Хайлтын үр дүн

1676 илэрц олдлоо.

Хүүхдийн өвчлөлд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлс нь нас, улирал, амьдарч буй газар, амьдарч буй байр байна. Нас нь хүүхдийн дархлалын тогтолцоотой шууд хамааралтай тул хүүхдийн нас нэгээр нэмэгдэхэд амьсгалын замын халдвар авах магадлал 1.6 нэгж хувиар буурдаг байна

2018 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын хүн амын 31.2 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна. Төрөлт 2007-2009 онуудад өмнөх жилүүдийнхээс тогтвортой нэмэгдсээр 2014 онд 81400 болж сүүлийн 10 жилийн хамгийн өндөр төрөлт байсан ба 2018 онд 77058 хүүхэд төрж, урд оноос 4.3 хувиар өссөн байна

Антибиотикийн хэрэглээ 2018 оны байдлаар буурсан хэдий ч 1000 хүн ам, 1 өдрөөр тооцон ӨТТ-г харьцуулан үзэхэд 50.7 байгаа нь антибиотикийн хэрэглээ ихтэй орнууд болох Иран (ӨТТ 38.8), Tурк (ӨТТ 38.2), Серби (ӨТТ 31.6) зэрэг улсаас өндөр байна

Тархины үхэлтэй донорын илрүүлгийг нэмэгдүүлж, гэр бүлийн зөвшөөрлийн хувийг ихэсгэсэнээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тоо нэмэгдэж, олон хүний амь нас аврах, амьдралын чанарыг сайжруулах боломж бүрдэнэ.

2021-2022 оны хичээлийн жилд төрийн сангийн санхүүжилтээр зохион байгуулах эрүүл мэндийн удирдах ажилтны сургалтын эрэлт, хэрэгцээг тодорхойлох

Түүнчлэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны /GPSN-Global Patient Safety Network/ хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд мэдээ, мэдээллийг цаг алдалгүй солилцох цахим нэгдсэн сүлжээ бий болгоход ажиллагсдын талаар мэдээлэл цуглуулах хэрэгцээнд үндэслэн энэхүү судалгааг хийж байна.

Нийт 584 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүдийн ирүүлсэн баримт, материалд үндэслэн хүний их эмч 2 жил, хүний их эмч 5 жил, эм зүйч, нүүр амны их эмч, уламжлалтын их эмч, хүний бага эмч, уламжлалтын бага эмч, эх баригч, эм найруулагч, сувилагч, уламжлалтын сувилагч гэсэн нийт 11 чиглэлээр багц цаг бүрдүүлэлтийн ерөнхий бүтцийг гаргалаа

Монгол Улсад 2003 оноос хойш гадаадын 53 орноос 2682 эмч, 274 сувилагч нийт 2956 гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ирж ажилласан байна. Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүд нь 29 үндсэн мэргэшил, 74 төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр тусламж үйлчилгээг үзүүлсэн байна

Сүүлийн 3 оны байдлаар зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн нийт иргэдийг эмчлүүлсэн улсаар нь авч үзвэл БНСУ-д 28.6%, БНЭУ-д 22.8%, БНХАУ-27.7% бусад 11 улсад үлдсэн 20.9% нь эмчилгээ хийлгэхээр зорьсон байна

Монгол улсын 1000 хүн ам тутамд өдөрт 64.41 нэгж тун антибиотик оногдож байгаа үзүүлэлтээр дэлхийн хамгийн өндөр хэрэглээтэй улсын тоонд орж байна.2 Мөн төрийн өмчит 42 эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэгчдийн 3 хүн тутмын 1(31.8%)-д нь антибиотикийг хэрэглэсэн байна.3 Олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөгсдийн улсын дундаж 2003 онд 1.5-тай байсан бол 2017 онд 8 болтлоо нэмэгджээ.4 5 хүртэлх насны хүүхдүүдэд асран хамгаалагчид нь ханиад, халуурах, хоолойн өвдөлтийн үед жоргүй антибиотик хэрэглэх явдал бусад оронтой харьцуулахад өндөр буюу 42%-ийн тархалттай байна.

Монгол улсын 18-аас доош насны хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийг ажилласан цаг болон нийгэм эдийн засгийн байдал, өрхийн орлого болон боловсрол гэх мэт хүчин зүйлстэй нь уялдуулан судалсан.

/ 2020 он

Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн тамхигүй орчин, дэмжлэг үзүүлэх болон ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох заалтын хэрэгжилтийг үнэлэх аргачлалыг турших зорилготой

/ 2013 он

Монгол улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалт, нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйл, бусад эмгэгтэй хавсран тохиолдох магадлал зэргийг судлах

/ 2020 он

Өмнөговь аймгийн ЕБС-ын сургуульд суурилж сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгийг "Сэтгэл хөдлөл, зан үйлийн байдлыг илрүүлэх асуумж" (Strengths and Difficulties Questionnaire -SDQ) -аар эрт илрүүлэх, сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн.

жилттай хэрэгжүүлсэн билээ. Төслийн үр дүн, үзэл санаа, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа багш, сургуулийн хамт олны судалгааны бүтээлүүдийг нэгтэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм.

/ 2018 он

Говь-Алтай аймгийн ЕБ-ийн сургуульд суурилж сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгийг “Сэтгэл хөдлөл, зан үйлийн байдлыг илрүүлэх асуумж” (Strengths and Difficulties Questionnaire - SDQ)-аар эрт илрүүлэх, сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн

Судалгаа