Хайлтын үр дүн

285 илэрц олдлоо.

Хөнгөн цөмийн хоёр болон түүнээс дээш тооны кластер болон салах босго энергийн орчимд онолоор тооцоологдсон болон туршлагаар хэмжигдсэн фото-урвалын огтлолын үр дүнд анализ хийн, цөмийн кластер бүтцийн талаар сонирхолтой үр дүнгүүдийг гарган авч ирсэн туршлагадаа тулгуурлан дэвшүүлж буй төслийг гүйцэтгэнэ. Хөнгөн цөмийн бүтцийн талаар шинэ мэдээлэл гарган авснаар од нарны төвд явагддаг хөнгөн цөмийн нэгдэх урвалын процессын урвалын хурдыг тооцоолж, цөмийн-астрофизикийн асуудалд нэн тэргүүнд тавигддаг гелий шатах процессыг үнэлэхэд шаардлагатай мэдээлэл гарган авна.

Банздоо нь нийлмэл цэцэгтний овгийн хамгийн том төрөл бөгөөд дэлхийд 400 зүйл байдгаас Монголд 53 зүйлийн банздоо бүртгэгдсэн. Монгол улсын 1987, 1997, 2013 оны улаан номонд нэн ховор, Монгол орны ургамлын улаан дансанд устаж байгаа (CR) ангилалаар бүртгэгдсэн Saussurea dorogostaiskii Palibin (Дорогостайскийн Банздоо)-г судалгаанд сонгон авлаа. S. dorogostaiskii Оросын холбооны улсын Сибирийн өмнөд хэсэг, Монгол орны хойд хэсгийн тайгын бүсэд тархалттай завсрын унаган ургамал юм. Монгол орны Хорьдол Сарьдагийн нуруу, Улаан тайга, Их уул зэрэг цөөн газарт 2300-3300 метрийн өндөрт тохиолддог, амьдрах орчны хязгаарлагдмал нөхцөлд ургадаг ургамал юм. Ихэнх нэн ховор зүйлүүдийн популяцын хэмжээ жижиг, байгалийн хүнд хэцүү нөхцөлд ургадаг. Популяцын хэмжээ багасах тусам гадаад хүчин зүйлийн нөлөөнд ургамал илүү өртөмтгий болж генетик дрифт, инбридингийн сөрөг нөлөө ажиглагдаж, генетик вариац буурдаг. Тиймээс бүс нутгийн хамгааллын төлөвлөгөө боловсруулахад ховор ургамлын генетик бүтцийг судлах зайлшгүй шаардлагатай байдаг. Ийм учраас популяцийн доторхи болон популяци хоорондын генетикийн зайг тодорхойлохын тулд микросателийн маркерийг ашигладаг. Энэ судалгаанд популяцийн түвшний генетик вариацийг үнэлэхэд өргөн хэрэглэдэг ISSR (inter simple sequence repeat) маркерийг ашиглана. Ховор ба нэн ховордсон зүйлийн популяцийн доторхи болон ба генетик вариацийн талаархи мэдлэг нь тэдгээрийг хамгаалахад чиглэсэн менежментийн зохистой стратеги боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү судалгааны ажлын үр дүнд Монгол орны нэн ховор ургамал S. Dorogostaiskii-ийн популяцийн генетик бүтцийг тодорхойлж хамгааллын төлөвлөгөө боловсруулна.

Энэхүү судалгааг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан “WWF”-гийн Монгол Улс дах хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Монгол орны Алтай-Саяаны экобүс дэх дэлхийд чухал экосистемийн хамгаалалтыг сайжруулах” төслийн хүрээнд МУИС-ийн ГГС-ийн Хүрээлэн Буй Орчин Судлалын Профессорын Багаас гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулав.

Улаанбаатар хотын 2009-2019 оны газрын бүрхэвчийн өөрчлөлтийг (гол, ой, барилгажсан талбай, ургамал, газар тариалан, элс) зайнаас тандан судлал ашиглан дунд нарийвчлалын Landsat хиймэл дагуулын зурагт засал хийж сургалттай ангиллыг ашиглан газрын бүрхэвчийн өөрчлөлтийг тооцоолох.

Хотын дулааны арал (UHI) нь хүний үйл ажиллагаатай шууд хамааралтай бөгөөд хүрээлэн буй орчинд цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлэгч чухал үзүүлэлт юм. Суурин газруудын газрын бүрхэвчийн өөрчлөлт, хүн амын тоо нэмэгдснээр хотжилт тэлж, улмаар UHI-ийн үндсэн үзүүлэлт болох агаарын температур нэмэгддэг. Температур ихсэх нь ургамлын ургалтын хугацаа, агаарын чанар, усны чанар, экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдэд мөн өөрчлөлтүүдийг үзүүлдэг байна. Эдгээр нөлөөллүүдийг багасгахын тулд нүцгэн хөрсийг ургамалжуулах, ойжуулах зэрэг байгаль хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр салхины эрчим нэмэгдэж температур буурахад нөлөө үзүүлдэг. Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг даган үүсэж буй хотын газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийн асуудал нь орчны болон гадаргуугийн температуртай шууд холбоотой байна. Улаанбаатар хотын дулааны арал (UHI)-ын төлөв байдлын зураглалыг өндөр нарийвчлал бүхий Landsat хиймэл дагуулын мэдээн дээр үндэслэн 2010, 2020 оны өвөл зуны газрын бүрхэвчийн өөрчлөгдөх зүй тогтлын тархалтыг 10 жилийн харьцуулалт, ногоон байгууламж тарих боломж бүхий бүсүүдийг тогтоох нь энэхүү судалгааны үндсэн зорилго юм. Түүнчлэн энэхүү тооцооллын үр дүнг ургамлын нормчилогдсон индекс (NDVI), газрын гадаргын температур (LST) зэрэг орчны үзүүлэлтүүдтэй харьцуулан дээрх хугацаанууд дахь газрын бүрхэвчийн өөрчлөгдөх зүй тогтлын тархалтыг гаргав.

