Хайлтын үр дүн

203 илэрц олдлоо.

Туул голын сав газар нь Монгол Улсын хүн ам, хотжилт, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын чухал бүс нутаг юм. Энд экогидрологийн иж бүрэн судалгааг одоогоор судлаагүй байна. Газрын бүрхэвчийн өөрчлөлт нь гидрологийн системд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Тиймээс газар ашиглалт, газрын бүрхэвчийг судлах шаардлагатай бөгөөд энэхүү судалгаа нь Туул голын сав газрын газар ашиглалт болон газрын бүрхүүлийн өөрчлөлтийг судлах үнэлгээ өгөх цогц судалгаа юм.

Монгол орны ургамлын нүүрстөрөгчийн хуримтлал, цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг олон жилийн цуваагаар тооцоолсон тусгайлсан судалгаа ховор, бараг хийгдээгүй байна. Монгол орны ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг тооцох нь ургамалжлын улирлын өөрчлөлт, хуурай газрын экосистемийн нүүрстөрөгчийн эргэлт дэх бэлчээрийн талбайн үүргийг тодорхойлох, бэлчээрийн хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү судалгаанд Carnegie-Ames-Stanford Approach (CASA) загварыг ашиглан сүүлийн 34 жилийн хугацааны NDVI болон цаг уурын мэдээг ашиглан Монгол орны ургамлын цэвэр анхдагч бүтээмж тооцож цаг уурын өөрчлөлттэй харьцах хамаарлыг гаргана.

Монголын тэгш өндөрлөг глобаль уур амьсгалын өөрчлөлтөнд ихээхэн нэрвэгдэж байгаа эмзэг байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд Монголын тэгш өндөрлөгт температур үлэмж нэмэгдсэн учраас жилийн хур тунадасын хэмжээ илт багасаж, хуурай дулаан болох хандлагатай болсон, байгалийн гамшиг (ган, зуд зэрэг) болох давтамж нэмэгдсэн зэрэг нь байгалийн экосистемийг илүү эмзэг, байгалийн гамшиг үүсэхэд амархан болоход хүргэж байгаа, тухайлан хаталт хуурайшилт илт түгээмэл байгаа нь эдийн засагт ихээхэн алдагдал үүсгэж, бүс нутгийн тогтвортой хөгжлийн уялдаа холбоог хангахад бэрхшээл бий болгож байгаа юм. Нөгөө талаар, усны нөөцийн хомсдол, усны хэрэглээ нэмэгдэж байгаа нь ихээхэн бэрхшээл бий болгохоор байна. Монголын тэгш өндөрлөгийн хэмжээнд гадаргын усны нөөцийн нэг томоохон хэсэг болсон нуурууд нэлээдгүй бий. Гэвч сүүлийн 10-аад жилийн судалгаа Монголын тэгш өндөрлөгийн бүх нуурын талбай багасаж, зарим нь бүр хатаж байгааг харуулж байна. Иймээс нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан усны нөөц, хангамжид ихээхэн анхаарах хэрэгтэй. Одоогоор уур амьсгалын өөрчлөлт, хүний нөлөөгөөр гол-нуурын системд хэрхэн өөрчлөлт орж байгааг нуурын улиран хувьсал, уур амьсгалын өөрчлөгдөж байгаа хугацаа, хур тунадасын улирлын өөрчлөгдөл үүсгэж байгаа явцын хувьсал, Зүүн Өмнөд Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэгш өндөрлөгийн үзүүлж байгаа нөлөөлөл зэрэгтэй холбон авч үзэж судалж байна. Бидний хийх судалгаа нь Монголын тэгш өндөрлөгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь болсон экологийн орчны, ялангуяа усны судалгааны нэг хэсэг болох нуурын усанд анхаарал хандуулсан байх ба улмаар үндэстэн хоорондын тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх суурь судалгаа болгох зорилготой юм.

