Хайлтын үр дүн

374 илэрц олдлоо.

Эдийн засгийг сэргээхийн тулд бизнесийн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх нь

/ 2015 он

Улаанбаатар хотын баруун хэсэгт байрлах хуучин Толгойтын нефть баазын хашаан дахь нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон талбай, Дорноговь аймагт орших Зүүнбаянгийн нефтийн орд газрын бохирдолтой талбай, мөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр орших Ойн бирж шатахуун түгээх станцын ойр орчмын талбайг тус тус судалгаанд ашиглав.

МҮХАҮТ-ын Судалгааны институтээс жил болгон гаргадаг Бизнесийн итгэлийн индекс 2021 судалгааны үр дүн , Хүнд суртлын индекс 2021 судалгааны үр дүнгүүдийн товч үр дүн

Нийслэлийн авто замын түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судлах Нийслэлийн авто замын түгжрэлээс үүдэн гарах алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт боловсруулах

ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЖ, ЗОРЧИЛТЫН ХЭМЖЭЭГ ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ

ГОЛ КОРИДОР ДАГУУХ АЧААЛАЛ ИХТЭЙ УУЛЗВАРУУДЫН БАЙРЛАЛЫГ ТОДОРХОЙЛОХ, ТҮГЖРЭЛИЙН ТҮВШИН “VCR” ҮЗҮҮЛЭЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮВШИН “LOS”-ЫГ ТОДОРХОЙЛОХ АЖИЛ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2023 ОНЫ А/30 ДУГААР ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ, ЯВГАН БОЛОН АВТО ЗАМЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОРЦ ГАРЦ ГАРГАХ ЗАХИРАМЖИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗӨРЧЛИЙН СУДАЛГА

Зам тээврийн гэмт явдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг дэвшүүлэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх субьектүүдийн анхаарлыг хандуулахаар энэхүү асуудлыг хөндөж байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Замын цагдаагийн байгууллагын мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан, 11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээ алдаж байгаа нь харамсалтай юм.

Ухаалаг технологийн хэрэглээ, хиймэл оюун ухаан, шинэ, техник технологийн мэдлэгээр залуу агрономичдыг чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсан. Манай орны стратегийн гол нэрийн таримал буудайн хөгжлийн үе шат бүрт ургац бүрдэх үйл явцыг хиймэл дагуулын тоон эх өгөгдөл болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглан тодорхойлж, мониторинг хийх аргачлалыг боловсруулж 2 судлаачыг магистрын зэрэг хамгаалуулсан.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 189 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу Архивын ерөнхий газрын “Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт”-ын 2022 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээний судалгааг “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ хийж гүйцэтгэлээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт хотын төвийн бүс байх бөгөөд тус бүсэд хотын түүхэн төв хэсэг, төрийн төв болон орон нутгийн засаг захиргаа, олон нийт, орон сууцны хорооллуудаас бүрдэх хотын хуучин төв байрлах бөгөөд шинэчлэн төлөвлөж сайжруулан хөгжүүлэх хэсэг, голлох суурьшлын бүс байхаар тусгагдсан. Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүсийн Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, амарч зугаалах олон нийтийн талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, ажил хэрэг бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн нэгж хороолол болгон хөгжүүлнэ.

Тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг хэрэгжүүлэх, газар нутаг, нийгэм, эдийн засаг, хүн амзүйн онцлогт нийцүүлэн нэгж хорооллын өөрийн дүр төрхийг илэрхийлсэн хот төлөвлөлтийн норм, стандарт бүхий иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг цогцоор шийдсэн архитектур орон зайн төлөвлөлттэй болж, Одоо байгаа олон хүндрэл, асуудлыг шийдэх шийдэл гарц нь нээгдэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://ebarilga.ub.gov.mn/ цахим хаяг болон Хот байгуулалт хөгжлийн газраас авах боломжтой.

Төсөл хэрэгжиж байгаа байршлуудад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, зорилтот салбарын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ нар энэхүү суурь судалгаанд хамрагдсан.

Судалгаа