Хайлтын үр дүн

373 илэрц олдлоо.

Энэ тайланд халиун бугын биологи, экологийн холбогдолтой судалгааны бүх эх сурвалжийг бус зөвхөн сүүлийн жилүүдэд популяцийн тоо хэмжээг үнэлэх чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын тоймыг нэгтгэн оруулав Манай орны халиун бугын тархац нутгийн хэмжээ, тоо толгой өссөн байна. Энэ удаагийн судалгааны үр дүнд манай орны 15 аймгийн нутагт нийтдээ 192 150.7 км2, голомт нутгийн хэмжээ 77596.7 км2 талбайд тархсан бугын нийт тоо толгойг 55 215 (25364-70447) гэж тогтоов.

а.Төслийн нэр: “Бага чадлын усан цахилгаан станцыг хүйтний улиралд ажиллуулах техник технологийн судалгаа” б.Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2008-2010 он в. Захиалагч байгууллага: Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам. г. Гүйцэтгэгч байгууллага: Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв д. Санхүүжүүлэгч байгууллага: Шинжлэх Ухаан Технологийн Сан е. Төслийн нийт төсөвт өртөг: 42000.0 мянган төгрөг

Монгол орны аргаль хонь, янгир ямаа, хулан адууны тоо толгойн тогтвортой байдал хэвийн өсөлтийг хангахтай холбогдсон менежментийн тогтолцоог сайжруулах, тархац нутгийн үнэлгээ, нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох, аргаль хонь, янгир ямааны агнуурын менежментийн тогтолцоог сайжруулах, нөөцийг хамгаалах, зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах

Энэхүү судалгаагаар Монгол Улсын эдийн засагт тээврийн салбартай холбоотой үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг саармагжуулах, логистикийн урсгалыг тасралтгүй хангах, улмаар импортын барааны тээвэрлэлтийн үнийг зохих хяналттай байлгах зорилтод Монгол Улсын нэгдэж орсон “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт хэрхэн эерэг нөлөө үзүүлж болох, түүнийг далайд гарцгүй улсын хувьд хэрхэн амжилттай хэрэгжүүлж болох арга замыг ойлгомжтой, тодорхой болгон шийдвэр гаргагчдыг бодлого гаргахад дэмжлэг болохыг зорив.

Зам, тээврийн салбарын хог хаягдлын тандалт судалгааг хийх, шаардлагатай стандарт, норм, журмыг боловсруулах

Зам, тээврийн хөгжлийн төвтэй 2020.09.30-ны өдөр байгуулсан “Автомашины тэнхлэгийн ачаалал авто замд нөлөөлөх нөлөөллийг тооцох судалгаа” (ЗТХТ/202005019) сэдэвт зөвлөх үйлчилгээ үзүүлэх төслийн хүрээнд энэхүү эцсийн тайланг боловсруулсан болно. Төслийн хүрээнд авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн ачааллын хяналтыг сайжруулах, боловсронгуй болгох үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, улсын чанартай авто замд тэнхлэгийн ачаалал хэтэрснээс үүсэх хохирлыг тооцох заавар боловсруулах зэрэг ажлууд хийгдсэн.

Монгол Улсад ухаалаг логистик, тээврийн салбарын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, сүлжээг оновчлох, бодлогын зөвлөмж, цаашид хэрэгжүүлэх стратегийг тодорхойлох

Монгол улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан тээврийн хэрэгслийн 100км зарцуулж буй цахилгаан зарцуулалт /4 улирлын байдлаар/, цэнэглэх байгууламжийн хүртээмж, цэнэглэх станцын хүчин чадлын өнөөгийн байдлыг тодорхойлоход судалгааны зорилго оршино.