Газарзүйн байрлал, экологийн нөхцлийн хувьд ялгаатай боловч гарал үүслийн хувьд Палеарктик ба Неарктикийн бүс нутгийн хөрсний микроартропод бүлгийн амьтад нэг нэгэнтэйгээ ихээхэн холбоотой учир тэдгээрийн ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх нь фауногенезийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Гэвч дээрх биогеографийн бүс нутгуудын микроартроподын судалгаа бүрэн бус хийгдсэн ба ялангуяа зарим овог, төрлийн төлөөлөгчид огт судлагдаагүй үлдсэн байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалт, үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас байгальд үзүүлэх нөлөө эрс нэмэгдэх болсон сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгийн хөрсний амьтдын биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн, ангилал зүй, олон янз байдлын талаар суурь мэдээлэл бүрдүүлэх, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн үндэслэлийг боловсруулах ажлын онолын үндэс болсон ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн амьдралын эргэлт ба үржил хөгжлийн үе шатууд нь тодорхой судлагдаагүй маш олон төрөл зүйл бий бөгөөд тэдгээрийг хөгжлийн биологийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Энэхүү судалгаагаар дараахь зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Yүнд: Палеарктик, Неарктикийн бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүйн судалгааг хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх; Ялгаатай бүс нутаг, экосистем, амьдрах орчны хөрсний микроартроподын бүлгэмдэл, олон янз байдлыг тодорхойлох; Байршил болон экологийн шинжээрээ ялгаатай бүс нутгуудын хөрсний микроартроподын зарим бүлгийн биогеографийн бүрдэлд анализ хийж, харилцан холбоог илрүүлэх; Амьдралын эргэлт, үржил хөгжлийн үе шатууд нь тодорхойгүй төрөл зүйлүүдийн онтогенез, филогенезийн судалгааг хийх. Энэхүү судалгааны эцэст Палеарктик, Неарктикийн бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүй, бүлгэмдэл болон олон янз байдал, биогеографи, онтогенез, филогенез зэрэг судалгааны чиглэлээр үр дүн гаргаж, тэдгээрийг нэгтгэн олон улсын импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд 3-aaс доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. Түүнчлэн энэхүү судалгаанд хэд хэдэн залуу судлаачид, ахисан түвшний болон бакалаврын түвшний оюутнууд оролцон ажиллаж өөрсдийн судалгааны ажлын анхдагч материалыг цуглуулах, улмаар хээрийн болон лабораторийн судалганы арга зүйд суралцаж дадлагажих боломж бүрдэнэ.

Өвлийн турш бэлчээрт хагд болон борог өвсөөр тэжээл хийж, өвөл, хаврын хатуу хахир цаг хугацааг даван туулахдаа амьдын жингийн 15-25%-ийг алдан, ядарч туйлдсан хонь, ямаа нь хавар эрт урган гарах яргуйны цэцгийг амтархан идэж, амархан тэнхэрч, тарга хүч авдгийг манай малчид эрт дээр үеэс мэддэг байжээ1. Яргуйнд сайн цадсан малын элэг цайж, тэвээрдэг аж. Өвлийн хонь, ямааны элэг хүрэн өнгөтэй, агшуун, хатуувтар, амт муутай, аргуун байдаг бол яргуйд цадсаны дараа элэг нь цайвар өнгөтэй, уян хатан байдалтай болж зөөлөрсөн, хөөнгө том, амт сайтай болно. Үүнийг “элэг цайна” гэдэг болно. Хонь, ямаа яргуйнд орсноос хойш цөөхөн хоногийн дотор цадаж эхэлдэг бөгөөд сүү шим сайн орж, хурга, ишигний өнгө засарч эхэлнэ2. Монголчуудын дунд хаврын ядаргаанд яргуй идсэн ямааны цус сайн гэх ойлголт өргөн байдаг тул яргуй идсэн ямаа гаргаж, шинэ шөл уух явдал түгээмэл байна. Яргуйны цэцэгний малын эрхтэнд үзүүлэх физиологи-биохимийн нөлөөллийн судалгаа үндсэндээ хийгдээгүй байна. Иймд бид энэ удаа яргуйны цэцгэнд ямар нэгдлүүд агуулагдаж байгааг тогтоож, тэдгээрийн хачигаар дамжин халдварладаг бабеоз өвчин үүсгэгчийн эсрэг идэвхийг тодорхойлох, цэцгэнд агуулагдах ямар нэгдлүүд нь ямааны цусанд шимэгдэн орж ирж байгаа, тэдгээр нь ямар үйлдэл үзүүлдэг болох, мөн яргуй идэх явц дахь ямааны элгэнд явагдах бүтэц зүйн өөрчлөлтийг гистологийн судалгаар тогтоох зорилго тавьсан болно.

