 га талбайд барилгын судалгааг гаргасан бөгөөд байршилд нийт 118 том, жижиг, одоо байгаа болон төлөвлөгдсөн барилга хамрагдаж байгаагаас 1-14 давхар хүртэл баригдсан байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Авто засварын заводын ажилчдын байрыг буулгаж тус газарт 90 айлын 5 давхар 2 блок орон сууцны барилга төлөвлөсөн. Орон сууцны барилгын давхрыг “Нисэх-Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөлөө”-ний бүсчлэлийн дагуу 5 давхраар төлөвлөсөн бөгөөд зургийн даалгаварт тусгагдсан 0.61 га газарт төлөвлөгдсөн хүн амын нягтралыг тооцож үзвэл 531 хүн/га байх боловч суурьшлын бүсийн хэмжээнд авч үзвэл 324 хүн/га байна. Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт хийгдэх зардал өндөр гарах тул төсөл хэрэгжүүлэгчид үр ашигтай байх үүднээс 2 блок 90 айлын орон сууцыг төлөвлөсөн. Тус барилга нь 40 машины ил зогсоол, 24 машины газар доорх зогсоолтой бөгөөд ногоон байгууламж, зам талбай, зогсоол, спорт талбай, хүүхдийн тоглоомын талбай, амарч суух сандал, саравч чөлөөт талбай, ногоон суулгамал байрлуулж тохижуулна. Авто замын хөдөлгөөнийг орон сууцнаас ногоон байгууламжаар тусгаарлаж орон сууцны орцны үүдэнд машины зогсоол төлөвлөөгүй. Мөн төлөвлөлтийн хязгаарт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг төлөвлөж байгаа нь тус хороонд оршин суудаг иргэдэд үйлчлэх давуу талын бий болгож байна.

барилгажилтын төсөл нь төрөөс иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөх, буулгах, шинээр барьж байгаагаараа онцлогтой. Орон сууцны хорооллын зураг төслөөр дамжуулан нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн норм, дүрэмд нийцүүлэн барилгажуулах, хүн амын амьдрах орчин, Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлын стандартад нийцүүлэх бодлого, түүнийг иргэд, оршин суугчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон. Төлөвлөлтийн дээрх онцлог нөхцөл байдалд нийцүүлэн эдийн засгийн аргачлалыг тодорхойлж тооцсон. Тухайлбал орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулдаг нийтлэг аргачлал, барилгажилтын төрх, зохиомжийг чухалчлах бус барилгажилтад тавигдах эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлж хөрөнгө оруулагчийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн ашиг, сонирхлыг нийцүүлэхээр бодож төлөвлөсөн нь төрийн өмчийн бус газарт төлөвлөлт хийх онцлог арга зам болох боломжтой.

Тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хүн амын нягтралыг задлах, Багахангай дүүрэгт шинээр ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үндэслэлтэй орон зайн оновчтой төлөвлөлтийг бий болгох, хотын суурьшлын бүсэд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зэрэг олон давуу тал бий болж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://ebarilga.ub.gov.mn/ цахим хаяг болон Хот байгуулалт хөгжлийн газраас авах боломжтой.

Сүүлийн жилүүдэд тасалгааны температурын мужид ажилладаг соронзон хөргүүрт ашиглах материалын судалгаа ихээхэн сонирхол татаж байна. Учир нь энд материалын потенциал энергийг ашигладаг, байгаль орчинд ээлтэй технологи юм. Соронзон хөргүүр нь соронзон калорик эффект (MCE) -д суурилдаг бөгөөд энэ нь тодорхой соронзон оронд байгаа соронзон материалын изотерм соронзон энтропийн өөрчлөлт (dS) эсвэл адиабат температурын өөрчлөлтөөр (dT) тодорхойлогдоно. Материал судлалын салбарт ажиллаж ирсэн өөрсдийн туршлага дээр тулгуурлан MnFeP(1-x)M(x) (M=Si, As,....) болон бусад соронзон материалуудыг гарган авах тэдгээрийн бүтэц, соронзон болон оптик шинж чанаруудыг электроны микроскопиуд (JEM-2100F TEM болон Hitachi Su 8010 SEM), рентген дифракци (EMPYREN XRD), соронзон хэмжилт (Lakeshore 7407 VSM) -ийн аргуудыг ашиглан судлан тогтооно. Туршлагаар судалсан матераилуудын шинж чанаруудын ab-initio квант механикийн тооцоог хийж гүйцэтгэнэ. Сүүлийн жилүүдэд MnFeP(1-x)M(x) (M=Si, As,....) энэ төрлийн соронзон материалуудын хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд янз бүрийн аргаар гарган авч байна. Гэвч энэ системийн зарим онцлог шинж чанарууд нь бүрэн гүйцэд тодорхой болоогүй байна. Энэ төслөөр эдгээр системүүд дэх соронзон калорик эффектийн микроскопик механизмийн талаар шинэ мэдээллийг гарган авахыг зорьж байна. Түүнчлэн монгол орны зарим түүний эд ашиглан хүчтэй соронзон материал гаргах эхлэлийг тавина. Судалгааны ажлын үр дүнгээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлэх, үндэсний болон олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн

