Хайлтын үр дүн

647 илэрц олдлоо.

Компани үнэт цаасаа анх удаа олон нийтэд санал болгоход тулгарч буй бэрхшээл, дэмжлэг судалгааг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, МҮХАҮТ, Улаанбаатар үнэт цаасны биржтэй хамтран хийсэн.

МҮХАҮТ нь 2000 оноос хойш бизнесийн орчинтой холбоотой судалгааг тогтмол хийж ирсний нэг нь тус судалгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит сургуулийн өмнөх 37 байгууллага, ерөнхий боловсролын 5 сургууль, 1 эмнэлэгээс түгээгдэж буй бараа бүтээгдэхүүний чанар, чанар үйлчилгээний хүртээмж, түгээлтийн албан хаагчдын зан харилцаа, ёс зүйн талаар 5 асуулга бүхий асуумжийг цаасан хэлбэрээр сэтгэл ханамжийн судалгааг 2022 онд авсныг хүргэж байна.

Энэхүү судалгааны зорилго нь байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд өгч буй хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг тогтооход оршино.

Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит сургуулийн өмнөх боловсролын 43 байгууллага, ерөнхий боловсролын 3 сургуулиудаас түгээгдэж буй бараа бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний хүртээмж, албан хаагчдын зан харилцаа, ёс зүйн талаар 6 асуулга бүхий асуумжыг цаасан хэлбэрээр сэтгэл ханамжийн судалгааг 2021 онд авсныг хүргэж байна.

Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино

Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийг тогтоож, индексийн үзүүлэлтүүдийг сайжруулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор Хүүхдийн байдал 2020 эмхэтгэлийг боловсруулав.

Улаанбаатар хотын хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөлийг хүүхдэд ээлтэй эсэхийг тодорхойлох зорилгын хүрээнд нийт 9 дүүргийн 8-17 насны 4094 хүүхдийг төлөөлүүлэн, онлайн судалгааны программаар санамсаргүй түүврийн аргад тулгуурлан цахим хэлбэрээр зохион байгуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулалтын чанар, бодитой байдлыг хангахын тулд 2 удаагийн чанарын хяналт хийн, чанарын шаардлага хангаагүй, эргэлзээтэй 276 мэдээллийг судалгааны үр дүнгээс хасч, мэдээллийг үнэн бодитой, дүүргүүдийг төлөөлөх чадвартай хэмээн тооцон судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулсан билээ.

Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны статистик мэдээ

Биеийн тамир спортын салбарын эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг тооцох аргачлал боловсруулах хүрээнд манай улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин, ҮТС, макро эдийн засгийн үзүүлэлт тооцох аргачлалд тулгуурлан боловсруулав.

Энэхүү судалгаагаар Монгол Улсын эдийн засагт тээврийн салбартай холбоотой үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг саармагжуулах, логистикийн урсгалыг тасралтгүй хангах, улмаар импортын барааны тээвэрлэлтийн үнийг зохих хяналттай байлгах зорилтод Монгол Улсын нэгдэж орсон “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт хэрхэн эерэг нөлөө үзүүлж болох, түүнийг далайд гарцгүй улсын хувьд хэрхэн амжилттай хэрэгжүүлж болох арга замыг ойлгомжтой, тодорхой болгон шийдвэр гаргагчдыг бодлого гаргахад дэмжлэг болохыг зорив.

Зам, тээврийн салбарын хог хаягдлын тандалт судалгааг хийх, шаардлагатай стандарт, норм, журмыг боловсруулах

Зам, тээврийн хөгжлийн төвтэй 2020.09.30-ны өдөр байгуулсан “Автомашины тэнхлэгийн ачаалал авто замд нөлөөлөх нөлөөллийг тооцох судалгаа” (ЗТХТ/202005019) сэдэвт зөвлөх үйлчилгээ үзүүлэх төслийн хүрээнд энэхүү эцсийн тайланг боловсруулсан болно. Төслийн хүрээнд авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн ачааллын хяналтыг сайжруулах, боловсронгуй болгох үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, улсын чанартай авто замд тэнхлэгийн ачаалал хэтэрснээс үүсэх хохирлыг тооцох заавар боловсруулах зэрэг ажлууд хийгдсэн.

Монгол Улсад ухаалаг логистик, тээврийн салбарын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, сүлжээг оновчлох, бодлогын зөвлөмж, цаашид хэрэгжүүлэх стратегийг тодорхойлох

Судалгаа