Хайлтын үр дүн

1644 илэрц олдлоо.

Манай дэлхийн нөөцийн тэн хагасыг, эрчим хүчний хэрэглээний 40 хувийг барилгын салбарт зарцуулдаг ба хүлэмжийн хийн гуравны нэгийг ялгаруулдаг. 20 гаруй жилийн өмнө улс орнуудад анхны Ногоон барилгын зөвлөлүүд (НБЗs) байгуулагдсан ба тэд 2002 онд Дэлхийн Ногоон Барилгын Зөвлөлийг байгуулсан нь одоо 70 гаруй орны 50,000 орчим гишүүдтэй. Ихэнх НБЗ нь Ногоон барилгын стандартыг сурталчлан ажилладаг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.

Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өлзийт, Дэрэн сумдын хөрсний бохирдлын судалгааны тайлан

Энэхүү судалгааны ач холбогдол нь нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд шинэчлэл хийж, гэр бүлд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүдийг бэлэнчлэх бус өөрсдийн нөөц чадавхид тулгуурлан хөгжүүлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих төрийн бодлого, үйлчилгээ хэрэгээтэй байгааг тодорхойлсон юм.

Уг судалгаанд Дундговь аймгийн 14 сумын 2003-2021 оны 09-р сар хүртэлхаюултай үзэгдлийн давтагдал мэдээг түүвэрлэн авч, график, тархалтын зураглалыг argjis-аар хийсэн. Мөн Дундговь аймгийн нутгаар хүчтэй салхи болонцаг агаарын аюултай үзэгдэл дайран өнгөрөх замнал гаргав.

/ 2022 он

Уг судалгаанд Булган аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны үндсэн үзүүлэлтүүд, эдгээрийн 2040 он хүртэлх хэтийн төсөөлөл, хөгжил дэвшил, аймаг, сум суурингуудын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, ядуурал, хөдөлмөр эрхлэлт гэх мэт олон хүчин зүйлийг авч үзэж, янз бүрийн бодлого, төлөвлөлт нь эргээд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг загварчилсан болно.

МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ МУЖЛАЛЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ НЬ” ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ООГХ –ийн судалгааны баг “Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын M1:1 000 000 масштабтай зураг“-ийг зохиохдоо олон улсын түвшинд өргөн хэрэглэгддэг газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааны ажлын шинэлэг арга зүйг нэвтрүүлэн судалгааны үр дүнг магадлалт болон суурь үнэлгээний аргаар боловсруулан гаргах зорилт тавьж ажиллалаа.

Аймаг, сум, суурингуудын нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, газар хөдлөлт, техникийн судалгааны төсөл Газар хөдлөлийн аюулын үнэлгээ ба бичил мужлалын судалгаа

Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн 1:10000 масштабтай газар хөдлөлийн бичил мужлалын зураг хийх төсөл

Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээ, төсөл хэрэгжүүлэгчдийн ойрын 3 жилийн орон сууцны нийлүүлэлтийг тодорхойлж, орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл бүрдүүлэхэд оршино.

Энэхүү судалгаа нь 21 аймгийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээ, төсөл хэрэгжүүлэгчдийн ойрын 3 жилийн орон сууцны нийлүүлэлтийг тодорхойлж, орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл бүрдүүлэхэд оршино

Барилга байгууламжийн суурь, тулгуур болон газар доорх байгууламжийн бүтээцэд тавигдах гол шаардлага нь ашиглалтын хугацаанд чанарын өндөр түвшинг хадгалж байх явдал байдаг. Газар доорх байгууламжид олон нийтийн үйлчилгээний барилгаас гадна үйлдвэрлэл, зам тээвэр, гүүрийн, эргэлтийн усан хангамжийн систем, цэвэрлэх байгууламж зэрэг инженерийн байгууламж, барилгын суурь, тулгуурын бүтээцийн хэсэг орно. Тухайлбал барилга байгууламжийн суурь, зоорийн хэсэг, ус зайлуулах болон дамжуулах хоолой, түшиг хана, агаарын шугамын тулгуур, усжуулалтын болон үерийн усны хамгаалалтын бүтээцүүдийг нэрлэж болно. Эдгээр барилга байгууламжийн газар доорх болон тулгуурын бүтээцүүдийг бат бэх, удаан ажиллах чадварыг нь бодолцож бетон болон төмөрбетоноор хийдэг.

“Барилгын шинэ, шинэчилсэн материал үйлдвэрлэх технологи” Шинжлэх ухаан технологийн төслийн хүрээнд Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцын цахилгаан шүүлтүүрийн нарийн ширхэглэлтэй Багануур болон Шивээ-овоогийн нүүрсний үнсийг ашиглан геополимер төрлийн барилга, замын материал үйлдвэрлэх технологийн параметрыг тогтоох судалгаа явуулав. Цахилгаан станцын хаягдал үнсний хими, физик, нүх сүвэрхэг чанар, болон цацраг идэвхийн шинжилгээг нарийвчлан явуулсны үндсэн дээр барилга, замын материалд ашиглах боломжтой гэдгийг тодорхойлов.

Төслийн хүрээнд Хангайн бүсийн тулгуур төв шинэ хот төлөвлөхөд үндэслэл материал болох бүсийн аймаг, сумдын нийгэм эдийн засгийн бодит байдал, хүрсэн түвшин, онцлого хэтийн төлөвийг судлан боловсруулж үнэлэлт дүгнэлт өглөө. Мөн бүсийн хот суурины архитектур, хот байгуулалтын хүрсэн түвшин онцлогыг тогтоож, нутаг дэвсгэрийх нь байгаль цаг уур, инженер геологийн тогтоц тэдгээрийн хот суурин байгуулалтад нөлөөлөх хүчин зүйлийн асуудалд иж бүрэн үнэлгээ өгч боловсруулалт хийлээ.

Сүүлийн 20-иод жилд зах зээлийн эдийн засгийн харилцаанд зохицуулан боловсруулж, батлан гаргасан "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Үндэсний хөгжлийн стратеги", "Эдийн засгийн ба Худалдааны Чөлөөт бүс", байгуулах хууль зэрэг хөгжлийн бодлогын шинжтэй боловсруулагдсан үзэл баримтлал, хууль эрх зүйг амьдрал практикт хэрэгжүүлэх дараачийн бодит алхамыг хийхийг Монгол Улсын өнөөгийн байдал шаардаж байна. Иймд Монгол Улсад нэн тэргүүнд эрчимтэй хөгжүүлэх эдийн засгийн дэд бүс болон хот сууринг тодорхойлж, түүнд тохирсон хөгжлийн стратеги боловсруулах шаардлага бий болж байна.

Монгол орны эрдэс түүхий эд болох магнезит ба доломитыг ашиглан магний барьцалдагч гарган авч эрдэс болон органик дүүргэгчтэй эдлэл хийх туршилт судалгааны ажил чиглэгдсэн байна.

Уг төслийн хүрээнд Монгол орны шаварлаг түүхий эдүүдийн талст бүтцийн онцлогийг нарийвчлан судалж монтмориллонит зонхилсон шаврын дээжийг гарган авах болон баяжуулах арга зүйг боловсруулах, түүнийг физик химийн гүнзгий боловсруулалтаар нанопартикал үүсгэх бүтэцтэй болгох болон ус тусгаарлах нимгэн үе бэлтгэх, нунтаг байдлаар ус тусгаарлах материалаар ашиглах зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилго тавьж ажилласан болно.

Судалгаа