Хайлтын үр дүн

145 илэрц олдлоо.

/ 2021 он

Дроны хэрэглээ ихэссэнтэй холбогдуулан цаашид гарч болзошгүй аюул, бэрхшээлээс иргэнийн нисэхийн агаарын навигаци, нисэх буудлуудын үйл ажиллагаа, болон тоног төхөөрөмж, байгууламж зэргийг техник технологийн тусламжтайгаар хэрхэн хамгаалах арга замын судалгаа.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг галд тэсвэртэй керамик материал үйлдвэрлэх түүхий эдээр ашиглах боломжийн судалгаа” сэдэвт гадаад улстай хамтарсан судалгааны ажлын зорилго нь Монгол оронд цөөхөн байдаг галд тэсвэртэй керамикийн түүхий эд болох галд тэсвэртэй буюу галд тэсвэрлэг шаврыг баяжуулалтын хаягдлаар орлуулах боломжийг тогтооход оршино.

Экспортын шаардлага хангасан нарийн ээрмэлээр нэхмэл бүтээгдэхүүний технологийн туршилт зүгшрүүлэлтийг явуулж жижиг дунд үйлдвэрлэлийн цех болгоход оршино.

Цахилгааны инженерийн мэргэжилээр суралцаж байгаа оюутан сурагчдын онолын мэдлэгийг бататгах, гүнзгийрүүлэх, автомат удирдлагын төхөөрөмжийн бүтэцийг бие даан шинээр боловсруулах, туршиж зүгшрүүлэх дадал олгох

/ 2021 он

Нисэх буудлуудын үйл ажиллагааг хялбарчилж, оновчтой болгоход технологийг хөшүүрэг болгон ашиглах боломж гадны туршлага.

/ 2019 он

Агаарын тээвэрлэгчдийн бизнес загварууд, сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй бага өртгөөр тээвэрлэгчийг тодорхойлох, тэдгээрийн төрлүүд болох ULCC, LHLC, Hybrid LCC-ийн өрсөлдөөний стратеги, ялгарах онцлог, давуу болон сул талууд болон олон улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй БӨТ-ийг харьцуулан судалсны үндсэн дээр цаашид авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын санал, зөвлөмж нэгтгэл.

/ 2020 он

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гаргасан стратеги төлөвлөгөө, төсөл хөтөлбөр болон ИНЕГ-ын стратеги төлөвлөгөө хоорондын харилцан уялдааг сайжруулах, цаашлаад ОУИНБ-аас дэвшүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд Систем даярх мэдээллийн менежментийг (SWIM) хэрэгжүүлэх ажлыг хариуцагч болон гүйцэтгэгч болох ИНЕГ, түүний харьяа газар, алба , салбаруудад дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах удирдах төвшний албан тушаалтнуудад мэдээ мэдээллээр хангах;

/ 2020 он

Улаанбаатар БУТ-ийн үйлчилгээ зогссон тохиолдолд уг БУТ-ийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг Сайншанд нөөц БУТ рүү шилжүүлэх үйл явцыг хэрэгжүүлэх болон нислэгийн хөдөлгөөнийг хэвийн түвшинд байлгах.

/ 2019 он

ИНЕГ-ын хүний нөөцийн судалгааг 2017, 2018 оны тоон мэдээн дээр үндэслэн судалсан.

/ 2019 он

Нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, нөөцийг зөв хувиарлах, агаарын замыг уян хатан, чөлөөт байдлаар ашиглах, агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, нислэгийн хөдөлгөөнийг оновчтой хуваарилах, агаарын зайн ашиглалтыг сайжруулах тухай

/ 2020 он

Киотогийн протоколоор 6 төрлийн хийг хүлэмжийн хий хэмээн тодорхойлсныг иргэний нисэхийн салбарт тухайлбал шатахуун дээр хамаарахыг нь судалсан.

/ 2021 он

Монгол улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан тээврийн хэрэгслийн 100км зарцуулж буй цахилгаан зарцуулалт /4 улирлын байдлаар/, цэнэглэх байгууламжийн хүртээмж, цэнэглэх станцын хүчин чадлын өнөөгийн байдлыг тодорхойлоход судалгааны зорилго оршино.

Манай царай танилтын систем нь дээр дурдсан мэдээллийн аюулгүй байдалд бүрэн нийцсэн хиймэл оюун ухаанд суурилсан шийдлийг өртөг багатайгаар хүргэж байгаагаар онцлогтой. Мөн бид Монгол хүний оюун ухаанд суурилж бүтсэн царай танилтын системийн дэд бүтцийг өргөтгөн хувийн хэвшлийн компаниудын технологийн ажлыг хөнгөвчилсөн инновацлаг програм хангамж нийлүүлэхзорилготой

Тархмал нарны эрчим хүчний эх үүсвэрийг Монгол орны цахилгаан түгээх сүлжээнд суурилуулж, нутагшуулан цахилгаан түгээх сүлжээний алдагдлыг бууруулах, хүчдэлийн түвшин чанарыг сайжруулах.

/ 2022 он

Энэхүү судалгааны ажлын зорилго нь хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний эдийн засгийн үр ашиг, техник ашиглалт зэрэг үзүүлэлтүүдийг тооцох математик загварыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад оршино.

/ 2022 он

Бензин болон дизель хөдөлгүүртэй бүх төрлийн тээврийн хэрэгсэлд суурилуулах утаа шүүгчийг дотоодод үйлдвэрлэх боломжийг тодорхойлох.

Судалгаа