Хайлтын үр дүн

1260 илэрц олдлоо.

Төсвийн зарлагын удирдлагын онол, арга зүйд тулгуурлан Монгол Улсад хэрэгжүүлж буй төсвийн зарлагын удирдлагын шинэчлэлийн явц, үр дүнг үнэлж, туршлага, сорилтыг тодорхойлон шинэчлэлийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино.

Аймаг, сумын төвийн дунд давхраанд хамаарах өрхийн төлөв байдлыг олон хэмжээст үзүүлэлтээр судалж, бодлогын түвшинд анхаарах үндсэн чиглэлийг тодруулахад судалгааны зорилго оршино.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоог эрх зүйн зохицуулалтын хүрээнд судалж, дүн шинжилгээ хийхэд судалгааны зорилго оршино.

Орон нутгийн түвшин дэх иргэдийн оролцооны талаарх төрийн албан хаагчид болон иргэдийн ойлголт, хандлагын өнөөгийн байдлыг судлан, иргэд болон төрийн албан хаагчдын ойлголт, хандлагад харьцуулсан шинжилгээ хийж, ойлголт, хандлагын ерөнхий дүр зургийг тоймлон гаргах нь судалгааны ажлын зорилго юм.

Уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрхлэх нийгмийн лицензийг олж авахад нөлөөлөх хүчин зүйлсийн харилцан хамаарлыг тодруулахад чиглэгдэнэ.

Төрийн захиргааны төв байгууллагуудад боловсруулан хэрэгжүүлж буй сургалт, хөгжлийн хөтөлбөрийн агуулгын бодит байдалд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замыг тодорхойлж санал, зөвлөмж боловсруулан гаргахад уг судалгааны зорилго оршино. Энэхүү судалгаа нь насанд хүрэгчдийн суралцахуйн сүүлийн үеийн онолын чиг хандлагыг судалж, төрийн захиргааны төв байгууллагуудын боловсруулсан төрийн захиргааны албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийн, сайжруулах арга замыг тодорхойлсноороо онолын болон практик ач холбогдолтой бөгөөд шинэлэг юм.

Төслийн ажлын зорилго Монголын болон олон улсын дээд боловсролын байгууллагын эрэмбэ тогтоож буй өнөөгийн байдалд судалгаа хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох аргачлалыг боловсруулж, мэдээллийн бааз байгуулан, вэб хуудас үүсгэн програмчлахад оршино.

Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын үнэлгээний талаарх онол, арга зүйг судалсны үндсэн дээр Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудын чанарын төлөв байдлыг үнэлж, зөвлөмж боловсруулах

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын статистик мэдээллийн урсгалын өнөөгийн байдлыг судлан, дүн шинжилгээ хийж, олон улсын стандарттай харьцуулан үнэлгээ дүгнэлт өгч, цаашид энэ салбарт дагаж мөрдөх статистикийн маягтыг шинэчлэх санал, заавар боловсруулах зарим үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцоолох, статистикийн мэдээллийн арга зүй, аргачлалыг батлуулах зөвлөмж боловсруулахад энэхүү төслийн судалгааны зорилго болно.

ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, Уб-ын их сургуулийн судлаачдын хамтарсан багаас 2017-2019 онп «Хангайн нурууны ар бие дэх түүх, соёлын судалгаа» суурь судалгааны төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү суурь судалгааны төслийн гол зорилго нь Монголын баруун төв бүс нутаг буюу Хангайн нурууны ар бие орчмын ард түмний түүх, соѐлын өв, аман түүхийн баримтжуулалт хийх, Хангайн нурууны ар биеэр явж өнгөрсөн гадны аялагч, жуулчдын тэмдэглэлүүдийг нэгтгэн хэвлүүлэх, судалгааны эргэлтэд оруулахад оршино.

