Гамшиг судлал, инновац сэтгүүл нь 2018 онд анхны дугаараа гаргаж, 2021 оноос ISSN олон улсын бүртгэлд орж, улмаар 2022 оноос Монгол улсын
шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тогтоолоор хянан магадлагаа бүхий мэргэжлийн сэтгүүлийн ангилалд багтаж, гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Судалгаа, эрдэм шинжилгээ, Эрдэмтэн судлаачдын үзэл бодол, Дэвшилтэт технологи, инновац гэсэн булангуудаар Гамшгаас хамгаалах эрх зүй, Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх (resilience)-ыг бэхжүүлэх арга зүйн асуудалд, Ахлагчийн албаны эрх зүйн орчны өнөөгийн байдал, сайжруулах боломж, Гал унтраах бодис, бүтээгдэхүүн гарган авах туршилт судалгааны үр дүн, Зудын үед ерөнхий боловсролын сургуульд үзүүлэх дэмжлэг бусад холбогдох байгууллагын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд болон гамшиг судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачдын үзэл бодлыг багтаалаа.