Хайлтын үр дүн

57 илэрц олдлоо.

Судалгааны зорилго, зорилтууд Эрчим хүчний салбарын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ нь тус салбарын жендэрийн стратегийн төлөвлөгөөг гаргах хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, бодлогын арга хэмжээний үндсэн чиглэлийг тодруулах зорилготой. Үүнд: Нэгдүгээрт, эрчим хүчний салбар дахь эрэгтэй, эмэгтэй ажилтан, албан хаагчдын эзэлж буй байр суурь (status), гүйцэтгэж буй үүрэг (role), эрх мэдэл (power), эзэмшиж буй баялаг, нөөц баялгаас хүртэж буй хэмжээ, ажил эрхлэх боломж, ажлын байрны хөдөлгөөн дэх ялгааг тодорхойлсны үндсэн дээр жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой асуудлуудыг илрүүлэх; Хоёрдугаарт, эрчим хүчний салбарын үйлчилгээний хүртээмж, чанарын хувьд жендэрт хамаарах ямар асуудал буйг тодорхойлох; Гуравдугаарт, өнөөгийн нөхцөл байдалд нөлөөлөгч нийгмийн бүтэц, соёлын болон бусад хүчин зүйлсийн нөлөөг тогтоох; Дөрөвдүгээрт, судалгааны үр дүнд тулгуурлан салбарын жендэрийн стратеги төлөвлөгөөгөөр анхаарвал зохих асуудлууд, тэдгээр асуудлыг шийдэх арга зам, чиглэлийг тодруулах зэрэг болно.

Цахилгааны инженерийн мэргэжилээр суралцаж байгаа оюутан сурагчдын онолын мэдлэгийг бататгах, гүнзгийрүүлэх, автомат удирдлагын төхөөрөмжийн бүтэцийг бие даан шинээр боловсруулах, туршиж зүгшрүүлэх дадал олгох

Augmented reality (AR) гэдэг нь ухаалаг утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмжид бүртгэж авсан бодит орчинг компьютерийн програм хангамжийн тусламжтайгаар байгуулсан виртуал орчинтой хослуулан харуулах технологийг хэлдэг. AR аппликейшнийг хөгжүүлэх гол шийдэл нь тухайн видео зураг дахь элементийн байрлалыг тодорхойлох эсвэл үүнтэй эквивалент байдлаар камерын байрлалыг тодорхойлох юм. Энэ нь видео зураг дахь элементийн хөдөлгөөнийг даган тодорхойлох асуудал руу шилжих юм. Бидний санал болгож байгаа AR-ийн шинэ технологи боловсруулах төслийн хүрээнд дараах судалгаанууд хийгдэнэ. Үүнд: 1. Өгөгдсөн төхөөрөмжөөр авсан бодит орчны зургийг бодит хугацаанд боловсруулалт хийж, хүссэн объектуудын дүрсийг ялгаж авах. Ялгаж авсан объектуудын нарийвчилсан байрлалыг тогтоох математик тооцооллыг хийнэ. 2. Ялгаж авсан, байршлыг нь нарийвчлан тогтоосон бодит орчны объектуудаас хамааруулан урьдчилан бэлдсэн виртуал объектуудыг бодит хугацаанд өөрчлөх алгоритм боловсруулна.

Тусгай зориулалтын нүдний шилгүйгээр 3D дүрсийг харуулдаг Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн харагдах өнцөг болон нягтшил бага байдаг. Гурван хэмжээст Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн харагдах өнцөг болон нягтшилыг зэрэг сайжруулсан арга одоогоор алга байна. Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн нягтшил болон харагдах өнцгийг тус тусад нь ихэсгэсэн олон аргууд байдаг ч тэдгээр аргууд нь өртөг өндөртэй бөгөөд аль нэгийг нь сайжруулсан учраас энгийн хэрэглээнд нэвтэрч чадахгүй байна. Энэ нь хямд өртгөөр нягтшил болон харагдах өнцгийг зэрэг сайжруулах судалгаа дутагдаж байгааг харуулж байна. Иймд Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн гэрэл үүсгэгчээр бөмбөлөг гадаргуу дээр олон гэрэл үүсгэгчдийг байрлуулан нягтшил болон харагдах өнцгийг зэрэг сайжруулах шинэ дэвшилтэт арга тодорхойлох, шинэ аргыг турших түүнээс хямд өртгөөр энгийн хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой арга ашиглах зэрэг практик ач холбогдол оршино.

