Хайлтын үр дүн

339 илэрц олдлоо.

Увс аймаг болон Баруун 5 аймаг, Улаанбаатар хот, ОХУ-аас дамжин өнгөрүүлэх бүх төрлийн импорт, экспортын тээвэрлэлтэнд дэмжлэг үзүүлэх зорилготой Логистикийн нэгдсэн төвийг байгуулах талаарх техник эдийн засгийн үндэслэл

Тус судалгаа нь Улаанбаатар метроны нэгдүгээр шугам буюу зүүнээс баруун тийш чиглэсэн хөндлөн тэнхлэгийг судалгааны объект болгон, тээврийн төрлийн бусад хувилбартай харьцуулсны үндсэн дээр түүнийг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулах ТХХТ-ийн оновчтой хэлбэрийг дэвшүүлэх, Япон Улсын хөгжлийн албан ѐсны тусламж (ХАЁТ) болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, технологийг татан оролцуулах төрөл бүрийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох зорилготой.

Уг тайланд газрын хэвлий дороо зэс, коксжих нүүрс зэрэг байгалийн асар их баялагтайн дээр гол зах зээл болох Хятад улстай хаяа дэрлэн оршиж буйгаараа Монгол улсын эдийн засагт хөгжлийн асар их потенциаль буйг юун түрүүнд онцолжээ.

Сайншанд сумын төвийн хөгжлийн чиг хандлагыг цаашид орон нутгийн хөгжилд нөлөөлөөд зогсохгүй, улс болон бүс нутгийн чанартай аж үйлдвэржсэн хот болох нь хөгжлийн гол чиглэл гэж харж байна. Ингэснээр иргэд ажлын байраар хангагдах, орлого нэмэгдэх, цаашлаад улсын хөгжилд үзүүлэх олон эерэг талтай юм.

Дэлхийд томоохонд ордог Оюу толгойн орд газар Ханбогд сумын нутагт оршиж байгаа нь тус сумын хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой төдийгүй Говийн бүсийн хөгжлийг хөтлөгч гол хүчин зүйлийн нэг юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд тухайн бүс нутгийн дэд бүтцийн үндсэн сүлжээнд аль нэг хот, суурин хэрхэн холбогдох байдлаас хамааран хөгжлийн чиг хандлага, хурдац тодорхойлогдоно.

Уг сумын төв хэсэг болон төв хэсгийн орчмын газрыг урт хугацаанд хөгжүүлэх хүсэл эрмэлзэл Гурвантэс сумын оршин суугчид болон уул уурхайн компаниудын аль алинд байна. Байгаль орчин, нийгэм эдийн засгийн хөгжлийн гурван хөдөлгүүрийг харилцан уялдаатай, тэнцвэржүүлэн сайжруулж тогтвортой хөгжлийг бий болгодог.

Баруун бүсийн хөгжлийн төслийн одоогийн байдлын судалгааны материалуудыг баруун бүсийн 5 аймаг, 92 сум, 461 багийг багтаасан 415.3 мян.кв.км нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн суурь судалгаа, статистик динамик төлөвлөлт хийхэд зориулан цуглуулсан мэдээллүүдийн эмхэтгэлийг ашиглан гүйцэтгэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2016 оны тогтоолоор баталсан “Хотжилтын шинэ хөтөлбөр” нь хөгжиж буй улс орнуудад тогтвортой хот байгуулалтыг хэрэгжүүлэхэд гол чиглэл, үзэл баримтлал болж байгаагаараа чухал ач холбогдолтой төдийгүй “Тогтвортой хөгжлийн зорилт2030”-ыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх, нутагшуулах, “хот, суурин газрын хүртээмжтэй, аюулгүй, тэсвэрлэх чадвартай, тогтвортой хөгжлийг хангах” 11 дүгээр зорилт, бусад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой билээ.

НҮБ-ын HABITAT III чуулган нь хот байгуулалтын талаар хэрэгжүүлсэн хүчин чармайлтыг үнэлэх, мөн цаашдаа баримтлах Шинэ хотжилтын хөтөлбөрийг боловсруулах түүхэн ач холбогдолтой дэлхийн индэр болох юм.

Барилга Хот Байгуулалтын Яамны Сайдын 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдөр баталсан 02 дугаар зургийн даалгавар, мөн яамны Барилгын захиалагчийн албатай 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 68/2007 тоот гэрээг үндэслэн “Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулах ажлыг Нийслэлийн Хот Төлөвлөлт, Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Хүрээлэнд (туслан гүйцэтгэгч Төлөвлөлт судалгааны “Төгс Шийдэл” төвтэй хамтран) хийж, гүйцэтгэлээ.

