Хайлтын үр дүн

585 илэрц олдлоо.

Аливаа улс, үндэстний хөгжил, цэцэглэлтэд хүний нөөцийн хөгжлийн асуудал, тэр дундаа төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, гүйцэтгэл нь шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар төрийн албаны хүний нөөцийн асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцдаг тул гадаадын улс, орнуудын сайн туршлагаас суралцах зорилгоор төрийн албаны хүний нөөцийн удирдлага зохицуулалтын асуудлыг судлан үзэж цуврал ном болгон гаргаж байна. Төрийн албаны үр ашгийг илэрхийлдэг Олон улсын “InCiSE-2019” индексийн хүний нөөцийн удирдлагын үзүүлэлтээр Бүгд Найрамдах Солонгос Улс нь дэлхийд 3 дугаар байрыг эзэлж, хүний нөөцийн удирдлагад цахим мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлж байгаа учир “Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо” сэдвээр эхний номыг орчуулан гаргасан. Энэ удаа төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын олон улсын туршлагыг судлах хүрээнд Канад Улс, Ирланд Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Шинэ Зеланд Улс, Австралийн Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Оросын Холбооны Улсыг Монгол Улстай харьцуулан толилуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чойбалсангийн ДЦС-ыг 50 МВт-аар өргөтгөх”-өөр төлөвлөсөн. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар төслийн ерөнхий барилга угсралтын ажлын гүйцэтгэл 56 хувьтай байна. Үүнд: - Зураг төсөл- 100 хувь - Тоног төхөөрөмж үйлдвэрлэл-96 хувь - Төслийн барилга угсралт-35 хувь - Тоног төхөөрөмж тээвэрлэлт- 38 хувь - Тоног төхөөрөмж зүгшрүүлэлт-0 хувь 2023 оны 04 дүгээр 17 өдрийн байдлаар төслийн барилга угсралтын ажилд БНХАУ-н 227 ажилтан, Монгол улсын 102 ажилтан нийт 329 хүн, 18 тусгай зориулалтын машин механизм ажиллаж байна.

ДҮТ / 2019 он

Ирээдүйд ухаалаг эрчим хүчний системд ашиглагдах асар их өгөгдлийг агуулах орон зай, дэд бүтцийг бүрдүүлэх чухал шаардлагатай бөгөөд эрчим хүчний ДАТА ТӨВ ийг үүсгэх, түүнд бүх өгөгдөл мэдээллийг агуулах, технологийн системүүдийн уялдааг хангасан өгөгдлийн агуулахыг бий болгоход уг судалгааны ажлын гол зорилго оршино Улмаар салбарын хэмжээний шаардлагатай системүүдийг хооронд нь интеграц хийх замаар системүүдийг нэгтгэх, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулж, системийн нэгдсэн зохицуулалтыг хийх, салбарын шинэчлэлт хийх төлөвлөлтийг нарийвчилсан бодит өгөгдөл мэдээлэл дээр суурилж гаргах боломж бүрдэх юм

Тухайн бүс нутгийн байгалийн нөхцөл, нөөцийг тодорхойлж, аялал жуулчлалд ашиглах боломжийг судлан, аялал жуулчлалыг системтэйгээр хөгжүүлэх, хамгаалах арга зүй, боловсруулан тогтвортой аялал жуулчлалын бодлого тусгаж Хяргас нуурын орчныг судлах, хамгаалах усан замын аялал, тээврийн аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд тус судалгааны ажил хийгдлээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ /мониторинг/ хийх” (ХБХХЕГ/202110004) зөвлөх үйлчилгээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг судлаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлж, тодорхойлох, шийдэх аргачлал бүхий санал зөвлөмж боловсруулахыг зорьлоо.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2021 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2020 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

/ 2023 он

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Хөдөө аж ахуйн их суургуульд захиалга өгч Говь Гурван сайханы байгалийн цогцолбор газрын аялал жуулчлалын нөөц даацын судалгаа"- 2022 онд хийлгэсэнг

/ 2019 он

Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа

Судалгааны ажлын зорилго нь ХХМТ-ийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын тавьж буй шаардлага болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр дотоодод мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын инженерийн болон менежментийн хөтөлбөрийн харьцуулсан судалгааг хийсний үндсэн дээр салбарын хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын дүгнэлт гаргахад оршино.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төрөөс нөхөн барагдуулах тогтолцоог бүрдүүлэхийн тулд бие даасан хуулийн төсөл боловсруулж, батлан гаргах хувилбарыг сонгох нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсад хорих ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх асуудал анх 2006 оноос хойш холбогдох удирдлага, зохион байгуулалтын шинжтэй болон 5 удаагийн судалгаа, шинжилгээний ажил хийгдэн, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад нээлттэй, хаалттай хорих ангийн энгийн болон тусгай зэрэглэл, тусгай нэгжийн талаар тусгагдсан байна. Бараг 60 гаруй жил хэрэгжиж ирсэн жирийн, чанга, онцгой дэглэм болон гянданг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх асуудал харьцангуй онолын болон практик хэрэгжилтийн хувьд хүндрэлтэй байна. Хорих ял эдлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшүүлэх үндсэн гол арга нь хорих ял эдлүүлэх дэглэмийн оновчтой тогтолцоо, түүнд тохирсон нөхцөл журмыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байдаг ба өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нээлтттэй, хаалтай дэглэм нь хоорондоо хоригдлын уулзалт зэрэг зарим нэг нөхцөлөөр л ялгагдаж байна. Түүнчлэн нээлттэй, хаалттай гэсэн тогтолцоо нь хуульд дэглэм гэж нарийвчлан хуульчлагдаагүй байна.

“Хорих байгууллагад явуулж буй нийгэмшүүлэх ажилд хийсэн шинжилгээ” судалгааны тайлан нь 2015-2020 оны хооронд хорих байгууллагад явагдсан хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн судалгааны бүтээл юм. Дэлхийн улс орнуудын эрүүгийн ялын гүйцэтгэлийн бодлого, үзэл баримтлалдаа тусган, хэрэгжүүлж буй нэг үндсэн асуудал нь хорих ял шийтгэгдсэн этгээдийг нийгэмшүүлэн, дахин гэмт хэрэг үйлдэх явдлаас урьдчилан сэргийлэхэд оршиж байна.

Энэхүү судалгааны тайлан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн захиалгаар “Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ” сэдвийн хүрээнд хийгдэн, Монгол Улсын хэмжээнд 2004-2020 оны хооронд үйлдэгдсэн захиргааны зөрчил, түүнд шүүхээс оногдуулсан баривчлах шийтгэлийг гүйцэтгэх ажиллагааг тухайн үед мөрдөгдөж байсан олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн хүрээнийн хэрэгжилтэд хийсэн судалгааны бүтээл юм.

Судалгаа