Хайлтын үр дүн

1672 илэрц олдлоо.

Их энергитэй адрон-адрон, адрон-цөм, цөм-цөмийн харимхай бус харилцан үйлчлэлээр олон бөөмс үүсэх процессын судалгаа явуулж орчин үеийн онолын загваруудтай харьцуулсан судалгаа явуулах, сүүлийн жилүүдэд манай судалгааны багийн эрдэмтдийн судалгаагаар гаргаж авсан Квант Хромодинамикийн (КХД) фазын шилжилт, кваркийн массыг үнэлэх судалгааг гүнзгийрүүлэн явуулахад грант төслийн зорилго оршино.

"Ботаникийн цэцэрлэгийн ex-situ орчинд тарималжиж буй зарим өвслөг ургамлын эндомикоризын агууламжийн онцлог, зүйлийн бүтэц, бүрэлдэхүүнийг илрүүлэн тогтоох 1. Chelidonium majus L, Achillea asiatica Seg, Dianthus versicolor Fish, Dianthus superbus L., Sedum purpurem (L.) Schult., Sedum aizoon L. зэрэг олон наст өвслөг ургамлын эндомикоризын агууламжийн онцлог, зүйлийн бүрдлийг тогтоож байгальд ургаж буй ургамалтай харьцуулан судлаж гаргах 2. Доминант эндомикоризыг илрүүлж, тэдгээрийг таних байнгын бэлдмэл бэлтгэх "

"“Зуун дамнасан үндэсний хэл бичгийн судлалын түүх” сэдэвт грантын зорилго нь нэгд, түүх бичлэгийн дээрх хоёр хандлагыг эн тэнцүү харгалзан, үнэлж дүгнэхийг хичээсэн билээ. Өөрөөр хэлбэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжил, түүний залгамж чанар, уламжлал, шинэчлэлийн харилцаа, туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе дэх шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгэлгээний хөгжил-дэвшил, эрдэмтэн судлаачдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварын өсөлт энэ бүхнийг бодит бүтээгдэхүүн, үр дүнтэй нь холбон тодорхойлохыг зорьсон. Хоёрдугаарт, нөгөө талаар Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжил дэвшлийн түүхэн замналыг судлахдаа, манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд судалгаа шинжилгээнийхээ тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж ирсэн бэ? гэдэг, чухам бид өөрсдөө ямар туршлагыг бүтээн бий болгосон бэ?, Бидний үнэт зүйл юу вэ? гэдгийг тодруулан үзэхийг зорьсон. Гуравдугаарт, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжлийн түүхийг судлан, нэгдсэн тогтолцоонд оруулж, үнэт чадвар, уламжлал шинэчлэлийн хөгжлийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн түүх бичлэг үлдээхийг зорьсон."

Хүн төрөлхтний өнөөгийн хөгжил дэвшилд хүргэсэн зүйл бол оюуны бүтээлч үйл ажиллагаа юм. Оюуны бүтээлийг ирээдүй хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээх, өнөө үеийнхэн үр өгөөжтэй, зөв зохистой ашиглахын тулд түүнийг хамгаалах, дэлгэрүүлэх шаардлагатай. Оюуны өмч нь нийгмийн харилцааны өргөн хүрээг хамарсан цогц ухагдахуун юм.

"Бэлчээрийн тугал, хурганы хөрважих үеийн гүзээнд байршин үржих шаахайнцрын төрлийн бүрэлдэхүүнийг хоног, сарын бойжилтоор судлаж, хэвлэлийн өгөгдөхүүнтэй харьцуулсан үнэлгээ дүгнэлт гаргах, тэдгээрийн төрөл, зүйлийг тодорхойлж, ангилах арга, хэлбэр зүйг харуулсан микрофото зураг, тайлбар бичиглэл хийх. Хивэгч мал, төлийн гүзээний тэжээл боловсруулалтанд шаахайнцрын гүйцэтгэх үүрэг, онош зүйн ач холбогдол, түүний бүрэлдэхүүнийг тодорхойлж ангилах түлхүүр бичиглэл бүхий ном зохиож нийтийн хүртээл болгох. "

Өөрийн орны болон олон улсын судалгаанд үндэслэсэн “Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин” ном бичиж хэвлүүлэх

Булган аймаг Могод сум, Хульжийн халуун рашааны орчмын 100х100 км.кв талбайн газрын гадаргаар алдагдах дулааны урсгалын түгэлтийн хоёр хэмжээст зураглалыг гаргах

1944 оноос 2021 он хүртэл “Цог” сэтгүүлд нийтлэгдсэн Монголын болон гадаадын орчуулгын яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, утга, уран зохиолын судлал шүүмжлэл, МЗЭ-ийн их бага хурал, ХХ зууны утга, уран зохиолын бодлогын талаарх баримтын мэдээллийн сан буй болгож, хадгалж хамгаалах, цахим хэлбэрээр уншиж ашиглуулах, сургалт, судалгааны эргэлтэд оруулах.

