Хайлтын үр дүн

647 илэрц олдлоо.

Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын төрийн захиргааны албаны ёс зүйн хариуцлагын тогтолцооны өнөөгийн байдлыг тоймлон гаргаж, түүний үйлчлэлийг үр дүнтэй болгох боломж, арга замуудыг судлан илэрхийлэхэд оршино.

Монголын захиргааны кейсүүдийг гаргахын тулд манай захиргааны хөгжлийн түүхийг В.Вильсоны үзлийн дагуу үечлэх оролдлого хийх, тодорхой үеүдэд тохирсон оновчтой кейс сонгох, ер нь кейс бичих, судлахтай холбогдуулж томоохон их сургуулиуд тухайлбал, Харвардын их сургуулийн эрдэмтэдийн гол баримталдаг үзлийг энэ ажилд ямар нэгэн хэмжээгээр тусгахыг хичээсэн юм.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоог эрх зүйн зохицуулалтын хүрээнд судалж, дүн шинжилгээ хийхэд судалгааны зорилго оршино.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлогын үр дүн, нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлж, бодлогын тулгамдсан асуудлыг тогтооход уг судалгааны зорилго оршино.

Орон нутгийн түвшин дэх иргэдийн оролцооны талаарх төрийн албан хаагчид болон иргэдийн ойлголт, хандлагын өнөөгийн байдлыг судлан, иргэд болон төрийн албан хаагчдын ойлголт, хандлагад харьцуулсан шинжилгээ хийж, ойлголт, хандлагын ерөнхий дүр зургийг тоймлон гаргах нь судалгааны ажлын зорилго юм.

Монгол Улсын өндөр насны тэтгэврийн тогтолцооны өнөөгийн байдлыг бодлого, үйлчилгээ, үр дүнгийн уялдаа холбоонд, анхдагч шалгуураар судалж, дүн шинжилгээ хийхэд судалгааны зорилго оршино.

Төрийн захиргааны албан хаагчдын мотивацын өнөөгийн байдлыг тодорхойлон, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг эрэмбэлэн гаргаж, мотивацын бүрдэл хэсгүүдийн хамаарлыг судалж, мотивацыг хэмжин тогтооход судалгааны зорилго оршино.

Төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлд төрийн захиргааны болон бусад албан тушаалыг хамааруулан тогтоосон өнөөгийн байдлыг харьцуулан шинжилж албан тушаалын ангилал, зэрэглэлийн талаар дүгнэлт, санал гаргахад энэхүү судалгааны зорилго оршино.

Төрийн албаны хүний нөөцийн бодлого зохицуулалтыг төрийн албаны шинэтгэлийн үе шатуудтай уялдуулан судалж, санал дүгнэлт гаргахад энэхүү судалгааны зорилго оршино.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт, ёс зүйн менежментийн дэд бүтцийн бүрдүүлэлтийн байдалд шинжилгээ хийж ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулах зорилготой юм.

Энэхүү судалгааны зорилго нь төрийн байгуулалд шүүх эрх мэдлийн эзлэх байр суурийг тодорхойлж, шүүхийн бие даасан байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг гаргахад оршино.

Төрийн захиргааны албан тушаалд шатлан дэвшүүлэх зарчмын хэрэгжилтийг хууль тогтоомж, хүний нөөцийн удирдлагын холбогдох чиг үүрэгтэй уялдуулан судалж, дүгнэлт, санал гаргахад оршино.

Монгол Улсын Төрийн захиргааны хөгжлийн нэгдүгээр үед холбогдох түүхэн эх сурвалжид шинжилгээ хийх замаар төрийн албаны үнэт зүйлс, уламжлалыг захиргааны шинжлэх ухааны өнцгөөс судалж тодруулах зорилготой юм.

Уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрхлэх нийгмийн лицензийг олж авахад нөлөөлөх хүчин зүйлсийн харилцан хамаарлыг тодруулахад чиглэгдэнэ.

Монгол Улсад хэрэгжсэн цахим засаглалын хөгжлийн бодлогын үр дүнд бодлогын зохицуулалтын арга хэрэгслийн нөлөөллийг тогтоох нь судалгааны зорилго болно.

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны нийцэл, уялдаа, зохицуулалтын өнөөгийн байдлыг чанарын судалгааны аргаар судалж, дүгнэн санал, зөвлөмж боловсруулахад оршино.

Судалгаа