Хайлтын үр дүн

260 илэрц олдлоо.

Үйлчилгээ авахад хамгийн хүндрэлтэй төрийн байгууллагыг нэрлэсэн байдал /хүн ам зүйн үзүүлэлтээр/

Сүүлийн жилийн хугацаанд аймаг сумын удирдлага, төрийн байгууллагын зүгээс хийсэн хамгийн үр дүнтэй ажлууд

Хөдөлмөрийн тухай хуулийн 111 (шинэчилсэн найруулгын 144) зүйлийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээний нэгдсэн тайлан

УБЕГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь хэрэглэгч - иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрхэн танигдсан, үйлчилгээнд өгсөн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ, санал хүсэлтийг судалж дүгнэлт гаргах, уг дүгнэлтэд үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг дэвшүүлэн тавихад оршино.

УБЕГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь хэрэглэгч - иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрхэн танигдсан, үйлчилгээнд өгсөн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ, санал хүсэлтийг судалж дүгнэлт гаргах, уг дүгнэлтэд үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг дэвшүүлэн тавихад оршино.

Шүүх шинжилгээний байгууллагад хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээ

Шүүх шинжилгээний байгууллагад хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээ

Шүүх шинжилгээний байгууллагад хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээ

Шүүх шинжилгээний байгууллагад хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээ

Олон нийтийн сүлжээнд иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ хүнийг гүтгэх, нэр төрд нь халдах тохиолдолд цөөнгүй байна. Иймд цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэж, түүний зорилго, хамрах хүрээ, хязгаарыг тогтоох зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэлээ.

2017 онд хууль батлагдсанаас хойш зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийн шүүх болон эрүүгийн хэргийн шүүх хэрэгжүүлдэг болсон нь өмнөх хуулиудыг бодвол шүүхийн харьяаллыг нарийвчлан зохицуулах оролдлого хийсэн шинэлэг зохицуулалт мэт боловч хэргийн харьяаллын хувьд давхардал үүссэн байдал ажиглагдаж байна. Үүнээс үүдэн нэг төрлийн зөрчлийг өөр өөр албан тушаалтан шалган шийдвэрлэсэн тохиолдолд, тухайн зөрчлийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал өөр байхаас гадна шүүхийн харьяаллаас хамаарч зөрчил хянан шийдвэрлэх журам нь ялгаатай байна. Иймд уг судалгаагаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн харьяаллын талаарх асуудлыг судалж, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхийг зорьсон.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэл хотод оршин сууж буй иргэдийн амар тайван, эрүүл, аюулгүй орчинд байж, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж чадаж байна уу гэдгийг тодорхойлохыг зорьсон. Үүний тулд Монгол Улсын Хүн амын тооллого, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой статистик мэдээ, хот, хөдөөний хүн амын шилжилт хөдөлгөөн, хүн амын өсөлт, газар олголттой холбоотой ном, сурах бичиг, нэг сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны тайланд дүн шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигтэй танилцах ажлуудыг хийж гүйцэтгэн тулгарч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг үүсгээд буй шалтгаан нөхцөлийг тодорхойлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ боловсруулах тухай Улсын Их Хурлын “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д5 тусгасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ыг баримтлан үнэлгээ хийсэн

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөхөд буюу 2018 онд мал хулгайлах гэмт хэрэг улсын хэмжээнд 1096 бүртгэгдсэн нь 2017 оноос 195 (21.6%)-аар өссөн байх бөгөөд энэ нь улсын хэмжээнд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн гурван хувийг дангаараа эзэлж байлаа. Харин 2019 онд мөн өссөн дүн үзүүлж улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 1809 буюу өмнөх оноос 20 орчим хувиар, 2020 онд 1041 буюу өмнөх оноос 11.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тус зохицуулалтын хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гэмт хэргийн өсөлт, бууралтад нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэх, мөн тулгарч буй хүндрэлтэй асуудлыг олж тогтоохыг зорьсон бөгөөд энэ хүрээнд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тухайн гэмт хэргийн талаарх тоон мэдээлэлд үндэслэн мөн холбогдох алба хаагч, мэргэжилтэнтэй ярилцлага хийх, алба хаагчдаас анкетын асуулга авах замаар уг гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийсэн.

Хууль зүйн нэр томьёоны талаар зөв тодорхойлж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд тухайн нэр томьёоны талаар тал бүрээс нь судалж хүлээн зөвшөөрөгдөхүйц тодорхойлолтыг бий болгох нь чухал байдаг. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан нь эрүүгийн хуулийн түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлага, гэмт хэрэг, ялын тухай, эрүүгийн эрх зүйн харьцуулсан судлал зэрэг өргөн ойлголтыг өөртөө багтаахын зэрэгцээ эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, криминологи, криминалистик, эрүүгийн ял эдлүүлэх эрх зүй, иргэн, хөдөлмөр, эдийн засгийн г.м салбар эрх зүйн болон бусад шинжлэх ухаантай нягт хөгжиж ирсэн юм. Тиймээс эдийн засгийн шинжлэх ухааны нэр томьёог судлах нь Эрүүгийн хуулийн холбогдолтой зүйл, заалтуудыг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх үндэс болно.

Судалгаа