Хайлтын үр дүн

215 илэрц олдлоо.

/ 2024 он

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас "Нийслэлийн боловсролын салбарт" хэрэгжиж дууссан болон хэрэгжиж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний нэгдсэн мэдээллийн санг баяжуулж, хөрөнгө оруулалтын ажлыг үнэлж дүгнэх, мэдээллийг ил тод болгох, цаашдын хөрөнгө оруулалтын судалгаа төлөвлөлтийг оновчтой болгох зорилгоор энэхүү эмхэтгэлийг 4 жил тутам буюу 2 дахь удаагаа цахим хэлбэрээр бэлтгэн танилцуулж байна. Тус эмхэтгэлээс 2020-2023 онд бүрэн хэрэгжсэн болон 2024 онд хэрэгжиж байгаа ажлуудын мэдээллийг ажлын төрөл, дүүрэг, он, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр харах боломжтой юм.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг галд тэсвэртэй керамик материал үйлдвэрлэх түүхий эдээр ашиглах боломжийн судалгаа” сэдэвт гадаад улстай хамтарсан судалгааны ажлын зорилго нь Монгол оронд цөөхөн байдаг галд тэсвэртэй керамикийн түүхий эд болох галд тэсвэртэй буюу галд тэсвэрлэг шаврыг баяжуулалтын хаягдлаар орлуулах боломжийг тогтооход оршино.

Эн Ди Си төслийн нэг гол зорилго нь зам тээвэр, барилгын салбарын хүлэмжийн хийн тооллогын процесст мэргэжлийн дэмжлэг үзүүлэх замаар ХТН тогтолцоог сайжруулах зорилготой.

Судалгааны зорилго, зорилтууд Эрчим хүчний салбарын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ нь тус салбарын жендэрийн стратегийн төлөвлөгөөг гаргах хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, бодлогын арга хэмжээний үндсэн чиглэлийг тодруулах зорилготой. Үүнд: Нэгдүгээрт, эрчим хүчний салбар дахь эрэгтэй, эмэгтэй ажилтан, албан хаагчдын эзэлж буй байр суурь (status), гүйцэтгэж буй үүрэг (role), эрх мэдэл (power), эзэмшиж буй баялаг, нөөц баялгаас хүртэж буй хэмжээ, ажил эрхлэх боломж, ажлын байрны хөдөлгөөн дэх ялгааг тодорхойлсны үндсэн дээр жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой асуудлуудыг илрүүлэх; Хоёрдугаарт, эрчим хүчний салбарын үйлчилгээний хүртээмж, чанарын хувьд жендэрт хамаарах ямар асуудал буйг тодорхойлох; Гуравдугаарт, өнөөгийн нөхцөл байдалд нөлөөлөгч нийгмийн бүтэц, соёлын болон бусад хүчин зүйлсийн нөлөөг тогтоох; Дөрөвдүгээрт, судалгааны үр дүнд тулгуурлан салбарын жендэрийн стратеги төлөвлөгөөгөөр анхаарвал зохих асуудлууд, тэдгээр асуудлыг шийдэх арга зам, чиглэлийг тодруулах зэрэг болно.

Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн дүр төрх, түүнд нөлөөлж буй хүн ам, дэд бүтэц нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн байдлаар судалж, системийн динамик загварыг боловсруулан туршилт дүгнэлт, зөвлөмж гаргахад оршино.

Монгол улсын урт, дунд, болон хугацааны бодлого, төлөвлөлтийн хөгжлийн баримт бичиг, тус сумын газарзүйн байршил түүх соёл, эдийн засаг, хүн ам болон голлох аж ахуйн онцлог, хөгжлийн хэтийн төлөв, хот байгуулалтын одоогийн байдлын судалгаа, үнэлгээнд тулгуурлан Говьсүмбэр аймгийн Чойр хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол зураг төслийг боловсруулна

Хүн амын суурьшлын асуудлаар 1996 онд Стамбул хотод болсон НҮБ-ын II бага хурлаас нутаг дэвсгэрийн тогтвортой хөгжлийг хангахад бүс нутгийн хөгжлийг тууштай хэрэгжүүлэхийг тухайн улс орнуудын Засгийн газруудын хүлээх үүрэг гэж тодорхойлсон.

Хүн амын суурьшлын асуудлаар 1996 онд Стамбул хотод болсон НҮБ-ын II бага хурлаас нутаг дэвсгэрийн тогтвортой хөгжлийг хангахад бүс нутгийн хөгжлийг тууштай хэрэгжүүлэхийг тухайн улс орнуудын Засгийн газруудын хүлээх үүрэг гэж тодорхойлсон.

Олон улсын жишгээр авч үзвэл, манай улсын хүн амын амьдрах тохиромжтой орон зай, тааламжит орчинг өөрийн хөгжиж ирсэн онцлог, газар нутгийн нөөц, баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй уялдуулан, цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан тодорхойлох, энэ үндсэн дээр нийгэм, эдийн засгийн ойр ирээдүйн хөгжил, соёлын түвшинг илэрхийлэх, нийгмийн дэвшилд идэвхитэй нөлөөлөх бодит үр дагавар бүхий нутаг дэвсгэрийг зохион байгуулах, хүн амыг зохистой байдлаар нутагшуулах төслийг боловсруулж, төрийн бодлогын түвшинд авч үзэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсаар байна.

Зорчигчийн вагон депод сэргээгдэх их засвар болон өрөөний өөрчлалт, тохижуулалт хийх

Вагоны арал тэвш угсрах үйл ажиллагааны үндсэн чиглэл

УБТЗ ын Төв эмнэлэг нь Сүхбаатар өртөөнөөс Замын Үүд өртөө хүртэл 1800 км урт төмөр замын дагуу 17 зангилааны 64 томоохон үйлдвэр аж ахуйн байгууллага, түүний харъяа 370 гаруй нэгж хэсэгт ажилладаг 15014 төмөр замчид, тэдний гэр бүлийн гишүүд 26021 нийт 41035 хүнд анхдагч болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг Үйлчлэх хүрээний хүн амын 70 орчим хувь нь төв суурингаас алслагдсан газруудад ажиллаж амьдардаг, нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломж муу.

Төслийн хүрээнд БНСУ-ын KOICA5-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт “ГТХЗНТ” УТҮГ-ыг бэхжүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын бодит цагийн хяналт болон удирдлагын систем байгуулах

Зорчигчийн вагон депог 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгасан “Зорчигчийн вагоны засвар, техникийн үзлэг үйлчилгээг олон улсын стандартын шаардлагад нийцүүлж, чадамжийг вагон угсралтын түвшинд хүргэх” гэсэн зорилт хангагдаж, хөгжлийн шинэ шатанд дэвшин орно.

CZ бетон дэрэнд V бэхэлгээ нэвтрүүлэх Зам арчлалтын зардлыг багасгах Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

Судалгаа