Эх орны хөрсөнд тариалсан Байцаатны овгийн (Cruciferae) хүнсний зарим ногооны биохимийн шинж чанар, биологийн идэвхт полифенолт нэгдлийн агууламжийг шинжилж, исэлдэлтийн болон чихрийн шижин өвчний эсрэг үйлдэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухааны үндэслэлийг тогтооход энэхүү төслийн зорилго оршино.

Хээрийн судалгааны ажлыг судалгааны талбайд 5 удаа явуулж Тарвагатайн өргөгдөл буюу Завхан аймгийн Их-уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Архангай аймгийн Тариат, Цахир сумдын нутагт тархалттай протерзойн метаморф талст бүрдэл Идэр, Жаргалант, Мөстийн габбро-анортозит, анортозитын бүрдлүүд, палеозойн Шинэ-Идэр, Тэлмэн, Тэс, Хангайн гранитоид бүрдлүүдийн анхдагч байршлын хил заагийг тогтоох, насны үндэслэл болон гранитоид чулуулгийн төрөлжилтийг ялгах, метаморф структурын байршлын хэмжилт хийх, төрөл бүрийн шинжилгээнд шаардлага хангах дээж материал цуглуулах ажлыг гүйцэтгэсэн.

Орон зайн ялгаатай хээр, нугын ургамал бүлгэмдлүүдийн зүйлийн баялаг, зүйлийн олон янз байдал, тусгагийн бүрхэц, биомассын олон жилийн хөдлөлзүйн судалгааг тасралтгүй явуулах, ургамлын хөгжлийн үе шат, биоморфологи, тэдгээрт үзүүлж буй орчны хүчин зүйлүүдийн нөлөөллийг илрүүлж, ургамлын дасан зохицох механизмыг тодорхойлох

Тус суурь судалгааны төсөл нь Хархорины бүсийн түрүү-дунд палеозойн метаморф болон вулканоген-тунамал хурдсын геологи-структур, стратиграфи, геохими, геохронологийн цогц мэдээллүүд дээр түшиглэн далайн плитийн стратиграфийн загварыг босгох, Хангайн дүүргийн давхаргазүйн асуудлыг шинэчлэх зорилготой

Энэхүү сэдэвт ажлын хүрээ нь судалгааны хоёр чиглэлийг хамрах бөгөөд үүнд: Хүнд мезонуудын бүтэц, физик шинж чанарын загварчлал, задралын сувгуудын тооцоо, улмаар Стандарт онолын өргөтгөлүүдийн нөлөөлөх боломжыг судлах Цахилгаан сул фазын хувиргалтад Хигсийн харилцан үйлчлэлийг өөрлөлтөөс үүсэх нөлөө, гравитацийн долгион зэрэг үр дагаваруудыг урьдчилан таамаглах, Хигсээр явагдах инфляцын үр дүнд үүсэх гравитацын долгионы энергийн спектрийн онолын тооцоог гүйцэтгэж, үр дүнгээ хиймэл дагуулын болон газар дээр суурилсан ажиглалт болон туршилтын үр дүнтэй харьцуулан судлах

Кластер анализ бол амьтан ба ургамлын ангилал, Биологи, амьтан судлалын салбарт чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Чарльз Дарвины Эволюцийн онолын үндэс болсон. Мөн ангилал нь бусад шинжлэх ухааны салбаруудын онолын хөгжилд голлох үүргийг гүйцэтгэсэн байдаг. Тиймээс бид кластерчлалын анализын аргыг ашиглан их энергийн туршилтын өгөгдөлд анализ хийх мөн боловсролын салбарт буюу суралцагчдын дүнгийн мэдээллийг боловсруулахад ашиглах зорилготой

Орчин үеийн материал судлалын шинэ аргууд дээр тулгуурлан нанотехнологийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах материал гарган авах, төсөлд ашиглагдах, цаашид бакалавр, магистр, докторантуудын судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилготой байна.

Энэхүү төслөөр орчин үеийн дэвшилтэт тэргүүний аргазүйд тулгуурлан цөмийн кластер бүтэц, цөмийн задрал, урвалын механизмын талаар онол туршлага хосолсон суурь судалгааявуулж, шинжлэх ухаан-танин мэдэхүйн ач холбогдолтой шинэ мэдээлэл гарган авч, шинэ мэдлэгийг буй болгох зорилго тавьсан

Судалгаа