Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу иргэн,
ААНБ-д үзүүлж буй үйлчилгээ, үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийхэд чиглэнэ.
Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэв. Үүнд:
1. 2022 оны байдлаар ХХЕГ-т ирүүлсэн санал, өргөдөл, гомдолд дүн шинжилгээ
хийх;
2. ХХЕГ-ын Монгол Улсын Хилийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ
хэрэгжүүлэхэд төрөөс анхаарах шаардлагатай асуудал болон зайлшгүй өөрчлөлт
хийх эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх /Монгол Улсын Үндэсний
аюулгүй байдлын үзэл баримтлал, хил орчмын бүс нутагт харилцах зорчих
хэлэлцээр, хилийн дэглэмийн гэрээ гэх мэт/;
3. ХХЕГ-ын хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээний
чанар, шуурхай байдал, хүртээмжийн бодит байдлыг үйлчилгээг хүртэгч иргэд,
байгууллагын санаа бодол, сэтгэл ханамжид тулгуурлан хэрэглэгчийн үнэлгээний
арга зүйгээр тандан судлах;
4. ХХЕГ-ын хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд үзүүлж буй үйл ажиллагаа,
үйлчилгээнд цаашид анхаарах асуудал, сайжруулах арга замыг тодорхойлох зэрэг
болно.