Монгол судлалын хүрээнд уртын дууны төрөл зүйлийн онцлог, аялгуу, шүлэг, дуулагдсан газар орны байдал зэрэг олон талаас нь нэлээд судлагдсаар ирсэн билээ. Монгол ардын уртын дууны судалгаа энэ салбарын дотоодын эрдэмтэд болон Монголч гадаад эрдэмтдийн хувьд танил хэдий ч дэлхий нийтэд төдийлөн хөгжөөгүй, танил бус байна. Өнөө цагт хиймэл оюуны хөгжлийг олон салбарт ашиглаж байгаа бөгөөд бичвэрээс дүрс үүсгэж харуулах, дуунаас дүрс үүсгэх, тэр байтугай дууны шүлгийн бичвэр, дуучны нэр гэх зэрэг мэдээллээс дууг үүсгэх судалгаанууд хэрэглээнд нэвтэрч байна. Тиймээс энэхүү салбар дундын судалгаагаар монгол уртын дууны онцлогийг судлах, ангилах зэрэгт бичвэр, аудионоос дүрс үүсгэн түүнийг дүрс ангилах үр дүнтэй аргуудаар ангилах зорилготой юм. Энэ чиглэлийн салбар дундын судалгаа Монголд өнөөг хүртэл хэрэгжиж байгаагүй. Тэгвэл энэ нь бидний хувьд энэ чиглэлийн салбар дундын судалгаа хөгжүүлэх алхмын эхлэл болно гэж бид үзэж байна. Бичвэр, аудио зэрэг нь бидэнд харагдах сонсогдох хэлбэр өөр ч, компьютерт битүүдийн цуваа тул түүнийг ямар хэлбэрт дүрслэх нь дурын хэрэг юм. Одоогоор бид төв халхын уртын дууны үгийн санг бүрдүүлээд байгаа бөгөөд түүнээс урлаг, утга зохиол талаас нь ангилсан байдлаар танилт хийх, мөн олон улсад уртын дууныхаа өвөрмөц онцлогийг харуулахын тулд дэлхийн хэмжээнд танил болсон дууны сангуудтай харьцуулан судлах болно. Ингэснээр үр дүнг олон улсын сэтгүүлд хэвлүүлэх боломжтой болох юм.

Сүүлийн жилүүдэд 3 хэмжээст технологи тухайлбал, лазерь сканнер, лидарыг аж үйлдвэр, хүрээлэн буй орчин, уул уурхай зэрэг салбаруудад өргөн хэрэглэх болсон. Эдгээр нь аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үндэс болсон компьютер симуляци, аугментэд болон виртуал реалити зэрэг технологиудын нэг чухал үндэс юм. 3 хэмжээст цэгэн өгөгдөл болон түүний боловсруулалт нь жолоочгүй автомат удирдлагатай машин, үйлдвэрлэл болон уул уурхайн симуляци зэрэг олон салбарт чухал үүрэгтэй. Гэвч их хэмжээний шуугиант цэгэн өгөгдлийг боловсруулах нь математикийн болон програм хангамжийн өндөр түвшний мэдлэг шаардсан орчин үеийн тулгамдсан асуудал болоод байна. Их хэмжээний шуугиант цэгэн өгөгдөл боловсруулах гүн сургалтанд суурилсан арга, аргачлал олон улсын түвшинд сүүлийн жилүүдэд дөнгөж хөгжиж байгаа судалгааны нэг шинэ салбар юм. Иймд манай багийн хамт олон урьд өмнө хийж байсан судалгаан дээрээ үндэслэн гүн сургалтанд суурилсан шуугиант цэгэн өгөгдлийг боловсруулах тухайлбал, цэгэн өгөгдлийг бүртгэх, цэгэн өгөгдлөөс онцгой шугамыг ялгах зэрэг аргуудыг боловсруулна.

Улаанбаатар хотын нарнаас ирэх сэргээгдэх эрчим хүчний тооцооллыг хийхдээ 47 нэгж хороолол болон түүний эргэн тойрон дах талбайн сэргээгдэх эрчим хүчний судалгааг хийсэн.

"Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдлын үнэлгээ, түүнийг дээшлүүлэх арга замыг судлах" сэдэвт ШУ, технологийн төслийн тайлан

Багийн төвийг хямд, найдвартай эрчим хүчээр хангах “Буцах газардуулгатай нэг дамжуулагчийн систем / БГНДС/ - ийн цахилгаан дамжуулах шугамыг судлан нэвтрүүлэх”

Санхүүжүүлэгч байгууллага: Шинжлэх ухаан технологийн сан Захиалагч байгууллага: Эрдэс баялаг, эрчим хүчний яам Төслийн удирдагч: Б. АВИД, доктор (Sc.D)., дэд проф. Хими, хими-технологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Зорилго: “Нүүрсний иж бүрэн боловсруулалтын судалгаа ” шинжлэх ухаан технологийн төслөөр нүүрс хийжүүлэх өндөр даралтын реактор зохион бүтээ х, Монгол орны нүүрсний ордуудын давхаргын метаны нөөцийг тооцоолох зорилго тавигдсан болно.

Төслийн нэр : МОНГОЛ ОРНЫ НӨХЦӨЛД ТОХИРУУЛЖ СОНГОСОН ДУЛААНЫ ЭРЧЛҮҮРТ ҮҮСГҮҮРИЙН ӨГӨГДӨХҮҮНИЙГ ТУРШИН СУДЛАХ Төслийн хугацаа : 2009 – 2010 он Төслийн захиалагч : ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ Төслийн гүйцэтгэгч : “ ШИНЭ ЗУУН ЭРЧИМ ХҮЧ “ сан ТББ Төслийн санхүүжүүлэгч : ШУ Технологийн Сан Төслийн зорилго : Ямарч хатуу, шингэн, хийн органик түлш түлж утаа, тортог, үнс, хогоор хүн, байгаль орчиноо хордуулдаггүй, экологийн цэвэр, шинжлэх ухааны өндөр технологид тулгуурлан бүтээгдсэн, цахилгаан эрчим хүчээр ажиллах боловч дулаан зөөгч шингэнийг халаах процесс нь халаах элементгүй явагддаг, “ДУЛААНЫ ЭРЧЛҮҮРТ ҮҮСГҮҮР “ ( VORTEX HEAT GENERATOR) – ийн Монгол орны нөхцөлд тохируулж сонгосон загварын өгөгдөхүүнийг батлах, шинээр загвар бүтээж туршихад оршино.

ДТҮЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан нарын 2008-2010 онд хийж гүйцэтгэсэн “Цахилгаан станцын үнсийг оновчтой технологи ашиглан дахин боловсруулж, ангижруулсан төмөр гарган авах технологийн судалгаа” төслийн тайлан нь Түлш Эрчим Хүчний Яамны захиалгын дагуу судалсан ажлын үр дүн юм. Энэхүү ажлын тайланд: 1. Дулааны цахилгаан станцын үнсэн сангийн үнснээс ангижруулан гаргаж авсан төмрийг нүүрс шингэрүүлэх технологид катализатор, хүн, малын төмрийн дутагдлыг нөхөх бэлдмэл болгож ашиглах боломжтой. 2. Манай орны нүүрсний оруудын нүүрсний бүтэц, дулаан техник, физик химийн, экологийн үзүүлэлтүүд нүүрсжилтийн байгалийн нөхцөл, бүтэц, шинж чанараас шалтгаалан харилцан адилгүй ихээхэн хэлбэлзэлтэй байна. 3. Төвийн бүсийн нүүрсний үнсний зонхилох хэсгийг цахиурын оксид эзэлж хөнгөнцагаан, төмөр, кальци, хүхрийн оксидын агуулга харьцангуй их хэмжээтэй, шүлтийн металлын оксидууд бага агуулагдаж байна. 4. Дорнодын дулааны цахилгаан станцын нүүрсний үнсэнд ураны агуулга зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа тул барилгын материалд ашиглаж болохгүй. 5. ДЦС-ын үнснээс ангижруулсан төмөр, кальци ялган авч үндсэн уусмалаас хөнгөнцагаан, титан ялган авах боломжтойг тогтоов. 6. Манай орны 4 бүсийн 15 ордын нүүрсний үнсэнд макро, микроэлементийг анх удаа тодорхойлж ванади, циркони, галли, германии, сканди, иттри, лантан, цери, неодим зэрэг ховор, сарнимал, газрын ховор элементүүдийг фоны агуулгаас их байгааг тогтоолоо. Мөн макро, микроэлементийн хоорондын корреляцийг тооцсоноор дээрх ховор, марнимал, газрын ховор элеменийг тогтоон судлах боломжийг олгов. 7. ДЦС-ын үнсэн сангийн үнсийг цаашид ашиглах боломжийг судалгааны үндсэнд тогтоов. 8. 1т нүүрснээс ховор, сарнимал, газрын ховор элементийг ялган авч экспортлоход 1т нүүрс гаргаснаас 50 дахин их орлого олох боломжтой байна. 9. ДЦС-ын үнсэн сангийн үнснээс ангижруулсан төмөр, кальци ялган авах лабораторийн болон соронзон ялгалтын арга технологийг боловсруулан тайланд тусгалаа. 10. Үнснээс ангижруулсан төмөр, кальци ялган авснаар гарах эдийн засгийн үр ашгийн тоцоог гаргалаа.

