Хайлтын үр дүн

647 илэрц олдлоо.

ИХШХШтХ-ийн хэрэгжилтийн үр дагаварт дүн шинжилгээ хийх ажлыг иргэний эрх зүйн харилцааны явцад бодитоор үүсэж байгаа, ач холбогдолтой, зайлшгүй шийдвэрлэвэл зохих асуудлын хүрээнд хийж гүйцэтгэхийг эрмэлзсэн бөгөөд дүн шинжилгээ хийх ажлын зорилго нь ИХШХШтХ-ийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгах, түүний хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийх, гарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашлаад ИХШХШтХ-ийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг санал болгоход оршино.

Гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэв.

Эрх зүйн харилцааны гол субъект болох хуулийн этгээдийн ойлголт, түүний эрх зүйн чадвар, төрөл, бүртгэл, хэрэглээг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүнийг судалснаар төрөөс эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажилд чухал хувь нэмэр оруулах бөгөөд хууль тогтоомж дахь хийдэл, зөрчил, давхардлыг арилгахад ач холбогдолтой юм.

2019 онд Монгол Улсын Үндсэн хуулийн Ерөнхийлөгчийн институт дахь тодорхой нэр томьёог эрдэмтэн, судлаачид болон үг зүйн толь бичигт хэрхэн тодорхойлж, тайлбарласан, тухайн нэр томьёог агуулгын хувьд хэрхэн ойлгож, хэрэглэж байгаа болон уг нэр томьёоны талаар гадаад улсын зарим жишээг авч үзсэн бол 2020 онд Монгол Улсын Үндсэн хуулийн парламентын институт дахь зарим нэр томьёог сонгон авч өмнөх онд гүйцэтгэсэн судалгааны арга зүйг баримтлан судаллаа.

Ийнхүү олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог тодорхойлох, оролцоог хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлан мэдээ, нотлох баримтыг шинжлэх, эрх зүйн зохицуулалтын үр дагавар, хэрэгжилтийг үнэлэн, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хяналт, оролцоог хэрхэн хэрэгжүүлсэн тухай дүгнэлт гаргахад чиглэх бөгөөд авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоог дэмжих үйл ажиллагааны хүрээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хяналт, оролцоог хэрхэн хэрэгжүүлсэн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэн, боломжит хувилбарыг дэвшүүлэх юм.

Энэхүү судалгаагаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад хэдий хэмжээний зардал, ачаалал үүсгэхийг урьдчилан гаргах юм. Уг төсөлд шүгэл үлээснээр иргэнд, хуулийн этгээдэд зардал, ачаалал үүсгэх, үүрэг болгосон заалт тусгаагүй, харин төрийн байгууллагад зардал, ачаалал үүсгэх зохицуулалт туссан байна. Иймд тухайн үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллагад үүсэх зардал, ачааллыг судалсан.

Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч /илчлэгч/-ийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсронгуй болгоход оршино. Түүнчлэн, судалгаагаар төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар эрх зүйн орчинг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад хууль санаачлагчид дэмжлэг үзүүлэхийг зорьсон.

Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээний зорилго нь тус хуулийн хэрэгжилтийн явц дахь хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэн, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулахад оршино.

Уг судалгаагаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар эрх зүйн орчныг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцон, төслийн чанарыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгөхийг зорьсон.

Судалгааны хүрээнд Үндсэн хуулийн Ерөнхийлөгчийн институт дахь тодорхой нэр томьёог эрдэмтэн, судлаачид болон үг зүйн толь бичигт хэрхэн тодорхойлж, тайлбарласан, тухайн нэр томьёог агуулгын хувьд хэрхэн ойлгож, хэрэглэх ёстой болон уг нэр томьёоны талаар гадаад улсын зарим жишээг авч үзсэн.

Хүний сэтгэл санааны хохирлыг тооцох зарим улс орны эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсны үндсэн дээр Монгол Улсад хүний сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэв.

Ингэхдээ кодификаци буюу хууль тогтоомжийг системчлэн нэгтгэж буй техник ажиллагааны талаар түлхүү судалсан бөгөөд кодификацийн нэг хэсэг болох төрөлжсөн хууль (кодекс)-ийн агуулгын талаарх ойлголтыг хамааруулаагүй болно.

“Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах” тухай ойлголтыг хуулиар тодорхойлох, “Шүгэл үлээгч” /мэдээлэгч/-ийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, тэдгээрийн үйл ажиллагааг нь зохицуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хуулийн төсөл боловсруулах шаардлагатай эсэх талаар урьдчилан тандан судалсан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг /цаашид “төсөл” гэх/ боловсронгуй болгоход оршино. Түүнчлэн судалгаагаар төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад хууль санаачлагчид дэмжлэг үзүүлэхийг зорьсон.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг /цаашид “төсөл” гэх / боловсронгуй болгоход оршино. Түүнчлэн судалгаагаар төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар Улсын Их Хурлын сонгууль явуулах эрх зүйн орчныг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, практикт хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад хууль санаачлагчид дэмжлэг үзүүлэхийг зорьсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг/цаашид “төсөл” гэх / боловсронгуй болгоход оршино. Түүнчлэн, судалгаагаар төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн орчинг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад хууль санаачлагчид дэмжлэг үзүүлэхийг зорьсон.

Судалгаа