Говийн бүсийн Тавантолгой, Оюутолгой, Цагаансуваргын уул уурхайн орд газрыг түшиглэсэн бүс нутгийн хөгжлийн стратеги төслийг Барилга, хот байгуулалтын яамны баталсан даалгаврын дагуу "Шинэ хотжилт" ХХК-д боловсруулав. Говийн бүсийн хөгжлийн стратеги төслийн хамрах хүрээнд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын нутаг дэвсгэр багтаж байгаагаас гадна Тавантолгой, Оюутолгой, Цагаансуваргын орд газрыг түшиглэсэн Дорноговийн Мандах, Хатанбулаг, Өмнөговийн Цогтцэций, Баян-Овоо, Манлай, Ханбогд зэрэг 6 сумуудын нутаг дэвсгэрийг хамарсан бичил бүсийн хот байгуулалтын төлөвлөгөө гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/210 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг Архангай, Хөвсгөл, Булган аймагт дэгдсэн Мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчний дэгдэлтийн судалгаа хийж, халдвар тархаж буй эрсдэлийн замуудыг тогтоон, хорио цээрийн арга хэмжээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Дэгдэлтийн судалгаа хийсэн гурван аймгийн нутагт богино зайд буюу сум дотор халдвар тархах эрсдэл нь малын бэлчээр, уст цэг, гол ус, нуурын орчимд улирлаас шалтгаалсан малчин өрх, малын тоо толгойн төвлөрөл ихтэй, өвчилсөн малыг ялган тусгаарлаагүй, өрхийн хэмжээнд биохамгаалал, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлээгүйтэй холбоотой байна. Аймаг хооронд буюу холын зайд халдвар тархах эрсдэл нь малын шилжилт, хөдөлгөөний хяналт сул, гарал үүсэл тодорхойгүй мал худалдан авах, борлуулах, Мал эмнэлгийн нэгдсэн систет (МЭНС)-ийг бүрэн гүйцэт ашиглаагүй, Бог малын мялзан (БММ) өвчний эмнэлзүйн шинж тэмдгийг таних, ялгаварлан оношлох хувийн малын эмч нарын чадвар дутмагаас шалтгаалж байна.

Товч хураангуй: Үхрийн арьс товруутах (ҮАТ) өвчин нь Capripoxvirus-ын төрөлд хамаарах ДНХ агуулсан вирусээр үүсгэгддэг. Сүүлийн жилүүдэд Зүүн Өмнөд Азийн улс орнуудад эрчимтэй тархаж байна. Манай улсад 2021 онд Зүүн бүсийн 3 аймагт ҮАТ өвчин анх бүртгэгдсэнээс хойш дахин 2022 онд Дорнод, Булган, Увс аймагт оношлогдлоо. Манай улсад бүртгэгдэж буй ҮАТ өвчний тархвар зүйн онцлогийг судлах зорилгоор 3 аймгийн 4 суманд 2836 толгой үхрийг судалгаанд хамруулахад уг өвчний халдварлалт нь дунджаар 5.9% [95%-ийн ИИ 4.8-6.9] байна. Дорнод аймгаас судалгаанд хамрагдсан үхэрт халдварлалт 9.7% байгаа нь хамгийн их хувийг эзэлж байна. Судалгаанд хамруулсан 3 аймгийн үхэрт илэрч буй ҮАТ өвчний эмнэлзүйн шинж тэмдгүүд харилцан адилгүй байна. Дорнод аймагт ҮАТ өвчнөөр өвчилсөн үхрийн 6.3-44.3% бүх биеэр гүвдрүү гарах, халуурах, нүднээс нулимс гоожих, турж эцэх, сүүний гарц багасах, дэлэн, үржлийн эрхтэн үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн бол Булган, Увс аймгийн үхэрт 50-96.3%-д өлөнгийн хонхорт гүвдрүү гарах шинж тэмдэг илэрчээ. Судалгаанд хамруулсан үхрийн дунд ҮАТ өвчинд өртөхөд нөлөөлсөн эрсдэлт хүчин зүйлсийг нэг ба олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр тооцоход эм, бие гүйцсэн мал болон худаг, нуур цөөрмөөс ус уудаг үхрийн дунд халдварт өртөх эрсдэл 2.0- 4.9 дахин их байна. ҮАТ өвчин нь манай улсын хувьд шинэ халдвар тул цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна

“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” нь бүсийн хөгжлийн төсөл, чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг хот байгуулалтын баримт бичгийн үе шатны төсөл, хөтөлбөр, үндсэн чиглэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нутаг дэвсгэр, орон зайн төлөвлөлтийн урт хугацааны нэгдсэн бодлогын тулгуур баримт бичиг болох юм. Ийм учраас тус төслийн хүрээнд буй орчин, байгалийн нөөц, тэдгээрийн хүн амын нутагшилт, суурьшлын хөгжилд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөг тооцох нь чухал ач холбогдолтой юм. Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгалийн нөөц чухал үүрэг гүйцэтгэх боловч хот, тосгоны зохион байгуулалт, хүн амын суурьшилд сөрөг нөлөө үзүүлдэг байгалийн бүрэлдэхүүн хэсгүүд байдаг. Сөрөг нөлөө үзүүлдэг бүрэлдэхүүн хэсгүүдэд, цэвдэг, хүйтний үзэгдэл ордог ба эдгээр үзэгдлийн сөрөг нөлөө нь манай орны нийгэм, эдийн засагт ихээхэн дарамт учруулж буй нь нэр бүхий сумын төвийг дахин шилжүүлсэн, хот суурин газар халианд ихээр автах зэрэг үзэгдлүүдээр илэрч байна.

Нийгэм эдийн засгийг сайжруулах хөгжлийн төлөвлөгөөг бий болгон хэрэгжүүлэх

Судалгаа