Өнөөдөр Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн хүн амын 40% /2,7 тэрбум/, гадаад худалдааны 44% /16,8 их наяд/, бараа бүтээгдэхүүний 55% /35,8 их наяд/ орчим нь ноогддог ба асар өргөн хүрээтэй, олон боломжуудыг бий болгосон хамтын ажиллагаа эрчимжиж байна. Тухайлвал олон талт яриа хэлэлцээр идэвхитэй өрнөж, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/, АРФ, АСЕАН+8, АСД, АХБ, ШХАБ зэрэг засгийн газар хоорондын, бүс нутгийн ба бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны олон талт механизмууд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, бүс нутаг болон салбар бүс нутгийн хүрээнд идэвхитэй ажиллаж байна.
Иймд эдгээр бүс нутгийн байгууллагатай хамтын ажиллагаа бүх талаар хөгжүүлэх, чөлөөт худалдааны бүсүүдэд нэгдэх, гадаад худалдааг тэлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, бараа тээвэрлэлт, татварын үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцон, өөрийн орны хөгжилд тус нэмэр болох чиглэлээр төрөл бүрийн төсөл, хөнгөлөлт, хөтөлбөрүүдэд хамрагдах боломжуудыг ашиглах замаар байр сууриа бэхжүүлэх, үүрэг ролио нэмэгдүүлэхэд дөхөм болохуйц арга замуудыг олж хэрэгжүүлэх нь тус судалгааны зорилго юм.