Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг танхимын ба онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулаад 3 жилийн нүүрийг үзээд байна. Анх 2014 онд туршилтаар онлайн сургалтыг зохион байгуулж байх үед онлайн сургалтад суралцагчдын 34.2% нь амжилттай суралцаж байсан бол 2015 онд 70.05%, 2016 онд 95.46% болж өссөн байна. Энэхүү огцом өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь 1: онлайн сургалтын үнэлгээг багшлах эрх олгох, сунгах шалгуур үзүүлэлтээр тооцох болсон, 2: онлайн сургалтыг хөтөлж буй арга зүйчдийн зааварчилгааны дизайн бэлтгэх чадвар сайжирч байгаатай холбоотой. Цаашид онлайн сургалтыг танхимын сургалтын үнэлгээний төлөө чиглүүлэхээс илүү суралцагчдад мэдлэг, чадвар олгоход анхаарах нь чухал болоод байна.