Хайлтын үр дүн

177 илэрц олдлоо.

ДЦС-3 ТӨХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж буй усыг дахин ашиглах судалгаа

ӨДС-ын Турбогенератор-№5 ийн доргионоос шалтгаалан суурийн шаланд хагарч цуурсан байдал ажиглагдсан тул суурийн барилгийн шинж чанарт судалгаа хийлгэв.

Судалгааны тайлбар Эрчим хүчний салбарын ХХЯ-ын тоо хэмжээг үнэн зөв тодорхойлж үнэлэх, аль хэсэгт түүнийг бууруулах боломж байгааг илрүүлэх, улмаар ХХЯ-ыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж болох төсөл арга хэмжээ сонгох, төсөл арга хэмжээний үр дүнг тооцох, нотлох зэрэг үйл ажиллагаа нь, 1-рт Үндэсний онцлогийг тусгасан ХХЯ-ыг тодорхойлох аргачлал; 2-рт Эрчим хүчний салбарын тухайлбал, Цахилгаан ба Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх хүлэмжийн ялгарлын коэффициентуудын утга тухайн улс оронд ашиглаж буй цахилгаан ба дулааны станцын онцлог болон хэрэглэж буй түлшний төрөл, шинж чанартай хэр нийцэж байгаагаас шууд хамаарах учраас энэ хэсэгт онцгой анхаарсан болно. Мөн “Хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах (MRV) үндэсний аргачлал гаргах, үндэсний тайлан боловсруулах аргачлал, зөвлөмж гаргах” талаар, Эрчим хүчний салбарын хоёр бүтээгдэхүүн - ЦЭХ ба ДЭХ-ний үйлдвэрлэлийн хүлэмжийн хийн ялгарлын коэффициентуудыг ДЦС-ууд, хотууд, аймгуудын төвийн Дулааны станцууд, халаалтын зуухны газруудад түгээмэл ашиглаж буй зуухнуудын хувьд хэрэглэж буй нүүрсний төрлөөр тогтоох зорилгын дор судалгаа явуулсан.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улс эрчим хүчний үр ашгийн тайлан, статистик мэдээллийг олон улсын форматын дагуу гаргадаг болох, эрчим хүчний хэмнэлтийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд хяналт, үнэлгээ хийх, бусад улс оронтой өөрийн орны хүрсэн үр дүнг харьцуулах, судалгаа, шинжилгээнд тулгуурласан бодлогыг тодорхойлох, эрчим хүчний хэрэгцээний ирээдүйн таамнал боловсруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх явдал бөгөөд судалгаагаар макро эдийн засгийн түвшинд болон эдийн засгийн салбар, голлох дэд салбар бүрээр эрчим хүчний хэрэглээ, үр ашгийн үзүүлэлт, эрчим хүчний эрчимжилтийг тодорхойлон харуулах болно.

Хөдөлгүүр, давтамж хувиргуурын үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол дах цахилгаан хөдөлгүүрийн системийн ерөнхий үр ашгийг дээшлүүлэх, хэрэглэгчдэд мэдлэг, боловсрол олгох , урамшууллын арга хэмжээ авах замаар Монгол дахь эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг дэмжих зорилготой.

Улаанбаатар хотын хувьд шугам сүлжээний дулааны бодит алдагдлыг тодорхойлох туршилт судалгааны ажил 2002 оноос хойш хийгдээгүй. Ийм учраас ДЦС-уудаас түгээж байгаа дулааны эрчим хүчний хэдэн хувь тээвэрлэлтийн явцад хотын шугам сүлжээнд алдагдаж байгаад шинжлэх ухааны үндэстэй үнэлгээ өгөх, улмаар шугамын дулааны алдагдлыг борлуулалтын тооцоонд хэрхэн тусгах үндэслэл боловсруулах, дулааны бодит алдагдлыг тодорхойлох, үнэлгээ өгөхөд туршилт судалгааны ажлын зорилго оршино.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийн үндсэн дээр гамшгаас хамгаалах үйл ажиллагаагаа төлөвлөж, гамшгийн эрсдэлийг бууруулах

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, нийслэл хотын хэрэглэгчдийн дулааны ачаалал сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, эрчим хүчний эх үүсгүүрийн хүчин чадал хүрэлцэхгүйд хүрч байна. “ДЦС-4” ТӨХК-ийн Турбоагрегат “№1-4”-ийг шинэчлэх төслийг бүрэн хэрэгжүүлснээр станцын суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 89 МВт, дулаанаар 74 Гкал/цаг-аар нэмэгдүүлсэн. Нэмэгдэж буй хүчин чадлыг хангах хурц уурын дутагдал үүсч байгаа тул тус станцын бэлэн дэд бүтцэд түшиглэн богино хугацаанд, бага хөрөнгө оруулалтаар шийдэх шаардлага гарч байгаа тул төслийн хэмжээнд техникийн ба эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн төв байрны гамшгийн эрсдлийн үнэлгээ

“ЦДҮС” ТӨХК-ийн 220/110/35 кВ-ын “Улаанбаатар” дэд станцын Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан

Судалгаа