Хайлтын үр дүн

647 илэрц олдлоо.

Шүүх шинжилгээний байгууллагад хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээ

Шүүх шинжилгээний байгууллагад хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээ

Шүүх шинжилгээний байгууллагад хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээ

2022 оны 12 сарын 01-30-ны хугацаанд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гэр бүлийн хүчирхийллийн тархалтын байдлыг илрүүлэн судлахад оршино.

Нийгэм эдийн засгийг сайжруулах хөгжлийн төлөвлөгөөг бий болгон хэрэгжүүлэх

Олон нийтийн сүлжээнд иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ хүнийг гүтгэх, нэр төрд нь халдах тохиолдолд цөөнгүй байна. Иймд цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэж, түүний зорилго, хамрах хүрээ, хязгаарыг тогтоох зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэлээ.

2017 онд хууль батлагдсанаас хойш зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийн шүүх болон эрүүгийн хэргийн шүүх хэрэгжүүлдэг болсон нь өмнөх хуулиудыг бодвол шүүхийн харьяаллыг нарийвчлан зохицуулах оролдлого хийсэн шинэлэг зохицуулалт мэт боловч хэргийн харьяаллын хувьд давхардал үүссэн байдал ажиглагдаж байна. Үүнээс үүдэн нэг төрлийн зөрчлийг өөр өөр албан тушаалтан шалган шийдвэрлэсэн тохиолдолд, тухайн зөрчлийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал өөр байхаас гадна шүүхийн харьяаллаас хамаарч зөрчил хянан шийдвэрлэх журам нь ялгаатай байна. Иймд уг судалгаагаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн харьяаллын талаарх асуудлыг судалж, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхийг зорьсон.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэл хотод оршин сууж буй иргэдийн амар тайван, эрүүл, аюулгүй орчинд байж, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж чадаж байна уу гэдгийг тодорхойлохыг зорьсон. Үүний тулд Монгол Улсын Хүн амын тооллого, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой статистик мэдээ, хот, хөдөөний хүн амын шилжилт хөдөлгөөн, хүн амын өсөлт, газар олголттой холбоотой ном, сурах бичиг, нэг сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны тайланд дүн шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигтэй танилцах ажлуудыг хийж гүйцэтгэн тулгарч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг үүсгээд буй шалтгаан нөхцөлийг тодорхойлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ боловсруулах тухай Улсын Их Хурлын “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д5 тусгасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ыг баримтлан үнэлгээ хийсэн

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөхөд буюу 2018 онд мал хулгайлах гэмт хэрэг улсын хэмжээнд 1096 бүртгэгдсэн нь 2017 оноос 195 (21.6%)-аар өссөн байх бөгөөд энэ нь улсын хэмжээнд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн гурван хувийг дангаараа эзэлж байлаа. Харин 2019 онд мөн өссөн дүн үзүүлж улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 1809 буюу өмнөх оноос 20 орчим хувиар, 2020 онд 1041 буюу өмнөх оноос 11.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тус зохицуулалтын хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гэмт хэргийн өсөлт, бууралтад нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэх, мөн тулгарч буй хүндрэлтэй асуудлыг олж тогтоохыг зорьсон бөгөөд энэ хүрээнд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тухайн гэмт хэргийн талаарх тоон мэдээлэлд үндэслэн мөн холбогдох алба хаагч, мэргэжилтэнтэй ярилцлага хийх, алба хаагчдаас анкетын асуулга авах замаар уг гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийсэн.

Хууль зүйн нэр томьёоны талаар зөв тодорхойлж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд тухайн нэр томьёоны талаар тал бүрээс нь судалж хүлээн зөвшөөрөгдөхүйц тодорхойлолтыг бий болгох нь чухал байдаг. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан нь эрүүгийн хуулийн түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлага, гэмт хэрэг, ялын тухай, эрүүгийн эрх зүйн харьцуулсан судлал зэрэг өргөн ойлголтыг өөртөө багтаахын зэрэгцээ эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, криминологи, криминалистик, эрүүгийн ял эдлүүлэх эрх зүй, иргэн, хөдөлмөр, эдийн засгийн г.м салбар эрх зүйн болон бусад шинжлэх ухаантай нягт хөгжиж ирсэн юм. Тиймээс эдийн засгийн шинжлэх ухааны нэр томьёог судлах нь Эрүүгийн хуулийн холбогдолтой зүйл, заалтуудыг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх үндэс болно.

Гадаадын улс болгон өөрсдийн нийгэм, эдийн засгийн онцлог, онол, үзэл баримтлалд тулгуурлан хохирлыг төрөөс барагдуулах тухай тусгай хууль тогтоомжтой байдаг. Харин Монгол Улсад төрөөс хохирол нөхөн төлөх арга хэлбэр, зохицуулалтыг нарийвчлан тусгасан нэгдсэн хууль тогтоомж байхгүй тул эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс хохирлын сангийн тухай хууль тогтоомжийг боловсруулах хэрэгцээ, шаардлага байна. Хохирлын сангийн хуулийн төслийн зорилго нь тодорхой хүрээнд хохирогчдын эрх ашгийг хамгаалах үүднээс хохирлын сангийн шалгуур үзүүлэлт, үйл ажиллагаа, удирдлагыг боловсронгуй болгож, ил тод байдал, хяналтыг сайжруулахад чиглэгдэнэ.

Монгол Улсад хийгдэж байгаа эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны хохирогчдын эрх ашгийг хамгаалах бодлого, шийдвэртэй уялдуулан, Монгол Улсад хохирлын сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү харьцуулсан судалгааг хийсэн.

Бусад улсын зохицуулалтыг харьцуулан судлах хүрээнд ИБУИНВУ, АНУ, Австрали Улс, ХБНГУ, БНФУ, БНИУ, БНХАУ зэрэг улсуудын сэтгэл санааны хохирлын ерөнхий зохицуулалт, нөхөн төлбөрийг тооцох аргачлалыг харьцуулж үзлээ. Үүний хүрээнд Монгол Улсын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр санал дэвшүүлэхийг зорьсон.

Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд хийгдсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг зохицуулахаар тусгасан нь нэг талаар аливаа хийдэл, зөрчлийг арилгах, нөгөөтэйгүүр хууль хүн, хуулийн этгээд бүрд тэгш шударгаар үйлчлэх, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцүүлсэн эрх зүйн шинэ орчин бүрдсэн

Судалгаа