Хайлтын үр дүн

310 илэрц олдлоо.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2016 оны тогтоолоор баталсан “Хотжилтын шинэ хөтөлбөр” нь хөгжиж буй улс орнуудад тогтвортой хот байгуулалтыг хэрэгжүүлэхэд гол чиглэл, үзэл баримтлал болж байгаагаараа чухал ач холбогдолтой төдийгүй “Тогтвортой хөгжлийн зорилт2030”-ыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх, нутагшуулах, “хот, суурин газрын хүртээмжтэй, аюулгүй, тэсвэрлэх чадвартай, тогтвортой хөгжлийг хангах” 11 дүгээр зорилт, бусад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой билээ.

НҮБ-ын HABITAT III чуулган нь хот байгуулалтын талаар хэрэгжүүлсэн хүчин чармайлтыг үнэлэх, мөн цаашдаа баримтлах Шинэ хотжилтын хөтөлбөрийг боловсруулах түүхэн ач холбогдолтой дэлхийн индэр болох юм.

Барилга Хот Байгуулалтын Яамны Сайдын 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдөр баталсан 02 дугаар зургийн даалгавар, мөн яамны Барилгын захиалагчийн албатай 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 68/2007 тоот гэрээг үндэслэн “Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулах ажлыг Нийслэлийн Хот Төлөвлөлт, Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Хүрээлэнд (туслан гүйцэтгэгч Төлөвлөлт судалгааны “Төгс Шийдэл” төвтэй хамтран) хийж, гүйцэтгэлээ.

Говийн бүсийн Тавантолгой, Оюутолгой, Цагаансуваргын уул уурхайн орд газрыг түшиглэсэн бүс нутгийн хөгжлийн стратеги төслийг Барилга, хот байгуулалтын яамны баталсан даалгаврын дагуу "Шинэ хотжилт" ХХК-д боловсруулав. Говийн бүсийн хөгжлийн стратеги төслийн хамрах хүрээнд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын нутаг дэвсгэр багтаж байгаагаас гадна Тавантолгой, Оюутолгой, Цагаансуваргын орд газрыг түшиглэсэн Дорноговийн Мандах, Хатанбулаг, Өмнөговийн Цогтцэций, Баян-Овоо, Манлай, Ханбогд зэрэг 6 сумуудын нутаг дэвсгэрийг хамарсан бичил бүсийн хот байгуулалтын төлөвлөгөө гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.

Хээрийн судалгааны анхдагч хэрэглэхүүн, лабораторийн боловсруулалтыг өмнөх судалгааны байгууллагуудын гаргасан тайлан материал, тус бүс нутгийн байгаль, ан амьтны мэдээ хэрэглэхүүний бааз суурьд тулгуурлан хийсэн болно.

Нийгэм эдийн засгийг сайжруулах хөгжлийн төлөвлөгөөг бий болгон хэрэгжүүлэх

/ 2020 он

Монгол орны эмзэг тогтоц бүхий экологийн өндөр ач холбогдолтой ойн экосистемид сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөл юм. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, хуурайшилт, түймэр, хүний ойд учруулж буй сөрөг үр дагавар, хөнөөлт шавж, өвчний үржин олшрох биологийн зүй тогтол зэрэгтэй холбогдон ойн хөнөөлт шавж, өвчин хэт олширч хөнөөлийн голомтууд үүсгэн байгалийн гамшиг болохуйц хэмжээний хөнөөл учруулж байна.

/ 2020 он

Монгол орны ой мод нь ус зохицуулах, хадгалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, биологийн төрөл зүйлийн амьдрах таатай орчин болох, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой байдгаас гадна нийгэмд зориулагдсан үр ашгийн үндсэн нөөц болдог.

/ 2019 он

Булган аймгийн ойн сан бүхий газар нутгуудад ойн голлох хөнөөлт шавжууд болох Сибирийн хүр эрвээхэй, Өрөөсгөл хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй зэрэг эрвээхэйнүүд хэт олширч, ойд ихээхэн хэмжээний хөнөөл учруулах болсон. Иймд эдгээр хөнөөлт шавжийн популяцийн тоо толгойг хязгаарлах зорилгоор орон нутгийн төсвөөс баггүй хэмжээний хөрөнгө зарцуулж тэмцлийн ажлыг жил бүр зохион байгуулж байна.

Говьсүмбэр аймгийн хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчилэн сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Казиногийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээний тайлан

Говь Сүмбэр аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэмжээний цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг үнэлэх, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, өнөөгийн газар ашиглалтын тогтолцоонд байгальд ээлтэй технологи, арга барилыг үнэлсний үндсэн дээр цөлжилтийг бууруулах арга хэмжээ, газрын тогтвортой менежментийг шинжлэх ухааны онол, аргазүйд тулгуурлан боловсруулахад оршино.

Ан агнуурын менежмент 2014 онд анх хийгдэж байсан. Үүнтэй холбогдуулан агнуурын бүс байгуулагдсан бөгөөд нутгийн иргэдэд түшиглэсэн агнуурын менжементийг хөгжүүлэх, мөн давхар менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зорьсон.

2023 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэмжээний цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг үнэлэх, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, өнөөгийн газар ашиглалтын тогтолцоонд байгальд ээлтэй технологи, арга барилыг үнэлсний үндсэн дээр цөлжилтийг бууруулах арга хэмжээ, газрын тогтвортой менежментийг шинжлэх ухааны онол, аргазүйд тулгуурлан боловсруулахад оршино.

Судалгаа