Газарзүйн байрлал, экологийн нөхцлийн хувьд ялгаатай боловч гарал үүслийн хувьд Палеарктик ба Ориенталь бүс нутгийн хөрсний микроартропод бүлгийн амьтад нэг нэгэнтэйгээ ихээхэн холбоотой учир тэдгээрийн ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх нь фауногенезийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Гэвч дээрх биогеографийн бүс нутгуудын микроартроподын судалгаа бүрэн бус хийгдсэн ба ялангуяа зарим овог, төрлийн төлөөлөгчид огт судлагдаагүй үлдсэн байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалт, үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас байгальд үзүүлэх нөлөө эрс нэмэгдэх болсон сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгийн хөрсний амьтдын биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн, ангилал зүй, олон янз байдлын талаар суурь мэдээлэл бүрдүүлэх, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн үндэслэлийг боловсруулах ажлын онолын үндэс болсон ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн амьдралын эргэлт ба үржил хөгжлийн үе шатууд нь тодорхой судлагдаагүй маш олон төрөл зүйл бий бөгөөд тэдгээрийг хөгжлийн биологийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Энэхүү судалгаагаар дараахь зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Yүнд: Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүйн судалгааг хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх; Ялгаатай бүс нутаг, экосистем, амьдрах орчны хөрсний микроартроподын бүлгэмдэл, олон янз байдлыг тодорхойлох; Байршил болон экологийн шинжээрээ ялгаатай бүс нутгуудын хөрсний микроартроподын зарим бүлгийн биогеографийн бүрдэлд анализ хийж, харилцан холбоог илрүүлэх; Амьдралын эргэлт, үржил хөгжлийн үе шатууд нь тодорхойгүй төрөл зүйлүүдийн онтогенез, филогенезийн судалгааг хийх. Энэхүү судалгааны эцэст Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүй, бүлгэмдэл болон олон янз байдал, биогеографи, онтогенез, филогенез зэрэг судалгааны чиглэлээр үр дүн гаргаж, тэдгээрийг нэгтгэн олон улсын импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор 2-3 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. Түүнчлэн энэхүү судалгаанд хэд хэдэн залуу судлаачид, ахисан түвшний болон бакалаврын түвшний оюутнууд оролцон ажиллаж өөрсдийн судалгааны ажлын анхдагч материалыг цуглуулах, улмаар хээрийн болон лабораторийн судалганы арга зүйд суралцаж дадлагажих боломж бүрдэнэ.

Газарзүйн байрлал, экологийн нөхцлийн хувьд ялгаатай боловч гарал үүслийн хувьд Палеарктик ба Ориенталь бүс нутгийн хөрсний микроартропод бүлгийн амьтад нэг нэгэнтэйгээ ихээхэн холбоотой учир тэдгээрийн ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх нь фауногенезийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Гэвч дээрх биогеографийн бүс нутгуудын микроартроподын судалгаа бүрэн бус хийгдсэн ба ялангуяа зарим овог, төрлийн төлөөлөгчид огт судлагдаагүй үлдсэн байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалт, үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас байгальд үзүүлэх нөлөө эрс нэмэгдэх болсон сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгийн хөрсний амьтдын биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн, ангилал зүй, олон янз байдлын талаар суурь мэдээлэл бүрдүүлэх, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн үндэслэлийг боловсруулах ажлын онолын үндэс болсон ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн амьдралын эргэлт ба үржил хөгжлийн үе шатууд нь тодорхой судлагдаагүй маш олон төрөл зүйл бий бөгөөд тэдгээрийг хөгжлийн биологийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Энэхүү судалгаагаар дараахь зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Yүнд: Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүйн судалгааг хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх; Ялгаатай бүс нутаг, экосистем, амьдрах орчны хөрсний микроартроподын бүлгэмдэл, олон янз байдлыг тодорхойлох; Байршил болон экологийн шинжээрээ ялгаатай бүс нутгуудын хөрсний микроартроподын зарим бүлгийн биогеографийн бүрдэлд анализ хийж, харилцан холбоог илрүүлэх; Амьдралын эргэлт, үржил хөгжлийн үе шатууд нь тодорхойгүй төрөл зүйлүүдийн онтогенез, филогенезийн судалгааг хийх. Энэхүү судалгааны эцэст Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүй, бүлгэмдэл болон олон янз байдал, биогеографи, онтогенез, филогенез зэрэг судалгааны чиглэлээр үр дүн гаргаж, тэдгээрийг нэгтгэн олон улсын импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор 3-аас доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. Түүнчлэн энэхүү судалгаанд хэд хэдэн залуу судлаачид, ахисан түвшний болон бакалаврын түвшний оюутнууд оролцон ажиллаж өөрсдийн судалгааны ажлын анхдагч материалыг цуглуулах, улмаар хээрийн болон лабораторийн судалганы арга зүйд суралцаж дадлагажих боломж бүрдэнэ.

