Хайлтын үр дүн

1687 илэрц олдлоо.

Газарзүйн байрлал, экологийн нөхцлийн хувьд ялгаатай боловч гарал үүслийн хувьд Палеарктик ба Ориенталь бүс нутгийн хөрсний микроартропод бүлгийн амьтад нэг нэгэнтэйгээ ихээхэн холбоотой учир тэдгээрийн ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх нь фауногенезийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Гэвч дээрх биогеографийн бүс нутгуудын микроартроподын судалгаа бүрэн бус хийгдсэн ба ялангуяа зарим овог, төрлийн төлөөлөгчид огт судлагдаагүй үлдсэн байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалт, үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас байгальд үзүүлэх нөлөө эрс нэмэгдэх болсон сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгийн хөрсний амьтдын биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн, ангилал зүй, олон янз байдлын талаар суурь мэдээлэл бүрдүүлэх, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн үндэслэлийг боловсруулах ажлын онолын үндэс болсон ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн амьдралын эргэлт ба үржил хөгжлийн үе шатууд нь тодорхой судлагдаагүй маш олон төрөл зүйл бий бөгөөд тэдгээрийг хөгжлийн биологийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Энэхүү судалгаагаар дараахь зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Yүнд: Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүйн судалгааг хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх; Ялгаатай бүс нутаг, экосистем, амьдрах орчны хөрсний микроартроподын бүлгэмдэл, олон янз байдлыг тодорхойлох; Байршил болон экологийн шинжээрээ ялгаатай бүс нутгуудын хөрсний микроартроподын зарим бүлгийн биогеографийн бүрдэлд анализ хийж, харилцан холбоог илрүүлэх; Амьдралын эргэлт, үржил хөгжлийн үе шатууд нь тодорхойгүй төрөл зүйлүүдийн онтогенез, филогенезийн судалгааг хийх. Энэхүү судалгааны эцэст Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүй, бүлгэмдэл болон олон янз байдал, биогеографи, онтогенез, филогенез зэрэг судалгааны чиглэлээр үр дүн гаргаж, тэдгээрийг нэгтгэн олон улсын импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор 3-аас доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. Түүнчлэн энэхүү судалгаанд хэд хэдэн залуу судлаачид, ахисан түвшний болон бакалаврын түвшний оюутнууд оролцон ажиллаж өөрсдийн судалгааны ажлын анхдагч материалыг цуглуулах, улмаар хээрийн болон лабораторийн судалганы арга зүйд суралцаж дадлагажих боломж бүрдэнэ.

Хөнгөн цөмийн хоёр болон түүнээс дээш тооны кластер болон салах босго энергийн орчимд онолоор тооцоологдсон болон туршлагаар хэмжигдсэн фото-урвалын огтлолын үр дүнд анализ хийн, цөмийн кластер бүтцийн талаар сонирхолтой үр дүнгүүдийг гарган авч ирсэн туршлагадаа тулгуурлан дэвшүүлж буй төслийг гүйцэтгэнэ. Хөнгөн цөмийн бүтцийн талаар шинэ мэдээлэл гарган авснаар од нарны төвд явагддаг хөнгөн цөмийн нэгдэх урвалын процессын урвалын хурдыг тооцоолж, цөмийн-астрофизикийн асуудалд нэн тэргүүнд тавигддаг гелий шатах процессыг үнэлэхэд шаардлагатай мэдээлэл гарган авна.

Банздоо нь нийлмэл цэцэгтний овгийн хамгийн том төрөл бөгөөд дэлхийд 400 зүйл байдгаас Монголд 53 зүйлийн банздоо бүртгэгдсэн. Монгол улсын 1987, 1997, 2013 оны улаан номонд нэн ховор, Монгол орны ургамлын улаан дансанд устаж байгаа (CR) ангилалаар бүртгэгдсэн Saussurea dorogostaiskii Palibin (Дорогостайскийн Банздоо)-г судалгаанд сонгон авлаа. S. dorogostaiskii Оросын холбооны улсын Сибирийн өмнөд хэсэг, Монгол орны хойд хэсгийн тайгын бүсэд тархалттай завсрын унаган ургамал юм. Монгол орны Хорьдол Сарьдагийн нуруу, Улаан тайга, Их уул зэрэг цөөн газарт 2300-3300 метрийн өндөрт тохиолддог, амьдрах орчны хязгаарлагдмал нөхцөлд ургадаг ургамал юм. Ихэнх нэн ховор зүйлүүдийн популяцын хэмжээ жижиг, байгалийн хүнд хэцүү нөхцөлд ургадаг. Популяцын хэмжээ багасах тусам гадаад хүчин зүйлийн нөлөөнд ургамал илүү өртөмтгий болж генетик дрифт, инбридингийн сөрөг нөлөө ажиглагдаж, генетик вариац буурдаг. Тиймээс бүс нутгийн хамгааллын төлөвлөгөө боловсруулахад ховор ургамлын генетик бүтцийг судлах зайлшгүй шаардлагатай байдаг. Ийм учраас популяцийн доторхи болон популяци хоорондын генетикийн зайг тодорхойлохын тулд микросателийн маркерийг ашигладаг. Энэ судалгаанд популяцийн түвшний генетик вариацийг үнэлэхэд өргөн хэрэглэдэг ISSR (inter simple sequence repeat) маркерийг ашиглана. Ховор ба нэн ховордсон зүйлийн популяцийн доторхи болон ба генетик вариацийн талаархи мэдлэг нь тэдгээрийг хамгаалахад чиглэсэн менежментийн зохистой стратеги боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү судалгааны ажлын үр дүнд Монгол орны нэн ховор ургамал S. Dorogostaiskii-ийн популяцийн генетик бүтцийг тодорхойлж хамгааллын төлөвлөгөө боловсруулна.