Захиалагч: Эрдэс баялаг эрчим хүчний яам Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн Сан Тайлан өмчлөгч: Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний төв (ТӨҮГ) Энэхүү төсөлд, нэгдүгээрт, нарны эрчим хүч-эрчим хүчний системийн шөнийн бага ачааллын үеийн хямд цахилгаан хосолсон халаалтын системээр хот, суурин газрын монгол гэр, амины сууцыг халаах, хоёрдугаарт, сумын төвийн барилга байгууламжийг нүүрсний халаалтын зуух-хэвтээ болон боссоо коллектортой “Газар-Ус” дулааны насос, нүүрсний халаалтын зуух-агаарын дулааны насос, нүүрсний халаалтын зуух-цахилгаан халаагуур, дан нүүрсний халаалтын зуух гэсэн хувилбаруудаар халаах,, гуравдугаарт, Төв аймгийн Зуунмод сумын сургууль, цэцэрлэг, халдвартын эмнэлэгийг газрын хөрсний гүн дэх дулааны эх үүсвэрийг ашигласан босоо коллектор бүхий дулааны насосаар халаах, тавдугаарт, нарны эрчмээр хүнсний болон жижиг эдэлхүүн хатаах асуудлыг авч үзэн зохих тооцоо судалгааг явуулсан. Энэ төслийг анхлан санаачилж хэрэгжилтийг зохион байгуулан зохицуулж үндсэн тооцоо судалгааг хийж тайланг бичих ажлыг төслийн удирдагч, доктор, зөвлөх инженер Д.Гягар гүйцэтгэв. 5-р бүлгийг эрдэм шинжилгээний ажилтан Г.Одонтунгалаг боловсруулж тайланг бичив. Дулааны насостай холбоотой зарим тооцоо хийх, тоноглол угсрах ажилд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Батзаяа, Э.Бадрах нар оролцон ажилласан. Дулааны насостай холбоотой бүхий л асуудлаар Герман улсын Вейсманн компанийн зөвлөгөөг авч Угсралтын ажлыг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Монугсралт ХХК хамтран гүйцэтгэсэн.

а.Төслийн нэр: “Бага чадлын усан цахилгаан станцыг хүйтний улиралд ажиллуулах техник технологийн судалгаа” б.Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2008-2010 он в. Захиалагч байгууллага: Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам. г. Гүйцэтгэгч байгууллага: Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв д. Санхүүжүүлэгч байгууллага: Шинжлэх Ухаан Технологийн Сан е. Төслийн нийт төсөвт өртөг: 42000.0 мянган төгрөг

Монгол улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан тээврийн хэрэгслийн 100км зарцуулж буй цахилгаан зарцуулалт /4 улирлын байдлаар/, цэнэглэх байгууламжийн хүртээмж, цэнэглэх станцын хүчин чадлын өнөөгийн байдлыг тодорхойлоход судалгааны зорилго оршино.

“Амгалан Дулааны станц” ТӨХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Амгалан Дулааны станцыг 1*116 МВт хүчин чадал бүхий зуухаар өргөтгөх” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

Судалгаа