“Амгалан Дулааны станц” ТӨХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Амгалан Дулааны станцыг 1*116 МВт хүчин чадал бүхий зуухаар өргөтгөх” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

Дархан хотын шугам сүлжээний дулааны бодит алдагдлыг тодорхойлох, үнэлгээ өгөх туршилт судалгааны ажлыг 2019 онд ШУТИС-ийн ЭХС-ийн Дулааны инженерийн салбарын багш нар “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ны инженерүүдийн оролцоотойгоор хамтран гүйцэтгэв. Судалгааны ажлын гол үр дүнг дурьдвал: 1. Шугам сүлжээний тухайн хэсгийн дулааны алдагдлыг тодорхойлох аргуудыг судалж ажиллаж байгаа бодит сүлжээнд тохирсон аргачлалуудыг боловсруулсан. Дархан хотын дулааны сүлжээний дулааны алдагдлын туршилт, судалгаа 5 | 124 2. Тухайн хэсгийн сүлжээний температурын уналтыг тодорхойлох туршилт хийсэн. 3. Шугам сүлжээний хэсэг бүрийн дулаалгын бүтэц, хийцийн геометр хэмжээсийг хэмжиж тэдгээрийн дулааны эсэргүүцлийг тогтоов. Энэхүү хэмжигдэхүүн нь тухайн хэсгийн хувьд харьцангуй тогтмол учраас түүнийг ашиглан дулааны хувийн алдагдлыг янз бүрийн нөхцөлд тооцооны аргаар тодорхойлох боломтой юм. 4. Дархан хотын хувьд шугамын дулааны хувийн алдагдлыг хоолойн диаметр бүрд гадна агаарын температураас хамааруулан тогтоож норм, стандартын утгатай харьцуулан дүгнэлт гаргасан. Мөн дулааны хувийн алдагдлыг сар бүрийн хувьд хоолойн диаметр тус бүрээр тодорхойлов.

Дотоод хэрэгцээний эрчим хүчний хэрэглээнд хийсэн аудитын ажлын баталгаажуулсан тайлан

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ I” ХӨТӨЛБӨР- ийн хүрээнд 35МВт-ын турбогенератор суурилуулсан “Техникийн ББ” -ыг Украйн улсын OOO “Укрэнергопром-3” 2012 онд боловсруулж байсан бөгөөд China Energy Engineering Group, Tianjin Electric Power Construction Co.ltd /TEPC/ болон ВЗАО "АСЭН", OOO “Автонит” хамтран барилга угсралтын ажлыг гүйцэтгэж 2020 онд ашиглалтад оруулсан. Эрчим хүчний салбарын Техник эдийн засгийн үндэслэл: Ажлын төсөлд турбогенератор №5-ын суурилуулалт, ДЦС-ын төв корпусын өргөтгөлийн ажил (деаэраторын хэсэг болон турбины зал) -ын хамт 23-аас 29 р тэнхлэгээр; турбоагрегат №5-ын өгөтгөл, тулгуур дээр угсарсан эргэлтийн усны шугам, насосны станцын барилга, 20 МВА-ын чадалтай одоо байгаа трансформаторуудын нэгийг 40 МВА трансформатороор сольж шинэчлэх, ЕХБ–6 кВ-ын өргөтгөл, хөргөх цамхаг №2-ын шинэчлэлт багтана

ЭДЦС ТӨХК / 2022 он

ЭДЦС ТӨХК-н ЭХ-ний хэрэглээний хэсэгчилсэн Аудит судалгаа

ЭДЦС ТӨХК / 2021 он

ЭДЦС-н гол барилгын даацын металл хийцийн оношлох судалгаа

“Дулаан шарын гол” ТӨХК дулааны станцыг шинэчлэх өргөтгөлийн ажлын хүрээнд хийгдсэн ашиглалтгүй байсан уурын зуухны өргөтгөлийн барилгын экспертизийн тайлан

ЭДЦС ТӨХК / 2021 он

Эрдэнэт хотын дулаан хангамжийн системий гидравлик горим боловсруулах судалгаа

Судалгаа