Идэвхигүй дээжлэгч (Big Spring Number Eight)-ийг арга зүйн дагуу хийж, эх үүсвэрийн зонхилох салхины доод талд байршуулан, дээжний саванд хуримтлагдсан агаар мандлын тоосыг 2 сар тутамд авч лабораторийн шинжилгээгээр хими, физик шинж чанарыг тодорхойлно. Эх үүсвэрийн ойролцоох цэгүүдэд камерийг идэвхигүй дээжлэгчийн хамт байршуулна. Энэхүү үе шатанд Brinno MAC 200 хэмээх гадаад орчны хяналт шинжилгээнд зориулсан камерыг ашиглахаар төлөвлөж байна. Япон улсын цаг уурын агентлаг (Japan Meteorological Agency)-аас 2014 оны 10 сард хөөргөсөн Himawari – 8 хиймэл дагуулын зургийг ашиглана. Уг хиймэл дагуул нь бодит цагийн мэдээг 10 минутын давтамжтайгаар дарж боловсруулалт хийж хадгалдаг. Төслийн хүрээнд 1 цагийн давтамжтай зургийг ашиглан үр дүн гарган авахаар төлөвлөж байна. Мөн хөрсний дээжийг шугаман аргаар, тодорхой орон зайн давтамжтайгаар авч бохирдлын үнэлгээ, байгаль орчны эрсдлийн үнэлгээг хийнэ. Үүний үндсэн дээр агаар бохирдуулагч тоосонцорын орон зайн тархалтыг тооцох ба хүний эрүүл мэндэд учирч болох эрсдлийг тогтооно.

Урт хугацааны бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хотын стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах

Хотын хөгжлийн индексийг тооцох судалгааны ажил нь урт хугацааны бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хотын стандартыг олон улсын жижигт нийцүүлэн боловсруулах зорилгоор холбогдох сэдвийн хүрээнд суурь судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох арга зүйг хэрэглээнд нэвтрүүлэх бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулсан судалгаа болсон.

Хүүхэд эрүүл өсөж бойжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх; гэр бүл, олон нийт, нийгмийн амьдралд оролцох; аюулгүй орчинд тоглох; үндэс угсаа, шашин шүтлэг, нас, хүйс, хөгжлийн бэрхшээлээс үл хамааран эрүүл мэнд, боловсрол зэрэг үндсэн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн хүүхдэд ээлтэй хотыг бий болгох.

Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Туулын хар түнэ” орд, “Түргэний голын балгас”-ын малтлага судалгаа төсөлт ажлыг хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших “Түргэний голын Кидан балгас” буюу зарим судлаачдын үзэж буйгаар “Ван хааны орд-Туулын Хар түнэ орд” бөгөөд дундад зууны үеийн археологийн дурсгал юм. Уг дурсгалыг малтан судалснаар тус дурсгалын архитектурын онцлог, он цагийг нарийвчлан тогтоож, хотын ойролцоо хүн, малын үйлчлэл ихтэй газар буй газрыг харгалзан тус соёлын өвийн хүрээ хязгаарын хэмжээг тогтоон хамгаалах арга зүйг боловсруулах зэргээр тодруулан судлах боломжтой болох юм.

Шинэ хотжилтын шалгуур үзүүлэлт тооцох судалгааны ажил нь урт хугацааны бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хотын стандартыг олон улсын жижигт нийцүүлэн боловсруулсан.

Шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих хүүхэд бүрэн эрхээ эдэлж сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох олон таатай арга зүйг хэрэглээнд нэвтрүүлэх бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах .

Энэхүү судалгааг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан “WWF”-гийн Монгол Улс дах хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Монгол орны Алтай-Саяаны экобүс дэх дэлхийд чухал экосистемийн хамгаалалтыг сайжруулах” төслийн хүрээнд МУИС-ийн ГГС-ийн Хүрээлэн Буй Орчин Судлалын Профессорын Багаас гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулав.

Улаанбаатар хотын нарнаас ирэх сэргээгдэх эрчим хүчний тооцооллыг хийхдээ 47 нэгж хороолол болон түүний эргэн тойрон дах талбайн сэргээгдэх эрчим хүчний судалгааг хийсэн.

Улаанбаатар хот болон хот орчмын ой хээрийн түймрийн эрсдэлийг хүний хүчин зүйл болон байгаль орчны үзүүлэлтүүдээс хамаарч ой хэрийн түймрийн эрсдэлийг тооцоолох.

Хүчтэй газар хөдлөлтийн дараа удаан хугацааны элэгдэл хувирлын явцад хагарлын ул мөр болох хөрсөн дээрх эвдрэл цуурлууд нь аажмаар арилж танихад хүнд хэцүү болсон байдаг. Иймэрхүү далд нуугдмал бүтцийг илрүүлж тодруулах, нарийвчлан судалж зураглахад орчин үеийн өндөр, дэвшилтэт техник технологийн эрчимтэй хөгжил дэвшил нь санаанд оромгүй шинэ боломж бололцоонуудыг нээн гаргаж өгсөөр байна.

ИРГЭДИЙН ЗОРЧИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ORIGIN-DESTINATION (OD) МАТРИЦ БОЛОВСРУУЛАХ 15000 ӨРХИЙН СУДАЛГАА

Судалгаа