Augmented reality (AR) гэдэг нь ухаалаг утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмжид бүртгэж авсан бодит орчинг компьютерийн програм хангамжийн тусламжтайгаар байгуулсан виртуал орчинтой хослуулан харуулах технологийг хэлдэг. AR аппликейшнийг хөгжүүлэх гол шийдэл нь тухайн видео зураг дахь элементийн байрлалыг тодорхойлох эсвэл үүнтэй эквивалент байдлаар камерын байрлалыг тодорхойлох юм. Энэ нь видео зураг дахь элементийн хөдөлгөөнийг даган тодорхойлох асуудал руу шилжих юм. Бидний санал болгож байгаа AR-ийн шинэ технологи боловсруулах төслийн хүрээнд дараах судалгаанууд хийгдэнэ. Үүнд: 1. Өгөгдсөн төхөөрөмжөөр авсан бодит орчны зургийг бодит хугацаанд боловсруулалт хийж, хүссэн объектуудын дүрсийг ялгаж авах. Ялгаж авсан объектуудын нарийвчилсан байрлалыг тогтоох математик тооцооллыг хийнэ. 2. Ялгаж авсан, байршлыг нь нарийвчлан тогтоосон бодит орчны объектуудаас хамааруулан урьдчилан бэлдсэн виртуал объектуудыг бодит хугацаанд өөрчлөх алгоритм боловсруулна.

Тусгай зориулалтын нүдний шилгүйгээр 3D дүрсийг харуулдаг Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн харагдах өнцөг болон нягтшил бага байдаг. Гурван хэмжээст Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн харагдах өнцөг болон нягтшилыг зэрэг сайжруулсан арга одоогоор алга байна. Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн нягтшил болон харагдах өнцгийг тус тусад нь ихэсгэсэн олон аргууд байдаг ч тэдгээр аргууд нь өртөг өндөртэй бөгөөд аль нэгийг нь сайжруулсан учраас энгийн хэрэглээнд нэвтэрч чадахгүй байна. Энэ нь хямд өртгөөр нягтшил болон харагдах өнцгийг зэрэг сайжруулах судалгаа дутагдаж байгааг харуулж байна. Иймд Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн гэрэл үүсгэгчээр бөмбөлөг гадаргуу дээр олон гэрэл үүсгэгчдийг байрлуулан нягтшил болон харагдах өнцгийг зэрэг сайжруулах шинэ дэвшилтэт арга тодорхойлох, шинэ аргыг турших түүнээс хямд өртгөөр энгийн хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой арга ашиглах зэрэг практик ач холбогдол оршино.

