Хайлтын үр дүн

394 илэрц олдлоо.

Уг судалгаа нь мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг, үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий томоохон түүвэр судалгаа юм. Энэ удаагийн судалгаанд 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийг дөрөв дэх̠жилдээ хамрууллаа. Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг ажил мэргэжлийн түвшинд судлах явдал нь бодлого боловсруулахад ихээхэн ач холбогдолтой. Тодруулбал, төгсөгчдийн ХЗЗ дэх өөрчлөлтийг хянах, түүний дотор ажилгүйдлийн шалтгааныг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд бэлэн буй ажлын байрны шаардлагад сургалтын байгууллагаас нийлүүлэгдэж байгаа мэргэжилтний ур чадвар нийцэж байгаа эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдний хэтийн төлөвлөгөө зэрэг асуудлыг тоон болон чанарын үзүүлэлтээр дамжуулан судалж та бүхэнд үр дүнгийн тайланг талилцуулж байна.

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны (нэг жилийн) эрэлтийг тодорхойлох судалгаа. Жил бүр тогтмол хийгддэг судалгаа

Энэхүү судалгаа нь Монгол Улсын төрийн өмчит хувьцаат компанийн засаглалын зарчмуудын хэрэгжилтэд үнэлгээ өгч, улсын төсөвт төрийн өмчит хувьцаат компаниудаас төвлөрүүлж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ компанийн засаглалаас хамаарч буй эсэхийг тодорхойлох үндсэн зорилготой.

Менежментийн ухаан, микро эдийн засгийн харилцан уялдааны хүрээнд бизнесийн байгууллагын хөгжлийг тодорхойлох арга зүй, хэмжигдэхүүнийг тогтоон , түүгээр Монголын бизнесийн байгууллагын хөгжлийн түвшинг тодорхойлсон.

Төсвийн зарлагын удирдлагын онол, арга зүйд тулгуурлан Монгол Улсад хэрэгжүүлж буй төсвийн зарлагын удирдлагын шинэчлэлийн явц, үр дүнг үнэлж, туршлага, сорилтыг тодорхойлон шинэчлэлийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоог эрх зүйн зохицуулалтын хүрээнд судалж, дүн шинжилгээ хийхэд судалгааны зорилго оршино.

Төрийн захиргааны төв байгууллагуудад боловсруулан хэрэгжүүлж буй сургалт, хөгжлийн хөтөлбөрийн агуулгын бодит байдалд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замыг тодорхойлж санал, зөвлөмж боловсруулан гаргахад уг судалгааны зорилго оршино. Энэхүү судалгаа нь насанд хүрэгчдийн суралцахуйн сүүлийн үеийн онолын чиг хандлагыг судалж, төрийн захиргааны төв байгууллагуудын боловсруулсан төрийн захиргааны албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийн, сайжруулах арга замыг тодорхойлсноороо онолын болон практик ач холбогдолтой бөгөөд шинэлэг юм.

Төслийн ажлын зорилго Монголын болон олон улсын дээд боловсролын байгууллагын эрэмбэ тогтоож буй өнөөгийн байдалд судалгаа хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох аргачлалыг боловсруулж, мэдээллийн бааз байгуулан, вэб хуудас үүсгэн програмчлахад оршино.

Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын үнэлгээний талаарх онол, арга зүйг судалсны үндсэн дээр Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудын чанарын төлөв байдлыг үнэлж, зөвлөмж боловсруулах

МУҮНС-ийн “Коха” программд үндэслэн Дээд боловсролын номын сангийн сургалтын хэрэглэгдэхүүний нэгдсэн сан бий болгох, каталогийн мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг буй болгох арга, төлөв байдлыг судлах, турших, хэрэгжүүлэх аргачилал боловсруулах, санал зөвлөмж гаргах зорилготой.

Бага боловсролын унших ба математикийн чадварын үнэлгээний урьдчилсан үр дүн (EGRA ба EGMA)

Монгол улсын боловсролын түүхэн дэх 1992-2017 он бол манай Монгол улсын боловсролын системийн шинэчлэлийн нэн чухал үе юм. ХХI зууны эхний 25 жилийн боловсролын бодлого, түүний хэрэгжилтийг бид тухайн үед авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнийх нь мөн чанараар нь хэд хэдэн үе шатанд хуваан авч үзлээ.

Ойн Газар / 2019 он

Монгол улсын "Ойн тухай" хуулийн 7 зүйлийн 7.2 заалтын дагуу 2019 онд Сэлэнгэ аймгийн ой зохион байгуулалтын ажлын дүн мэдээг тусгасан улсын ойн сангийн төлөв байдлын шинэчлэгдсэн мэдээллийг албан хэрэгцээнд мөрдүүлэхээр гаргав.

Ойн Газар / 2020 он

Монгол улсын "Ойн тухай" хуулийн 7 зүйлийн 7.2 заалтын дагуу 2020 онд Увс аймаг, Ховд аймаг, Өвөрхангай аймгийн заган ойн санд хийсэн ой зохион байгуулалтын ажлын дүн мэдээг тусгасан улсын ойн сангийн төлөв байдлын шинэчлэгдсэн мэдээллийг албан хэрэгцээнд мөрдүүлэхээр гаргав.

Ойн Газар / 2017 он

ДОРНОД, ХЭНТИЙ, ТӨВ АЙМГИЙН ЗАРИМ СУМД, НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮС, БОГДХАН УУЛЫН ДЦГ-ЫН ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖИЙН ТАРХАЛТ, ГОЛОМТЫГ ТОГТООХ, ТЭМЦЛИЙН АЖИЛ ЯВУУЛАХ ТАЛБАЙ СОНГОХ, СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Судалгаа