Хайлтын үр дүн

1672 илэрц олдлоо.

Био аюулын тухай ойлголт, онолын үндэслэл, арга зүйг судлан, дэлхийн нийтийн био аюулын төлөв байдлын шинжилгээ, мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд био аюулын үзүүлэх нөлөөллийн шинжилгээг тус тус хийсэн суурь судалгааны бүтээл юм.

Дэлхийн II дайны жилүүдэд Монгол Улсын гүйцэтгэсэн үүргийг Монгол, Оросын түүх бичлэгт хэрхэн тусгасан болон Монголын төлөөлөгчдийн фронт дахь үйл ажиллагааг дэлгэрэнгүй авч үзсэний дээр 1939, 1945 оны дайнд монголын морьт цэргийн гүйцэтгэсэн үүргийг анх удаа тусгайлан судалсан суурь судалгааны бүтээл юм.

Судалгааны ажлын үр дүнд монгол цэрэг он цагийн хувьд Хүннү улсын үеэс ч өмнө үүсэж бий болсон гэдгийг археологийн судалгаа болон түүхэн сурвалжийн мэдээгээр нотлон харуулав. Өдгөөгөөс 5000 жилийн тэртээ монголын анхны төрт улс бий болж, өмнөд хөрш рүүгээ цэргийн хүчээр уулгалан довтолж, удаа дараа дайтаж байсан тухай сурвалжийн цөөнгүй мэдээ байдаг аж. Түүнчлэн хүрлийн үе болон түрүү төмрийн үед холбогдох археологийн олдворуудын дотор хүрэл болон төмөр зэвсгийн цөөнгүй олдвор олдсон зэргээс үзвэл монгол 6 цэргийн түүхийг 5000 гаруй жилийн тэртээгээс авч үзэх нь арга зүйн хувьд зүйтэй юм. Монгол цэргийн түүхийн бусад үед холбогдох гадаад хэл дээрх олон тооны сурвалж, судалгааны бүтээлээс орчуулан анх удаа судалгааны эргэлтэд оруулснаар монгол цэргийн түүхийг гүнзгийрүүлэн судлах боломжийг нээж өгч байна.

/ 2023 он

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (телевиз)-ээр түгээж байгаа эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны өнөөгийн байдалд тандалт үнэлгээг хийж, шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах

Монгол улсын урт, дунд, болон хугацааны бодлого, төлөвлөлтийн хөгжлийн баримт бичиг, тус сумын газарзүйн байршил түүх соёл, эдийн засаг, хүн ам болон голлох аж ахуйн онцлог, хөгжлийн хэтийн төлөв, хот байгуулалтын одоогийн байдлын судалгаа, үнэлгээнд тулгуурлан Говьсүмбэр аймгийн Чойр хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол зураг төслийг боловсруулна

Шүүхийн шинжилгээний тухай хуульд эрүү, иргэн, захиргааны хэрэгт хийх шинжилгээний зарим онцлог төрлүүдийг нарийвчлан тусгаагүй бөгөөд нийгмийн хөгжлийг даган инженер техник, байгаль экологи, цахим төхөөрөмж гэх мэт шинжилгээний бусад төрлүүдийг хэрхэн хийх тухай зохицуулалтыг тусгах шаардлага тулгарч байна. Үүнээс гадна дээрх төрлийн шинжилгээг хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, дэд бүтэц, хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх нь тулгамдсан асуудал хэвээр байна. Иймд энэхүү судалгаагаар дээр дурдсан зарим асуудлын талаар судалж, үнэлгээг хийсэн болно.

Шүүх шинжилгээний байгууллагын үйлчлүүлэгч, харилцагчдын дунд хийгдсэн сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, тайлан

Энэхүү “Хэрэглэгчийн үнэлгээ” судалгааны ажлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиалгаар “Оюуны цэлмэлт” НҮТББ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хэрэглэгчийн үнэлгээний ерөнхий удирдамж”-ийг удирдлага болгон 2023 онд гүйцэтгэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиалгаар “Оюуны цэлмэлт” НҮТББ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хэрэглэгчийн үнэлгээний ерөнхий удирдамж”-ийг удирдлага болгон гүйцэтгэв.

Масс спектрометрийн шинжилгээ ба мутаци илрүүлэх шинжилгээгээр онош батлагдсан фенилкетонури өвчний Монгол дах анхны тохиолдол ба өндөр эрсдэлтэй бүлэгт хийгдсэн илрүүлэг шинжилгээгээр фенилкетонури өвчин 1/112 байна. Шинжилгээгээр илэрсэн 2 тохиолдол хоѐулаа сэтгэцийн хоцрогдолд хэдийн хүрсэн байгаа нь уг өвчнийг тархины эргэшгүй өөрчлөлт, сэтгэцийн хоцрогдолд хүргэхээс өмнө эрт хугацаанд илрүүлж,өвчтөнийг дэглэм ба эмийн эмчилгээнд хамруулах шаардлагатайг харуулж байна.

 Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын судалгаа

 Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын судалгаа

 Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын судалгаа

 Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын судалгаа

 Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын судалгаа

 Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын судалгаа

Судалгаа