Монгол судлалын хүрээнд уртын дууны төрөл зүйлийн онцлог, аялгуу, шүлэг, дуулагдсан газар орны байдал зэрэг олон талаас нь нэлээд судлагдсаар ирсэн билээ. Монгол ардын уртын дууны судалгаа энэ салбарын дотоодын эрдэмтэд болон Монголч гадаад эрдэмтдийн хувьд танил хэдий ч дэлхий нийтэд төдийлөн хөгжөөгүй, танил бус байна. Өнөө цагт хиймэл оюуны хөгжлийг олон салбарт ашиглаж байгаа бөгөөд бичвэрээс дүрс үүсгэж харуулах, дуунаас дүрс үүсгэх, тэр байтугай дууны шүлгийн бичвэр, дуучны нэр гэх зэрэг мэдээллээс дууг үүсгэх судалгаанууд хэрэглээнд нэвтэрч байна. Тиймээс энэхүү салбар дундын судалгаагаар монгол уртын дууны онцлогийг судлах, ангилах зэрэгт бичвэр, аудионоос дүрс үүсгэн түүнийг дүрс ангилах үр дүнтэй аргуудаар ангилах зорилготой юм. Энэ чиглэлийн салбар дундын судалгаа Монголд өнөөг хүртэл хэрэгжиж байгаагүй. Тэгвэл энэ нь бидний хувьд энэ чиглэлийн салбар дундын судалгаа хөгжүүлэх алхмын эхлэл болно гэж бид үзэж байна. Бичвэр, аудио зэрэг нь бидэнд харагдах сонсогдох хэлбэр өөр ч, компьютерт битүүдийн цуваа тул түүнийг ямар хэлбэрт дүрслэх нь дурын хэрэг юм. Одоогоор бид төв халхын уртын дууны үгийн санг бүрдүүлээд байгаа бөгөөд түүнээс урлаг, утга зохиол талаас нь ангилсан байдлаар танилт хийх, мөн олон улсад уртын дууныхаа өвөрмөц онцлогийг харуулахын тулд дэлхийн хэмжээнд танил болсон дууны сангуудтай харьцуулан судлах болно. Ингэснээр үр дүнг олон улсын сэтгүүлд хэвлүүлэх боломжтой болох юм.

Сүүлийн жилүүдэд 3 хэмжээст технологи тухайлбал, лазерь сканнер, лидарыг аж үйлдвэр, хүрээлэн буй орчин, уул уурхай зэрэг салбаруудад өргөн хэрэглэх болсон. Эдгээр нь аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үндэс болсон компьютер симуляци, аугментэд болон виртуал реалити зэрэг технологиудын нэг чухал үндэс юм. 3 хэмжээст цэгэн өгөгдөл болон түүний боловсруулалт нь жолоочгүй автомат удирдлагатай машин, үйлдвэрлэл болон уул уурхайн симуляци зэрэг олон салбарт чухал үүрэгтэй. Гэвч их хэмжээний шуугиант цэгэн өгөгдлийг боловсруулах нь математикийн болон програм хангамжийн өндөр түвшний мэдлэг шаардсан орчин үеийн тулгамдсан асуудал болоод байна. Их хэмжээний шуугиант цэгэн өгөгдөл боловсруулах гүн сургалтанд суурилсан арга, аргачлал олон улсын түвшинд сүүлийн жилүүдэд дөнгөж хөгжиж байгаа судалгааны нэг шинэ салбар юм. Иймд манай багийн хамт олон урьд өмнө хийж байсан судалгаан дээрээ үндэслэн гүн сургалтанд суурилсан шуугиант цэгэн өгөгдлийг боловсруулах тухайлбал, цэгэн өгөгдлийг бүртгэх, цэгэн өгөгдлөөс онцгой шугамыг ялгах зэрэг аргуудыг боловсруулна.

Улаанбаатар хотын нарнаас ирэх сэргээгдэх эрчим хүчний тооцооллыг хийхдээ 47 нэгж хороолол болон түүний эргэн тойрон дах талбайн сэргээгдэх эрчим хүчний судалгааг хийсэн.

Улаанбаатар хот болон хот орчмын ой хээрийн түймрийн эрсдэлийг хүний хүчин зүйл болон байгаль орчны үзүүлэлтүүдээс хамаарч ой хэрийн түймрийн эрсдэлийг тооцоолох.

Хүчтэй газар хөдлөлтийн дараа удаан хугацааны элэгдэл хувирлын явцад хагарлын ул мөр болох хөрсөн дээрх эвдрэл цуурлууд нь аажмаар арилж танихад хүнд хэцүү болсон байдаг. Иймэрхүү далд нуугдмал бүтцийг илрүүлж тодруулах, нарийвчлан судалж зураглахад орчин үеийн өндөр, дэвшилтэт техник технологийн эрчимтэй хөгжил дэвшил нь санаанд оромгүй шинэ боломж бололцоонуудыг нээн гаргаж өгсөөр байна.

Шинэ төрлийн их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийн харьцуулсан судалгаа

Судалгаа