Евразийн уудам тал нутгийг хамарсан их Торгон замын олон зууны түүхийг дэлхийн олон эрдэмтэд олон шинжлэх ухааны зааг уулзварт тал талаас нь нухацтай судалсан боловч Торгон замын хөгжилд монголчуудын оролцоо, хувь нэмрийн тухай асуудал бараг судлагдаагүй орхигдсон гэж үзэж болно. Энэ нь 1990 ээд оноос өмнөх түүх бичлэгт Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхийг судлах нь хязгаарлалттай байсантай холбоотой. Тиймээс “Торгон замын хөгжилд умардын нүүдэлчдийн оруулсан хувь нэмэр”(VI XVI зуун) суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд То ргон замын хөгжил дэх монголчуудын оролцоо, тэдний оруулсан хувь нэмрийг тодруулан гаргахыг зорьсон.

/ 2021 он

Шинэ коронавируст халдварын шалтгаант (COVID-19) цартахлын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт учруулж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлэх олон талт арга хэмжээний нэг хэсэг болгон COVID-19 өвчний эмчилгээнд хэрэглэх манай оронд голомтлон тархсан вирусын омогт суурилсан SARS-CoV-2 эсрэгбие агуулсан эмчилгээний сийвэн бэлтгэв.

Энэхүү төсөлт ажлын зорилго нь Монголын түүхэнд холбогдох олон хэлний сурвалжийг цуглуулан монгол судлал ба монголчуудын өвөөр бүрдсэн, түүх, хэл шинжлэл, социологи, нийгэм соёлын антропологи зэрэг Монголын нийгмийн шинжлэх ухааны судалгааны тулгуур болдог, дэлхийн монгол судлалын хүрээнд тодорхой байр суурь эзлэхүйц Монголын түүхийн холбогдолтой баримт сурвалж, судалгааны нэгдсэн санг байгуулахад оршино.

МУҮНС-ийн “Коха” программд үндэслэн Дээд боловсролын номын сангийн сургалтын хэрэглэгдэхүүний нэгдсэн сан бий болгох, каталогийн мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг буй болгох арга, төлөв байдлыг судлах, турших, хэрэгжүүлэх аргачилал боловсруулах, санал зөвлөмж гаргах зорилготой.

Олон улсад цар тахлын үеийн жирэмсэн эмэгтэйн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үндэсний ба олон төвт байдлаар судалж байна.Эхийн эндэгдэлд коронавируст халдварын үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон олон улсын мета-анализ судалгаагаар цар тахал эхийн эндэгдлийг 1,3 дахин нэмэгдүүлсэн дүн гарсан. Бидний судалгаа үндэсний бүртгэл мэдээлэлд суурилж коронавируст халдвар ба эхийн эндэгдэл, хүндрэл хоорондын хамаарлыг судалсан.

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимжин тогтворгүй болж хэт дулаарах, хүйтрэх зэргээр хэлбэлзэлтэй байна. Цаашид ч дулаарал явагдахыг ихэнх судалгаа харуулж байгаа төдийгүй бүс нутаг, улс оронд харилцан адилгүй байгаа ч сөрөг нөлөө нь адил байна.Уур амьсгалын өөрчлөлт далайд гарцгүй орнуудын хувьд цөлжилт, газрын доройтол нэмэгдэх, хур тунадас багасах, цас мөс хайлах зэргээр явагдаж байгаа бол арлын жижиг улсуудад далайн түвшин нэмэгдэн хуурай газрын хэмжээ багасч байгаа нь нийтлэг үзэгдэл болжээ. Байгалийн энэхүү хувирамтгай дүр төрх нь хуурай сэрүүн уур амьсгалтай, эх газрын Монгол орны бэлчээрийн зүй тогтолд нөлөөлж, нүүдэлчдийн мал сүргийн бүтэц, тоо толгойд уламжлал түшиглэсэн шинэлэг зохицуулалт хийхийг шаардах боллоо. Зарим бүс нутгийн малчдын мал маллагааны арга туршлага уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр өөрчлөгдөж байгаа нь тэдний дунд хийсэн судалгаагаар мэдэгдэж байна.Тиймээс бид монгол нүүдэлчдийн байгаль, цаг агаартай дасан зохицох олон мянган жилийн туршлагыг түүхэн сурвалж болон өнөөгийн малчдын аман баримтаас судлан цуглуулж, мэдээллийн нэгдсэн сан хөмрөг бүрдүүлж, дүгнэх зорилготой.

Судалгаа