Дундговь аймгийн цаг уурын ажиглалтын 67 цэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-114 тушаалаар батлагдсан “Цөлжилтийн хяналт шинжилгээний заавар” болон Газар зүйн хүрээлэнгийн хөрс судлалын лабораторийн Хөрсний мониторингийн аргачлалын дагуу цэг бүрд хөрсний зүсэлтэд хөрсний морфологи бичиглэл хийж, лабораторийн шинжилгээний сорьц авч хөрсний элэгдэл эвдрэлийн ажиглалт хийлээ.

Байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жилд 1 удаа гаргадаг бөгөөд 2017-2018 оны аймгийн хэмжээний тайланг боловсруулж, ном болгон хэвлүүлж, 15 сум, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг мэдээллээр хангах зорилгоор тараасан. 2019-2020 оны төлөв байдлын тайланг ийнхүү боловсруулав. Байгаль орчны төлөв байдлын тайлангийн зорилго нь байгаль орчны одоогийн төлөв байдлыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч, бодлого төлөвлөгөө боловсруулахад суурь мэдээлэл болох юм.

Байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жилд 1 удаа гаргадаг бөгөөд 2017-2018 оны аймгийн хэмжээний тайланг боловсруулав. Байгаль орчны төлөв байдлыг тайлангийн зорилго нь байгаль орчны одоогийн төлөв байдлыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч, бодлого төлөвлөгөө боловсруулахад суурь мэдээлэл болох юм.

Дундговь аймгийн Дулгэрцогт, Сайнцагаан сумын хөрсний бохирдлын судалгаа

Байгалийн ургамлыг зөв зохистой хамгаалж, ашиглахад тухайн газар нутгийн онцлог, ургамлын нөмрөг, ургамлын бүтэц, бүрэлдэхүүн, ашигт ургамлын тархац, нөөцийг зөв тогтоох нь чухал юм. Эдгээрийг илрүүлж тогтоосноор тухайн газар нутгийн ургамлын бүрэлдэхүүн, ургамлын нөөцийг зөв зохистой ашиглаж, хамгаалах арга хэмжээг тодорхойлж, цаашдын менежмент төлөвлөгөөг боловсруулахад судалгааны зорилго оршино.

Агаар мандалд явагдах процессыг цаг хугацаа, орон зайн хэмжээс хамааруулж бичил (micro), бэсрэг (meso), том (синоптик) гэж хувааж, харгалзан бичил хэмжээст цаг уур (microscale meteorology), бэсрэг хэмжээст цаг уур (mesoscale meteorology), синоптик хэмжээст цаг уур (synoptic meteorology) гэж ангилдаг. Бичил хэмжээст агаар мандлын үзэгдэлд аянга цахилгаан, үүл, байшин ба бусад хориглох хаалтаас үүсэх турбулент хөдөлгөөн зэрэг 1км-ээс бага хэмжээст физик процесс орно. Харин бэсрэг хэмжээст хэвтээ чиглэлд 1-100км, босоо чиглэлд газрын гадаргаас эхлэн агаар мандлын хязгаарын үе давхарга, шим мандал, давхраат мандлын доод давхарга үе хүртэлх орон зайд явагдах, 1- 7 хоног хүртэл үргэлжлэх фронт, циклон, өндөршлөөс хамаарах уулын долгион, эх газар-далайн салхи гэх мэт үзэгдэл ордог. Синоптикийн хэмжээст үзэгдэлд 2000 км хүртэл, 28 хоног хүртэл үргэлжлэх дундад өргөрөгийн циклон, бароклиник хотос, гүвээ, фронтын бүс, ойлгойдох буюу судал урсгал зэрэг ордог.

Аймгийн хэмжээний ургамлын зүйлийн бүрдлийн нарийвчилсан судалгаа

“УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН ХӨРСНИЙ ХУВИЙН ЭСЭРГҮҮЦЭЛ БА ГАЗАРДУУЛГЫН УЛИРЛЫН КОЭФФИЦИЕНТ ТОДОРХОЙЛОХ” СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Монгол улсын үүрэн холбооны операторуудын сүлжээ төлөвлөлтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, олон улсын хэрэгжүүлсэ туршлага дээр тулгуурлан цаашид манай улсын үүрэн холбооны операторуудын хооронд үндэсний роуминг үйлчилгээг (ҮРҮ) нэвтрүүлэх боломжийн талаар судлах нь энэхүү судалгааны ажлын зорилго юм.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны техник хамтын ажиллагааны санхүүжилтээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хослуулан ашиглах хувилбарууд, тэдгээрийн өртөг үр ашгийн тооцоог хийж гүйцэтгэсэн.

ЭДЦС ТӨХК / 2019 он

Бодит нүүрсийг тооцох аргачлал боловсруулах судалгаа

Судалгаа