Банздоо нь нийлмэл цэцэгтний овгийн хамгийн том төрөл бөгөөд дэлхийд 400 зүйл байдгаас Монголд 53 зүйлийн банздоо бүртгэгдсэн. Монгол улсын 1987, 1997, 2013 оны улаан номонд нэн ховор, Монгол орны ургамлын улаан дансанд устаж байгаа (CR) ангилалаар бүртгэгдсэн Saussurea dorogostaiskii Palibin (Дорогостайскийн Банздоо)-г судалгаанд сонгон авлаа. S. dorogostaiskii Оросын холбооны улсын Сибирийн өмнөд хэсэг, Монгол орны хойд хэсгийн тайгын бүсэд тархалттай завсрын унаган ургамал юм. Монгол орны Хорьдол Сарьдагийн нуруу, Улаан тайга, Их уул зэрэг цөөн газарт 2300-3300 метрийн өндөрт тохиолддог, амьдрах орчны хязгаарлагдмал нөхцөлд ургадаг ургамал юм. Ихэнх нэн ховор зүйлүүдийн популяцын хэмжээ жижиг, байгалийн хүнд хэцүү нөхцөлд ургадаг. Популяцын хэмжээ багасах тусам гадаад хүчин зүйлийн нөлөөнд ургамал илүү өртөмтгий болж генетик дрифт, инбридингийн сөрөг нөлөө ажиглагдаж, генетик вариац буурдаг. Тиймээс бүс нутгийн хамгааллын төлөвлөгөө боловсруулахад ховор ургамлын генетик бүтцийг судлах зайлшгүй шаардлагатай байдаг. Ийм учраас популяцийн доторхи болон популяци хоорондын генетикийн зайг тодорхойлохын тулд микросателийн маркерийг ашигладаг. Энэ судалгаанд популяцийн түвшний генетик вариацийг үнэлэхэд өргөн хэрэглэдэг ISSR (inter simple sequence repeat) маркерийг ашиглана. Ховор ба нэн ховордсон зүйлийн популяцийн доторхи болон ба генетик вариацийн талаархи мэдлэг нь тэдгээрийг хамгаалахад чиглэсэн менежментийн зохистой стратеги боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү судалгааны ажлын үр дүнд Монгол орны нэн ховор ургамал S. Dorogostaiskii-ийн популяцийн генетик бүтцийг тодорхойлж хамгааллын төлөвлөгөө боловсруулна.

Энэхүү судалгааг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан “WWF”-гийн Монгол Улс дах хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Монгол орны Алтай-Саяаны экобүс дэх дэлхийд чухал экосистемийн хамгаалалтыг сайжруулах” төслийн хүрээнд МУИС-ийн ГГС-ийн Хүрээлэн Буй Орчин Судлалын Профессорын Багаас гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулав.

Улаанбаатар хотын 2009-2019 оны газрын бүрхэвчийн өөрчлөлтийг (гол, ой, барилгажсан талбай, ургамал, газар тариалан, элс) зайнаас тандан судлал ашиглан дунд нарийвчлалын Landsat хиймэл дагуулын зурагт засал хийж сургалттай ангиллыг ашиглан газрын бүрхэвчийн өөрчлөлтийг тооцоолох.

