Хайлтын үр дүн

261 илэрц олдлоо.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд дунджаар 2,000,000-3,000,000 сая орчим зөрчил үйлдэгдэн эрх бүхий байгууллагаас шийтгэгдэж байгаа хэдий ч жил ирэх тусам үйлдэгдэх зөрчлийн тоо буурахгүйгээр барахгүй ихсэх хандлагатай байна. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл болон архидан согтуурах, мансуурахтай холбоотой зөрчил ихэсч байгаа нь анхаарал татаж байна. Зөрчилд оногдуулж буй шийтгэлийн онцгой төрөл болох баривчлах шийтгэл нь хүний чөлөөтэй зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлан хуулиар эрх олгогдсон баривчлах байранд хориж буй төрийн албадлагын арга хэмжээ юм. Зөрчил дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, засч хүмүүжүүлэх үйл хэрэгт 2014 оноос хойш зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг явуулж ирсэнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрчээ. Бидний судалгааны ажлын үндсэн зорилго нь баривчлах шийтгэл эдэлж буй этгээдэд явуулж буй зан үйлд нөлөөлөх албадан сургалтын агуулга, хэлбэр, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийг судлан, улмаар тухайн шийтгэлийн үр нөлөөнд дүн шинжилгээ хийхэд чиглэсэн.

Монгол орны байгалийн болон эдийн засгийн нөөц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хүн ам, нийгэм, эдийн засгийн онцлог, газарзүйн байршлын ялгаатай байдлыг харгалзан, бүс нутгийн хөгжлийн орчин үеийн хөгжлийн чиг хандлага, гадаад нөхцөл байдал, бусад улсын туршлагыг тооцсон, төрөөс бүсчилсэн хөгжлийн тухайд баримтлах бодлого тодорхойлоход ашиглагдах шинжлэх ухааны үндэслэл бүхий онол, аргазүй, аргачлалыг судалж, улмаар нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлтийн шийдлийн хувилбар боловсруулж, дэвшүүлэх зорилготой.

Энэхүү хамтарсан төслийн хувьд Евразийн интеграцийн процессын хүрээнд хоёр орны хоорондох соёл иргэншлийн харилцан үйлчлэлийн хамгийн сайн арга замыг тодруулж Орос, Монголын улс төр, нийгэм - улс төрийн хөгжлийн нийтлэг шинж чанарыг тодорхойлох явдал юм. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх явцад Орос, Монголын соёл иргэншлийн түүх, орчин үеийн байдал гүнзгий, илт тод илэрнэ. Евразийн интеграцийн хүрээнд олон улсын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд хоёр орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд тулгараад буй асуудлуудыг тодруулах нь гол зорилго болно. Тус хамтарсан төсөл хэрэгжсэн хугацаанд гүйцэтгэсэн үйл ажиллагааны хураангуй мэдээллийг доорх байдлаар танилцуулж байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөлд зориулан боловсруулсан “Шүүх шинжилгээ” харьцуулсан судалгааны ажлын хүрээнд forensic science буюу шүүх шинжилгээ зүй болон police science буюу цагдаагийн шинжлэх ухаан гэсэн ойлголтыг тодорхойлох,шүүх шинжилгээний байгууллагын түүхэн хөгжил,бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлага болон мэргэжлийн шинжээчдийн эрх зүйн байдлыг хэрхэн зохицуулсан байдаг тухайд Монгол, Унгар, Солонгос, Эстони, Австрали улсын туршлага судлах, харьцуулан дүгнэх зорилгоор хийсэн судалгаа.

/ 2020 он

Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн тамхигүй орчин, дэмжлэг үзүүлэх болон ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох заалтын хэрэгжилтийг үнэлэх аргачлалыг турших зорилготой

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн үүсэл хөгжил, өнөөгийн байдлыг судалж анх байгуулсан бодлого болон агентлагийн орчин үеийн үзэл баримтлалтай харьцуулан дүгнэсэн.

Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын төрийн захиргааны байгууллагад гүйцэтгэлийг төлөвлөж, хэрэгжүүлж, хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлж байгаа бодит нөхцөл байдлыг төрийн албанд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан шинжилгээ хийж, гүйцэтгэлийн удирдлагын хэрэгжилтийн талаар дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулан гаргахад оршино.

Судалгааны зорилго нь Л.Морлиногийн ардчиллын чанарын үнэлгээ, freedom house-ийн ардчиллын индекс, жишиг стандартыг харгалзан Марк Бульманны ардчиллын барометрийн арга зүй, аргачиллыг үндэслэн Монгол Улс дахь төлөөллийн ардчиллын эрх зүйн суурь зарчмуудын хэрэгжилтийн талаарх үнэлгээг иргэдийн ойлголт, төсөөллөөр тодорхойлоход оршино.

Монгол Улсын төрийн албаны үнэт зүйлийн төлөвшил, түүнд төрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, хувь хүний түвшний хүчин зүйлсийн үзүүлэх хүч нөлөөг тодорхойлох, улмаар ижил аргачлалаар БНСУ-д хийсэн судалгааны үр дүнтэй харьцуулан өөрийн улсын нөхцөл байдлыг тодорхой харуулахад судалгааны зорилго оршино.

Уг судалгаагаар яам, агентлагийн стратегийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьсон.

Судалгааны баг Ерөнхийлөгчийн институцийг тойрсон бүх асуудалд цэг хатгах зорилго тавиагүй бөгөөд төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн институцүүдийн харилцан хамаарал, хяналт, тэнцлийн харьцааг бэхжүүлэх талаар илүү сайн ойлголт бий болгоход бага атугай хувь нэмэр оруулах, хууль тогтоогч, судлаачдын бодрол, бясалгалыг өдөөх, мэтгэлцээн өрнүүлэхийг зорьсон юм.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын төрийн албанд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн захиргааны байгууллагад боловсруулан хэрэгжүүлж байгаа хүний нөөцийн хөтөлбөр, түүний хэрэгжилтэд шинжилгээ хийж дүгнэлт, санал боловсруулан гаргах зорилготой юм.

Монгол Улсын хүлээн авсан хөгжлийн албан ёсны тусламжийн хөгжилд үзүүлсэн үр нөлөө, түүнийг сайжруулахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой.

Төрийн тогтолцооныхоо өвчнийг зөв оношилж, үр дүнтэй эмчилгээ хийх талаар үндэслэлтэй санаа оноо дэвшүүлэхийн тулд парламентын засаглалтай 40 гаруй орны эрх зүйн зохицуулалт, эрх зүйн практикийг судлан, тулгамдаж буй асуудлыг тодруулах оролдлого хийсэн.

Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын төрийн захиргааны албаны ёс зүйн хариуцлагын тогтолцооны өнөөгийн байдлыг тоймлон гаргаж, түүний үйлчлэлийг үр дүнтэй болгох боломж, арга замуудыг судлан илэрхийлэхэд оршино.

Монголын захиргааны кейсүүдийг гаргахын тулд манай захиргааны хөгжлийн түүхийг В.Вильсоны үзлийн дагуу үечлэх оролдлого хийх, тодорхой үеүдэд тохирсон оновчтой кейс сонгох, ер нь кейс бичих, судлахтай холбогдуулж томоохон их сургуулиуд тухайлбал, Харвардын их сургуулийн эрдэмтэдийн гол баримталдаг үзлийг энэ ажилд ямар нэгэн хэмжээгээр тусгахыг хичээсэн юм.

Судалгаа