Хайлтын үр дүн

583 илэрц олдлоо.

Сүүлийн жилийн хугацаанд аймаг сумын удирдлага, төрийн байгууллагын зүгээс хийсэн хамгийн үр дүнтэй ажлууд

Сүүлийн 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн хөгжилд гарсан өөрчлөлтүүдийг тодруулахад судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 63% нь хөгжсөн гэсэн эерэг хандлагатай байна.

/ 2022 он

Энэхүү гэрээт ажлын зорилго нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд захиалагчийн тодорхойлж өгсөн талбайд агаараас зураг авч, боловсруулан бодит өнгө бүхий 3D загвар үүсгэх юм.

“Евроазийн бүс нутагт газар бүрхэвч, агаар мандлын хил дамнасан зөөгдлийг хиймэл дагуул болон газрын ажиглалтын мэдээгээр хянах нь” хамтарсан төслийн тайлан 129 хуудастай, 82 зураг, 12 хүснэгт, 56 томьёо, 1 хавсралттай ба 2 бүлэгтэй, нэгдүгээр бүлэг 1 дэд бүлэгтэй, хоёрдугаар бүлэг 7 дэд бүлэгтэй, дүгнэлт, номзүйн жагсаалт зэргээс бүрдэнэ.

Соёлын яам / 2021 он

Уг судалгааг өрх гэр, хувь хүний өдөр тутмын амьдралын хэв маягт тулгуурлан хийсэн болно. Судалгаанд оролцох өрх гэрийг сонгохдоо гэрээнд тусгасны дагуу соёлын боловсролын олон янз байдал илрэх магадлалаар түүвэр хийж, Монгол орны баруун, зүүн, төвийн, хангайн бүсийн төлөөлөл, Улаанбаатар хотын дүүрэг, алслагдсан дүүргийн төлөөллийг тус тус хамрууллаа.

/ 2023 он

"Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийн хөгжүүлэлт хийх" зөвлөх үйлчилгээний ажлын эцсийн тайлан.

/ 2022 он

Газар, үл хөдлөх эд хөрөнгийн нэгдсэн гурав болон дөрвөн хэмжээст кадастрын бүртгэлийн систем байгуулахад энэхүү төслийн зорилго оршино.

Монгол Улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өнөөгийн байдлыг судлах, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх.

Увс аймаг болон Баруун 5 аймаг, Улаанбаатар хот, ОХУ-аас дамжин өнгөрүүлэх бүх төрлийн импорт, экспортын тээвэрлэлтэнд дэмжлэг үзүүлэх зорилготой Логистикийн нэгдсэн төвийг байгуулах талаарх техник эдийн засгийн үндэслэл

Тус судалгаа нь Улаанбаатар метроны нэгдүгээр шугам буюу зүүнээс баруун тийш чиглэсэн хөндлөн тэнхлэгийг судалгааны объект болгон, тээврийн төрлийн бусад хувилбартай харьцуулсны үндсэн дээр түүнийг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулах ТХХТ-ийн оновчтой хэлбэрийг дэвшүүлэх, Япон Улсын хөгжлийн албан ѐсны тусламж (ХАЁТ) болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, технологийг татан оролцуулах төрөл бүрийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох зорилготой.

Уг тайланд газрын хэвлий дороо зэс, коксжих нүүрс зэрэг байгалийн асар их баялагтайн дээр гол зах зээл болох Хятад улстай хаяа дэрлэн оршиж буйгаараа Монгол улсын эдийн засагт хөгжлийн асар их потенциаль буйг юун түрүүнд онцолжээ.

Сайншанд сумын төвийн хөгжлийн чиг хандлагыг цаашид орон нутгийн хөгжилд нөлөөлөөд зогсохгүй, улс болон бүс нутгийн чанартай аж үйлдвэржсэн хот болох нь хөгжлийн гол чиглэл гэж харж байна. Ингэснээр иргэд ажлын байраар хангагдах, орлого нэмэгдэх, цаашлаад улсын хөгжилд үзүүлэх олон эерэг талтай юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 111 (шинэчилсэн найруулгын 144) зүйлийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээний нэгдсэн тайлан

Дэлхийд томоохонд ордог Оюу толгойн орд газар Ханбогд сумын нутагт оршиж байгаа нь тус сумын хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой төдийгүй Говийн бүсийн хөгжлийг хөтлөгч гол хүчин зүйлийн нэг юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд тухайн бүс нутгийн дэд бүтцийн үндсэн сүлжээнд аль нэг хот, суурин хэрхэн холбогдох байдлаас хамааран хөгжлийн чиг хандлага, хурдац тодорхойлогдоно.

Уг сумын төв хэсэг болон төв хэсгийн орчмын газрыг урт хугацаанд хөгжүүлэх хүсэл эрмэлзэл Гурвантэс сумын оршин суугчид болон уул уурхайн компаниудын аль алинд байна. Байгаль орчин, нийгэм эдийн засгийн хөгжлийн гурван хөдөлгүүрийг харилцан уялдаатай, тэнцвэржүүлэн сайжруулж тогтвортой хөгжлийг бий болгодог.

Баруун бүсийн хөгжлийн төслийн одоогийн байдлын судалгааны материалуудыг баруун бүсийн 5 аймаг, 92 сум, 461 багийг багтаасан 415.3 мян.кв.км нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн суурь судалгаа, статистик динамик төлөвлөлт хийхэд зориулан цуглуулсан мэдээллүүдийн эмхэтгэлийг ашиглан гүйцэтгэв.

Судалгаа