Хотын дулааны арал (UHI) нь хүний үйл ажиллагаатай шууд хамааралтай бөгөөд хүрээлэн буй орчинд цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлэгч чухал үзүүлэлт юм. Суурин газруудын газрын бүрхэвчийн өөрчлөлт, хүн амын тоо нэмэгдснээр хотжилт тэлж, улмаар UHI-ийн үндсэн үзүүлэлт болох агаарын температур нэмэгддэг. Температур ихсэх нь ургамлын ургалтын хугацаа, агаарын чанар, усны чанар, экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдэд мөн өөрчлөлтүүдийг үзүүлдэг байна. Эдгээр нөлөөллүүдийг багасгахын тулд нүцгэн хөрсийг ургамалжуулах, ойжуулах зэрэг байгаль хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр салхины эрчим нэмэгдэж температур буурахад нөлөө үзүүлдэг. Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг даган үүсэж буй хотын газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийн асуудал нь орчны болон гадаргуугийн температуртай шууд холбоотой байна. Улаанбаатар хотын дулааны арал (UHI)-ын төлөв байдлын зураглалыг өндөр нарийвчлал бүхий Landsat хиймэл дагуулын мэдээн дээр үндэслэн 2010, 2020 оны өвөл зуны газрын бүрхэвчийн өөрчлөгдөх зүй тогтлын тархалтыг 10 жилийн харьцуулалт, ногоон байгууламж тарих боломж бүхий бүсүүдийг тогтоох нь энэхүү судалгааны үндсэн зорилго юм. Түүнчлэн энэхүү тооцооллын үр дүнг ургамлын нормчилогдсон индекс (NDVI), газрын гадаргын температур (LST) зэрэг орчны үзүүлэлтүүдтэй харьцуулан дээрх хугацаанууд дахь газрын бүрхэвчийн өөрчлөгдөх зүй тогтлын тархалтыг гаргав.

Дундговь аймгийн цаг уурын ажиглалтын 67 цэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-114 тушаалаар батлагдсан “Цөлжилтийн хяналт шинжилгээний заавар” болон Газар зүйн хүрээлэнгийн хөрс судлалын лабораторийн Хөрсний мониторингийн аргачлалын дагуу цэг бүрд хөрсний зүсэлтэд хөрсний морфологи бичиглэл хийж, лабораторийн шинжилгээний сорьц авч хөрсний элэгдэл эвдрэлийн ажиглалт хийлээ.

Байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жилд 1 удаа гаргадаг бөгөөд 2017-2018 оны аймгийн хэмжээний тайланг боловсруулж, ном болгон хэвлүүлж, 15 сум, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг мэдээллээр хангах зорилгоор тараасан. 2019-2020 оны төлөв байдлын тайланг ийнхүү боловсруулав. Байгаль орчны төлөв байдлын тайлангийн зорилго нь байгаль орчны одоогийн төлөв байдлыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч, бодлого төлөвлөгөө боловсруулахад суурь мэдээлэл болох юм.

Байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жилд 1 удаа гаргадаг бөгөөд 2017-2018 оны аймгийн хэмжээний тайланг боловсруулав. Байгаль орчны төлөв байдлыг тайлангийн зорилго нь байгаль орчны одоогийн төлөв байдлыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч, бодлого төлөвлөгөө боловсруулахад суурь мэдээлэл болох юм.

Дундговь аймгийн Дулгэрцогт, Сайнцагаан сумын хөрсний бохирдлын судалгаа

Байгалийн ургамлыг зөв зохистой хамгаалж, ашиглахад тухайн газар нутгийн онцлог, ургамлын нөмрөг, ургамлын бүтэц, бүрэлдэхүүн, ашигт ургамлын тархац, нөөцийг зөв тогтоох нь чухал юм. Эдгээрийг илрүүлж тогтоосноор тухайн газар нутгийн ургамлын бүрэлдэхүүн, ургамлын нөөцийг зөв зохистой ашиглаж, хамгаалах арга хэмжээг тодорхойлж, цаашдын менежмент төлөвлөгөөг боловсруулахад судалгааны зорилго оршино.

Судалгаа